МАН-ын эмэгтэйчүүд чуулж, шинэ удирдлагаа сонголоо

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VI чуулган өнгөрсөн баасан гаригт болж өнгөрлөө. Уг чуулганаар Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, бүс хариуцсан нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Чуулганыг нээж НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаарх тайлан илтгэл тавьсан юм. НАМЭХ зөвхөн гишүүддээ төдийгүй нийгэмд үйлчилдэг байгууллага болохын хувьд шат шатны сонгуульд дэвшүүлэн тавьсан МАН-ын мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлууд, нийгмийн бодлогын чиглэлээр бодит санал санаачилгуудыг тусгахаар ажиллаж иржээ. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, УИХ-ын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа, УИХ-ын сонгуулийн шинэ хууль хэрэгжиж холимог тогтолцоогоор сонгуульд явагдсан боловч МАН- аас өнөөдөр УИХ-д ердөө хоёр эмэгтэй сонгогдсон. Энэ нь МАН жендэрийн эерэг хандлагатай байгаа гэдэгт эргэлзэхэд хүргэсэн тухай Д.Оюунхорол илтгэлдээ өгүүлэв. 2012 оны сонгуулийн өмнө УИХ- ын сонгуулийн тойрогт өрсөлдөх магадлалтай эмэгтэйчүүдийн рейтингийн судалгаа хийж, намын удирдлагуудад танилцуулсан боловч хайхарч үзэлгүй, олон тойрогт ялагдал хүлээхэд хүргэсэн гэж дүгнэж байгаагаа ч нуусангүй.
Олон жил бэлтгэсэн тойрогт нь нэр дэв шүүлээгүй намын шийдвэр гаргах арга, шийдвэр гаргах үйл явцад эрчүүд давамгай байгаа боломжоо ашиглаж эмэгтэйчүүдийг шахах, хаах, нэрсийн жагсаалтын сүүлээр байршуулсан зэрэг нь сонгуулийн ялагдлын нэг шалтгаан болсон гэдгийг ч хэлэв. Ардчилсан намынхан энэ асуудалд мэдрэмжтэй хандаж намынхаа жагсаалтад гэхэд л гурван эрэгтэй, дөрөв дэх нь эмэгтэй байхаар байршуулсны ачаар УИХ, орон нутгийн ИТХ-уудад олон эмэгтэй сонгогдож чадсаныг онцоллоо. Ялангуяа орон нутгийн сон гуульд эмэгтэйчүүд “бор зүр хээрээ” оролцсон ч аймгийн Иргэдийн хуралд манай намын 101 эмэгтэй сонгогдсон нь бахархам амжилт гэв. МАН ын удирдлагын бүх шатанд 25 хувь нь эмэгтэйчүүд байх заалтыг бодитоор хэрэгжүүлэхэд НАМЭХ анхаарч ажилласнаас гадна МАН-ын XXVII Их хурлаар шинэчлэн баталсан намын дүрэмд “Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25- аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж оруулж батлуулсан нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх том алхам боллоо гэж УИХ-ын Д.Оюунхорол илтгэлдээ хэлэв. Д.Оюунхоролыг НАМЭХ-ны чуулганаас Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилсөн юм. НАМЭХ-ны VI чуулганы мандатын комиссын илтгэлийг НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бүдээхүү, дүрмийн өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал нар тавьсан. НАМЭХ МАН-ын шинэчлэгдсэн дүрмийн дагуу бүс хариуцсан нарийн бичгийн дарга нартай байхаар өөрчлөлт орлоо.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн саналаар ажлаа өгөх болсон тул МАН-ын дарга М.Энхболд НАМЭХ-ны Ерөнхийлөгчид МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нарын нэрийг дэвшүүлсэн. Намын боловсон хүчнийг өрсөлдөөний зарч- маар тодруулах зарчмын дагуу хоёр хүнийг нэр дэвшүүлж байгаагаа МАН-ын дарга М.Энхболд хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Ц.Цог золмаа 64.9 хувиар НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Ц.Цогзолмаа багш, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Ховд дахь МУИС-ийн салбар сургуульд багшаар ажиллан ажлын гараагаа эхэлж, Ховд аймгийн ЗДТГ, ИТХ, Хүүхдийн төлөө төвд мэргэжилтнээр ажиллажээ. Мөн Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, Олон улсын хүүхдийн найрамдал төвд Бүлгийн ахлах удирдагч хийж байгаад 1999 оноос Нийслэлийн АСЗХ-ны даргаар ажиллаж улс төрийн карьераа эхэлжээ.
Дараа нь Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны Ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг хариуцлагатай алба хашиж байсан МАН-ын туршлагатай, лидер эмэгтэйчүүдийн нэг юм. Түүнтэй хамт өрсөлдсөн Б.Ундармаа НАМЭХ- ны дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо. Мөн чуулганаас НАМЭХ-ны бүс хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах таван эмэгтэйг сонголоо. Зүүн бүсийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, төвийн бүсийг Монголын хуульч эмэгтэйчүүдийн хол бооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Долгор, хангайн бүсийг МАН-ын Бага хурлын гишүүн Б.Батцэцэг, баруун бүсийг МАН-ын Бага хурлын гишүүн Ж.Сауле, нийслэлийн бүсийг нийслэлийн НАМЭХ- ны дарга Б.Саранчимэг нар хариуцаж ажиллахаар болов. Удирдах зөвлөлийн гишүүдээр дээрх сонгуульт албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МАН-ын газрын дарга А.Ариунзаяа, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунбилэг, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Гарамжав, В.Удвал, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Сонгинохайрхан дүүргийн НАМЭХ-ны дарга Э.Хулан, МАН-ын Бага хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Хажидмаа, Б.Оюун-Эрдэнэ, Б.Цог золмаа, “Өглөө” хөтөлбөрийн Г.Гэрлээ, МАН-ын Бага хурлын гишүүн Л.Амгалан нарыг сонголоо.
Мөн Сонгинохайрхан дүүргийн МАН- ын ХЭГ-ын дарга Д.Баярсайхан, МАН-ын ХЭГ-ын бүсийн зохицуулагч асан Д.Уранбилэг, МАН-ын Бага хурлын гишүүн Д.Атармаа, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа, “Энди” ХХК- ийн захирал Д.Ганчимэг, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ё.Нямжав, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Нацагдолгор, нарын нийт 29 хүн НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Мөн НАМЭХ-ны VI чуул- ганаас Хяналтын хорооны гишүүдээ сон госон. Уг хорооны гишүүдээр ний- слэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч Ц.Ганхүү, МАН-ын ХЕХ-ны гишүүн О.Оюун, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Оюундарь, БЗД-ийн НАМЭХ-ны дарга С.Намсрайжав, “Family son” ХХК-ийн захирал О.Гэрэлмаа, МАН- ын Бага хурлын гишүүн Т.Бүдээхүү, “Шри Шри” амьдрах урлаг бясалгалын төвийн багш Д.Гантөгс нарыг сон- голоо. НАМЭХ-ны Хяналтын хороо анхдугаар хуралдаанаа хийж, даргаараа Ц.Ганхүүг сонгожээ.

М.ӨНӨРӨӨ

чехол для ipad mini спбescort serices


МАН-ын эмэгтэйчүүд чуулж, шинэ удирдлагаа сонголоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex