Энэ хэрэг тус улсын Детройт хотод охины өвөөгийн гэрт болсон байна. Охин буугаар тоглож байгаад, мөн дөрвөн настай үеэлийнхээ цээжин тус газар буудан хороожээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, охин бууг орон доороос олсон аж. Бууг цэнэглэчихээд, түгжээгүй байсан гэнэ. АНУ-ын Өвчнийг хянах төвүүдийн судалгаанд дурдсанаар, 2001-2011 онд буутай холбоотой ослоор 14 буюу түүнээс доош насны 703 хүүхэд амь эрсэдсэн байна.
Г.Доржханд montsame