Шинэхэн гэх хүнсний ногоо нь үнэн хэрэгтээ дэлгүүрт иртлээ дор хаяж долоо хонодог байна. Тэгвэл хөлдөөсөн хүнсний ногоонд Витамин 50%-иар хадгалагддаг аж.
Хүнсний ногоог хадгалах тухай:
– Аливаа хүнсний ногооны дэлгүүр, гэрийн хөргөгч гэх мэтээр дамжсаар олон хоног хадгалагддаг. Энэ зуур шим тэжээлт бодисууд нь бараг алга болдог байна. Зарим гэрийн эзэгтэй нар бүр мартдаг. Энэ тохиолдолд:
– Хэрэв та ахиухан хүнсний ногоо авч байгаа бол зарим хэсгийг нь цэвэрлээд хөлдөөчих.
– Лууван, байцааг угааж цэвэрлээд уртааш нь хэрчээд уутанд савлаад хөргөгчинд хийгээрэй.
– Шаардлагтай үед тодорхой хэсгийг авч бусдыг нь /амсрыг нь сайн бооно/ цааш хийнэ. Энэ нь маш хялбар бас хэмнэлттэй.
– Төмсийг хальснаас нь цэвэрлээд чанаж болгоно. Лууван, байцаа шиг шууд хөлдөөж болохгүй.
– Болгож хөргөсний дараа уртааш нь хэрчээд хөлдөөнө.
– Аньс, нэрс, хад зэрэг жимсгэнийг элсэн чихэртэй холиод хөлдөөнө.
Бүтэн жилийн туршид витаминаа хадгална. Сэрүүний улиралд ханиад томуу ихсэх үед та нөөцөлсөн жимсгэнээсээ хандлаад уухад л болчихно.