2023-02-07 09:15
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Урлаг

Ж.Лхамхүү: Урлагийн хүн ариуссан сэтгэлтэй байдаг

tonshuul tonshuul
2014-01-21
0 0
0
“Гарын таван хуруу” жүжгийн Сүрэн, “Нандин эрдэнэ” жүжгийн Дулмаа, “Отелло” жүжгийн Эмилия, “Гологдсон хүүхэн” киноны Цэрэн, “Жаргал даахгүйн зовлон” киноны Дариймаа зэрэг уран бүтээлд дүрээ мөнхөлсөн Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүүг ярилцлагынхаа зочноор урилаа. Тэрбээр 1992 оноос СУИС-д багшилсан бөгөөд өдгөө хүүхэд шуугьсан эрдмийн өргөөнд сурсан мэдсэнээ бусдад харамгүй хайрласаар явна.

-Урлагийн тайзнаасаа бууж сургуульд багшлахад эхэндээ амаргүй байсан уу?

-Жүжигчин хүн ногдсон дүрээ сайн бүтээхийн тулд зөвхөн түүндээ л хамаг анхаарлаа хандуулдаг. Харин багш хүн олон зүйлийн талаар тунгаан бодож, санаагаа чилээдэг. Тиймээс жүжигчнээс багш болоход тэс өөр ертөнц намайг угтсан. Үнэндээ эхэн үедээ багшлаад ядарсан л даа. Тэгээд ер нь юу хийчих вэ гэж бодох үе олон байсан. Тэр үедээ жүжгээсээ хоцорч байна, үгээ мартаж байна гээд зүүдэлдэг байлаа. Одоо ч багшлаад сурчихлаа. Анх ирснээ бодвол илүү чөлөөтэй болчихдог юм байна. Өнгөрсөн хугацаанд багшлахын зэрэгцээ уран бүтээлийн тоглолтоо гурван удаа хийлээ. Үүний хажуугаар кинонд олон тоглосон байх. Хамгийн гол нь олон хүүхдийн хувь заяа хариуцаад явж байгаа болохоор тэдэндээ сэтгэл зарсан багш байх хэрэгтэйг өдөр тутам мэдэрч байна. Жүжигчний мэргэжил эзэмшинэ гэдэг ном уншаад, тэрийгээ ойлгож байгаад ярихтай адилгүй. Бүхий л зүйлийг дандаа биеэрээ гүйцэтгэдэг учраас би хүүхдүүдийнхээ юу нь болж, юу нь болохгүй байна гэдгийг байнга харж хэлэх шаардлагатай болдог. Жүжигчин хүнд найруулагч, хамтран тоглож байгаа хүмүүс хамгийн ойр дотнын зөвлөгч байдаг. Түүнтэй адилхан багш хүн хүүхдүүдтэйгээ ойр ажиллах ёстой юм байна гэдгийг л өнгөрсөн хугацаанд ойлгосон. Ер нь сурахад нас хамаагүй байдаг гэдэг үнэн бололтой. Би одоо хүртэл шинийг сурсаар явж байна шүү дээ.

-Та оюутнуудтайгаа их ойр дотно байдаг юм шиг санагдлаа. Энэ нь таны заах арга зүйтэй холбоотой байх?

-Би зээгээсээ хүртэл насаар бага хүүхдүүдэд хичээл зааж байна. Дээрээс нь орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ өөр болжээ. Тиймээс тэдэнтэй нээлттэй харилцаж сэтгэлд нь хоногшиж чадна. Ер нь би өөрийгөө их нээлттэй хүн гэж боддог. Тэр нээлттэй байдал маань хүүхдүүдэд их таалагддаг байх аа. Хичээлийн цагаар мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хэлэх, хэлэхгүй үг амнаас гардаг. Тэр үед би тэдэнд “Би та нартай ийм сэдвээр ярих настай хүн биш. Энэ ажил маань аргагүй ингэж яриулж байна” гэж хэлдэг. Тэгэхээр тэд маань ойлгоод инээдэг юм. Миний шавь нар төгссөн ч гэсэн надтай холбоотой байдаг. Жүжигчин Г.Амгаланбаатар, найруулагч Н.Түвшин, жүжигчин Д.Ганцэцэг зэрэг шавь нар маань цагаан сараар надтай ирж золгодог. Сая шинэ продакшн байгуулсан С.Тэмүүжин миний шавь. Эрч хүчтэй, цоглог, дуулдаг, бүжиглэдэг гээд багш хүн хайргүй байхын аргагүй тийм л хүүхэд байгаа юм. “Маск” продакшнд тэр чигээрээ миний шавь нар бий. Тэд нар чинь шинэ уран бүтээл хийхээрээ намайг урьж, санал бодлыг минь асуудаг.

-Таныг эсрэг талын дүр бүтээхдээ сайн гэж ярьдаг. Гэхдээ миний бодлоор та эсрэг гэхээсээ илүү сэтгэл зүйн дүрийг илүү сайн бүтээгээд байгаа юм шиг ажиглагддаг?
-Ер нь би театрын тайзан дээр байхдаа сэтгэл зүйн дүрийг илүү сайн гаргасан. Найруулагч Э.Оюун, Л.Ванган багш, С.Галсанжав гуай гээд тэр үеийн найруулагч нар намайг дандаа сэтгэл зүйн дүрд тоглуулдаг байлаа. Өөрөөр хэлбэл, эмгэнэлт,сэтгэл зүйн драмын дүр ихэвчлэн надад ногддог байж. Гэхдээ кино гэдэг их хүчтэй юм. Ганц хоёр кинонд тоглохдоо хүмүүсийн хэлдгээр эсрэг дүрд тоглож байсан юм л даа. Тэгэхээр л намайг “Эсрэг дүрийн ангууч” гэж хүртэл нэрлэсэн. Яахав, мэргэжлийн хэллэгээр аль чиглэлд явах уу гэдэг нь уран бүтээлээс харагддаг. Миний хувьд театрт ажиллаж байхдаа эерэг дүр бүтээсэн. Ер нь жүжигчин хүн аль алиныг нь хийж чадна л гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Түүнээс л ард түмэнд аль нь таашаагдаад байгаа нь харагдана. Ер нь сэтгэл зүйн дүр бүтээгээд үзэгчдийг шуухинатал уйлуулсан үе надад бий. Тэрийг бодохоор би эмгэнэлт бүтээлд тохирох сайн жүжигчин шиг байгаа юм. Гэхдээ би өөрийгөө эерэг талын сэтгэл зүйн жүжигчин гэж боддог. Судлаач, шүүмжлэгчид намайг эсрэг талын дүр сайн бүтээдэг гэж хэлж байгаагүй. Одоо ч судлаачид жүжигчид рүү хандаж бичихээ больжээ.

-Өнөө цагт жүжигчин хүнээс дуулах, бүжиглэх гээд олон талын авьяас шаардах болжээ. Таныг тайзан дээр байсан цаг үе өөр ч театрынхаа сайн дуулдаг уран бүтээлчдийн тоонд багтдаг байсан. Ер нь та хэнийг дууриагаад ийм сайн дуулдаг болчихов оо?
-Би театрт байхдаа дуулдгаараа бусдаасаа арай давуу байсан. Миний аав уртын дуу сайхан дуулдаг, ээж ч эвлэгхэн хоолойтой. Тиймээс л би гайгүй дуулчихдаг байх. Аав, ээж маань надад дуу их зааж өгдөг байсан. Ер нь аавын тал дууч удамтай. Дуучин Ё.Цэрэндолгор аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Дээрээс нь цаг үе өөр байсан ч би тодорхой хэмжээнд бүжиглэчихдэг байсан. Бидний үеийнхэн цэнгээнт, нийтийн бүжигт нугасгүй байсан юм шүү дээ.

-“Гологдсон хүүхэн” кинонд фото зургаараа тэнцэж байсан гэж сонссон. Тухайн үед хэдэн настай байсан бэ?

-“Гологдсон хүүхэн” кинонд СУИС-ийн хоёрдугаар курст байхдаа тоглосон. Нэг өдөр Монголын театрын түүхийн хичээл орж байсан чинь Э.Оюун багш пробонд орохыг зөвлөсөн. Хүүхэд байсан болохоор проб гэж юу яриад байгааг нь хагас дутуу мэддэг байсан. Тэгээд багшийн хэлсэн газар очоод зургаа авахуулж байсан юм. Тэгж л фотогоороо тэнцэж “Гологдсон хүүхэн”-ий Цэрэнгийн дүрийг бүтээсэн. Тухайн үед үсээ тайруулж уйлаад л үсэндээ харуусаад яах гэж жүжигчин болов гэж хүртэл бодож байлаа. Тэгэхэд Э.Оюун багш “Үс чинь ургана. Чиний залуу төрх энэ кинонд үлдэнэ” гэж хэлж байсан. Одоо бодоход үнэн хэлж дээ.

