Бүх цаг үеийн хамгийн алдартай дээрэмчин бүсгүй бол мэдээж Клайд Бэрроугийн хамтрагч, дурлалт бүсгүй Бонни Паркер билээ. Тэд бол Бонни ба Клайд хоёр. Тэд аллага, дэлгүүрийн дээрэм, машины хулгай, банкны дээрэм зэрэг цуврал хэрэг үйлдэн цагдаагийнхнаас зугатаж яваад 1934.05.23-ны өдөр Луизианад отолт орсоны улмаас машин дотроо буудуулан нас баржээ. Техасын рейнжер болон цагдаа нар Бонниг 167 сумаар сийчсэн байна. Бүсгүй үхэх үедээ гартаа пулемет, сэндвич болон, хайрцаг тамхи барьсан байв. Клайдын гарт револьвер… Цогцосуудыг Далласт олон нийтэд харуулаад дараа нь гэр бүлийнх нь оршуулгын газар “булжээ”. Тэд есөн цагдаа болон олон арван энгийн иргэдийн амийг хөнөөсөн юм.
2. “Сүмийн дээрэмчин”
Коламбус болон Охайо мужид болсон олон удаагийн банкны дээрмийн дараа 46-тай Сильвет Филис Жилбертийг баривчилжээ. Хуулийнхан түүнд “Сүмийн дээрэмчин бүсгүй” хэмээх нэр хайрлав. Тэр байнга сүмд очиж мөргөл үйлддэг номтой журамтай мэт гэмгүй нэгэн байсан гэнэ. 2011.01.05-ны өдөр түүнд хоёрдугаар зэрэглэлийн 12 гэмт үйлдэл, гуравдугаар зэрэглэлийн 12 дээрмийн хэргээр буруутгаж байгааг зарласан байна. Дээрх хэргүүдийг 2006-2010 онд үйлдэгджээ. Жилберт нь 2010.12.23-ны өдөр баригдаж одоогоор Франклиний тойргийн шоронд ялаа эдлэж байаа билээ.
3. “Дээрэмчин барбинууд”
2007 онд Жоржия мужийн Акворт хотод байрлах Америк Банкны салбарыг дээрэмдсэнийх нь дараа Хизер Жонстон, Эшли Миллер нарт хэвлэлийнхэн ийм нэр өгсөн байдаг. Тэд үйлдлээ хийхдээ брэнд жинсэн өмдтэй, нарны гоёмсог шилтэй 18-тай охид шиг харагдахаар хувцасласан байжээ. Эхэндээ тэдний насыг таахад хэцүү байсныг хуулийнхан мэдээлж байв. Охид стриптиз клубт ажиллаж байхдаа танилцжээ. Ингээд банкиний ажилтан болох Хизерийн найз залуу Майкл Частангтай дээрэм хийх талаар ярилцаж төлөвлөгөө гаргажээ. Шүүхээс Миллерт хоёр жил, Жонстонд 10 жилийн ял тус тус оноожээ. Тэд цаашдаа хуулийн байгууллагынхантай хамтран ажиллахаар зөвшөөрсөн байдаг
4. Кора Хаббард
1897.08 сард 27 настай Кора Хаббард Миссури мужийн Пайнвиль хот дахь McDonald County Bank-ийг дээрэмдсэн хэргээр баригджээ. Хэргийн шүүх хурлын үеэр бүсгүйн зүгээс дээрэм хийхээсээ айгаагүй, харин ч бүхэл хотоор нь дээрэмдэх байсан юм хэмээн мэдүүлж байсан гэдэг. Хаббард болон түүний хамтрагчид дээрмийн ажиллагаагаа сарын өмнөөс Оклахома дахь нэгэн фермд бэлтгэж эхэлсэн байв.
5. “Махлаг”
2010 оны эхээр 10 удаагийн цуврал дээрэм хийсэн энэ бүсгүйг хуулийнхан ингэж нэрлэжээ. Тэрээр долоохон хоногийн дотор Лос Анжелесийн таван банкийг дээрэмдсэн байна. Тэдгээрээс хоёрыг нь нэг өдрийн дотор… Махлаг бас чихэндээ гар утсаа наасан, баахан чальчсан махлаг бүсгүй. Нарны шилтэй, мөрөндөө том цүнх үүрсэн…
6. “Баркер эх”
Кейт Кларк Баркер нь дөрвөн хүүхдийн ээж. Гэхдээ тэрээр “Баркерийн бүлэг”-ийн толгойлогч. Түүний эзэд нь Элвин Карпис, Фредди Баркер хоёр. 1923 онд хуулийнхан Баркеруудаас дөрвтийг нь шоронд хийж чадсан байдаг
7. “Ээж”
Эрика Ф. Андерсон нь 2010 онд Орегон мужийн Грант-Пасс дахь Umpqua Bank-ны салбарыг дээрэмдсэн хэргээр баривчилсан. Түүний хамтрагч нь 19 настай Жошуа Дитер Тсу гэх залуу байж.
8. “Гар утастай дээрэмчин”
Кэндис Мартинез гэх энэ оюутан охин хэрэгт холбогдохдоо 20 настай байжээ. 2006.03 сард түүнд Вашингтон дахь Wachovia банкны салбар дээрэмдсэн хэрэгт нь 12 жилийн ял оноожээ. Тэрээр 48 620 $ дээрэмдэж байхдаа тасралгүй гар утсаараа хамтрагчтайгаа ярьсаар байсан гэнэ. Кэндис өмнө нь Wachovia хэмээх банкний сүлжээнд ажиллаж байсан аж. Түүний найз залууд мөн 12 жилийн ял оноосон байдаг.
9. “Гоо сайхны салоноос ирсэн бүсгүй”
Гоо сайхны салоны эзэн, гурван хүүхдийн эх Норма Балдерас-Дехернандез нь 2009 оны 01 сараас эхлэн банк дээрэмдэж эхэлжээ. Тэр оныхоо таван сард гурван ч банкны салбар дээрэмдсэн ч ашиг орлого нь наймхан мянган доллар байв. Дээрэм болгоныхоо үедээ тэр испани хэл дээр бичсэн мөнгө шаардсан бичгийг испани хэл мэддэг кассируудад өгдөг байжээ. Түүний дээрэм найман сар гэхэд дууссан бөгөөд хамгийн сүүлчийн хоёр банкнаасаа 10 000 $-5 000 $ доллар дээрэмдээд байлаа. Түүнд 30 сарын хорих ял оноосон билээ.
10. Пэтти Хёрст
Патриция Кэмпбелл Хёрст Шоу бол хэвлэлийн магнат Вильям Рендольф Хёрстийн ач охин. Тэрээр 1974 онд бусдад хулгайлагдсан байдаг. Харин хоёр сарын дараа тэрээр винтов буугаар зэвсэглэн Сан-Франциско хотод банк дээрэмдэх гэж оролджээ. Үүнийг нь тархиний гэнэтийн цочрол хэмээн эмнэлэгийнхэн дүгнэсэн ч тэр хоёр жил гаран шоронд суугаад байжээ. Харин цаашид хоригдох эсэх асуудалд нь 1976 онд ерөнхийлөгч Жимми Картер түүний ялыг хөнгөвчилсөн бол Билл Клинтон суудлаасаа буух сүүлчийн өдрөө түүнийг бүрэн суллах тогтоолыг гаргаж байв.
Р.Слава
www.miss.mn