-Ахмад жүжигчдээс авьяас, хөдөлмөрөөс гадна суралцах зүйл мэдээж их байсан биз?
-Бидний “алтан үеийнхэн” гэдэг тэр л хүмүүс бол жинхэнэ монгол амьдралаа мэддэг, их хөдөлмөрч, асар сайхан сэтгэлтэй, хүнд маш их юм хэлж өгдөг байсан. Уран бүтээлч чанар нэвт шингэсэн хүмүүс хариуцлагыг дээд зэргээр тооцно. Жүжигчин хүн нэг л удаа жүжгээс хоцроход л дагалдан болдог байлаа шүү дээ. Тэдний тийм зан чанараас л бид өөрсдийгөө дайчилж, зарчимч болж чаддаг байлаа. Г.Гомбосүрэн, Э.Оюун, Л.Ванган багш нар чинь бидэнд хичээл зааж байхдаа ямар нэгэн буруу атмосфер, ямар нэгэн буруу бодлыг театрт оруулахгүйн төлөө зорьдог, сургадаг байсан. Тиймээс л алтан үе гэж нэрлэгдэхээс, ярихаас аргагүй хүмүүс юм даа. Тэд чинь дүр дээр мундаг дадлагатай, туршлагатай, маш нарийн судалгаатай ажиллана. Гадаадын зохиол бол илүү ажиллагаа орно. Г.Гомбосүрэн гуай гэхэд л Шекспирийн таван трагедияг бүгдийг тоглосон байх жишээтэй. Сонгодог жүжгийг театр урын сангаа баяжуулахаас гадна жүжигчдийнхээ ур чадварыг дээшлүүлэх гэж тавьдаг. Сонгодог жүжигт биднийг тоглоход Д.Долгорсүрэн багш “Сонгодог жүжиг ахуй байдлын драмаас шал өөр, өөрийн тоглох арга барилтай байдаг юм шүү” гэж хэлж байсан. Одоо бол нийгэм өөрчлөгдөөд өөр өөрөөр жүжгийг тавьдаг болж байна.

-Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ нэрлүүлэх ямар санагддаг бол?
-“Эзэнгүй айл” кинонд тоглохдоо СУИС-д багшилж байсан. Зах зээлийн бужигнаан дунд сургуульдаа ирсэн болохоор театраа, тайзаа санаад хэцүү байжээ. Тэр үед олон ангит кинонд тоглож түүгээрээ сүүлийн үеийн үзэгчдэд танил болсон доо. “Эзэнгүй айл” кинонд тоглосноос хойш гудамжаар явахаар хүүхдүүд “Бүдүүн эмээ явж байна” гэдэг болсон. Залуус нь “Хадам ээжээ” гэж хүртэл дуудна шүү дээ. Тэр үед л киноныхоо дүрийг үзэгчдэд хүрсэн юм гэдгийг ойлгосон.

-Гэр бүлд тань таны мэргэжлийг өвлөх хүн бий юу?

-Миний хүү математикийн хүн. Хүүхдүүд нь эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй. Гэхдээ манай охин чинь жүжигчин болно гээд драмын дугуйланд хүртэл явж байсан юм. Тэгээд зургадугаар ангид байхдаа “Ээж оройд ирдэггүй” гээд жүжигчин болно гэж ярихаа больсон. Ер нь жүжигчин хүний ар тал хэцүү байдаг юм. Бодоод байхад урлагийн хүнтэй гэрлэсэн төрийн хүн ховор байгаа биз. Тэгэхээр урлагийн хүний арыг аваад явахаар тогтвортой, тэвчээртэй хүнийг магтах хэрэгтэй. Гэхдээ манай урлагийнхны ар гэрийг авч явдаг хүмүүс их тэвчээртэй сайхан хүмүүс байдаг гэж боддог юм.

-Та бухимдлаа хэрхэн гаргадаг вэ?
-Хүний амьдрал л юм хойно янз янзын л юм тохиолдоно л доо. Үхэл хагацал, өнчрөл, зовлон гутрал, хүний дайралтад орох гээд олон зүйл болно. Урлагийн хүн ариуссан сэтгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлээ ариусгаж чаддаг хүмүүс байдаг юм. Би л хувьдаа өөрийгөө тэгж боддог. Дээрээс нь орчин нь инээд хөөр, дуу хуураар дүүрэн байдаг болохоор бүхнийг мартуулж чаддаг увдистай. Тиймээс бухимдал бидний сэтгэлд удаан тогтдоггүй, дайраад л өнгөрдөг.

-Таны шавь нарын дийлэнх нь хошин урлагт хүч үзэж байна. Энэ нь нэг талаараа сайн ч жинхэнэ дэлгэц, тайзны бүтээл рүү орж чадахгүй байгаагаараа дутагдалтай болов уу?

-Нийгэм өөрчлөгдөөд хошин шог илүү хөгжсөн. Тэгэхээр нийгэм нь өөрөө инээдэмтэй байгаа биз дээ. Урлаг бол нийгмийн толь. Тэгэхээр үүнийг хошин аргаар гаргаж байгаа нь уран чадвар гэж би хувьдаа бодож байна. Тийм учраас уран бүтээлч хүн нийгмээ нарийн мэдэрдэг байх ёстой.

-Танд урлаг юу өгсөн бэ?
-Урлаг надад оюун санааны ариусал, оюун ухааны чадвар өгсөн. Нэг уран бүтээлийн судалгаа хийхэд нэг их сургууль дүүргэсэнтэй тэнцэнэ гэж ярьдаг. Ялангуяа томоохон сонгодог бүтээлд тоглоход их мэдлэг өгдөг.

-Одоо танд уран бүтээлийн санал ирж байна уу?
-Одоогийн байдлаар ирээгүй байна. Одоо зохиол бичдэг хүмүүс нь залууст зориулсан оргилсон уран бүтээлүүдийг хийдэг болжээ. Нийгэм ч тийм болж. Тийм болохоор ирсэн ч кино, клипний санал ирдэг. Ер нь уран бүтээлийн санал ирвэл тоглолгүй яахав. -Ярилцсанд баярлалаа.

Б.СЭЛЭНГЭ

чехол для iphone 4dubai escort 100

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
tonshuul

tonshuul

Холбоотой нийтлэл

Казахстаны үзэсгэлэнт жүдоч өрсөлдөгчөө хазжээ
Хүмүүс

Казахстаны үзэсгэлэнт жүдоч өрсөлдөгчөө хазжээ

munkhzul
2023-02-06
Майли Сайрусын экс нөхөртөө зориулсан дуу дэлхий нийтийг байлдан дагуулж байна
Хүмүүс

Майли Сайрусын экс нөхөртөө зориулсан дуу дэлхий нийтийг байлдан дагуулж байна

munkhzul
2023-02-06
Загвар өмсөгч Жереми Рюлеманн нас баржээ
Хүмүүс

Загвар өмсөгч Жереми Рюлеманн нас баржээ

munkhzul
2023-02-06
Селена Гомез: Би хайр сэтгэлээ нуух дургүй
Оддын амьдрал

Селена Гомез: Би хайр сэтгэлээ нуух дургүй

munkhzul
2023-02-06
Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслолын түүхэнд бичигдэнэ
Оддын амьдрал

Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслолын түүхэнд бичигдэнэ

munkhzul
2023-02-06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Хүн гэрээ цэвэрлэхдээ хэдэн калори шатаадаг болохыг тогтоожээ
Зөвлөгөө

Хүн гэрээ цэвэрлэхдээ хэдэн калори шатаадаг болохыг тогтоожээ

munkhzul
2023-02-07
0

Их Британийн цэвэрлэгээний “Homeaglow” компани судалгаа явуулж, хүн гал тогоогоо цэвэрлэхдээ бүжиг хийх эсвэл гэрийнхээ бусад өрөөг цэвэрлэхээс илүү их...

Цааш унших
ГРЭММИ 2023 I Хамгийн гоё даашинзтай одод

ГРЭММИ 2023 I Хамгийн гоё даашинзтай одод

2023-02-07
Хятадад хаврын баярын үеэр 300 сая гаруй хүн дотооддоо зорчжээ

Хятадад хаврын баярын үеэр 300 сая гаруй хүн дотооддоо зорчжээ

2023-02-06
Казахстаны үзэсгэлэнт жүдоч өрсөлдөгчөө хазжээ

Казахстаны үзэсгэлэнт жүдоч өрсөлдөгчөө хазжээ

2023-02-06
Хятадын цагаан сарын соёлын зах зээлийн шинэ үзүүлэлт

Хятадын цагаан сарын соёлын зах зээлийн шинэ үзүүлэлт

2023-02-06

Санал болгож байна

Явган алхах нь хєхний хорт хавдараас урьдчилан сэргийлдэг
Зөвлөгөө

Явган алхах нь хєхний хорт хавдараас урьдчилан сэргийлдэг

2014-09-19
Бекхэм Балбад ажиллав
Гадаад мэдээ

Бекхэм Балбад ажиллав

2015-11-11
Мэдээ

Okay Sexchat

2022-08-03
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд
Зөвлөгөө

Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

2020-07-11
Мэдээ

Freesexcams Reviews And Information

2022-07-26
Мөрөн дээрх мэнгэ үргэлж аз жаргалтай байхыг бэлэгддэг
Сонжоо

Мөрөн дээрх мэнгэ үргэлж аз жаргалтай байхыг бэлэгддэг

2015-03-03
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In