Хүүхэд аав, ээж хоёртоо эн тэнцүүхэн хайртай байдаг

 

Гэр бүл салалтын түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хувийн багахан хүрээнээс аль хэдийн гарч, улс үндэстний гэр бүлийн генофондод заналхийлж болзошгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэх аргагүй.

Орост явуулсан судалгаагаар дахин гэрлэх нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг болох нь тогтоогджээ. Салсан эмэгтэйчүүдийн дотроос хүүхэдгүй нь ихэвчлэн түрүүлж нөхөрт гардаг байна. Гэтэл салсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь нэг буюу түүнээс дээш хүүхэдтэй байдаг.Энэ нь гэр бүл салахад хүүхэд илүү хохирдог гэсэн үг. Эцэг эхийн аль нэг нь (голдуу эцэггүй байх) байхгүй амьдрал хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг байна.

Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь хүүхдийнхээ эцэгтэй ямар ч харьцаа холбоогүй байдаг гэнэ. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг банкаар гуйвуулчихдаг тул харьцаа тогтоогоод байх шаардлагагүй гэж дээрх эмэгтэйчүүдийн тал нь үзэж байна.

Эцэг эх нь салж сарнихад хүүхэд хамгийн их хохирдог
– Эцэг эх нь салж сарних явдлыг хүүхдүүд тун эмзэг хүлээн авдаг.
- Хүүхдүүдэд эцэг эхийнх нь хэн нь буруутай нь огт хамаагүй.
- Эцэг эх нь юунаас болж салж сарних болсон нь тэдэнд тийм ч чухал байдаггүй.
- Учир нь хүүхдүүд аав ээж хоёртоо эн тэнцүү хайртай байдаг.
- Архичин нөхрөөс салах нь зөв гэж нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хүүхдүүдэд аав нь архичин ч бай, тамхичин ч бай хамаагүй гэнэ. Тэд эцгийгээ байгаа чигээр нь л хүлээж авч чаддаг байна.
- Хүүхдийн нүдэнд архичин аав нь хэзээ ч жигшүүртэй харагддаггүй гэсэн үг.
- Өсвөр насны хүүхэд гэр бүл салалтыг дотроо маш эмзэг хүлээн авч шаналдаг.
- Эцэг эх нь салахад хүүхэд хамгийн түрүүнд хичээл сурлагадаа ч мууддаг.
- Нууцлагдмал томчуудын ертөнц дэх учир явдлыг ойлгоогүй хүүхдүүд муу хүмүүстэй үерхэж, буруу замаар ордог.
- Гэртээ хааяа “үзэгддэг” эцгүүд хүүхдийн хүмүүжилд ямар ч нэмэр оруулдаггүй, бас ямар ч анхаарал ч тавьдаггүй байна.
- Эхнэрээсээ салсан хойноо хүүхэдтэйгээ олигтойхон юм хум ч ярилгүй юухан хээхэн өгсөн болоод яваад өгдөг эцгүүд байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам ийм эцэг хүүхдийн хэлхээ холбоо улам бүр унтардаг.
- Эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд учир дутагдалтай тул салж буй эр нөхөртэйгөө хэвийн харьцаатай үлдэхийг хүсдэггүй.
- Энэ нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл санаанд нь муу үр нөлөө үзүүлдэг.
- Эмэгтэйчүүдийн 57.8 хувь нь гэр бүл салахдаа хуучин нөхөртэйгээ дайсагналцсан харьцаатай үлддэг байна.
- Хэрэв гэр бүл салсны дараа ч гэсэн хуучин эр нөхөртэйгөө тайван, хэвийн, найзархаг харьцаа тогтоож чадвал хүүхдийн хүмүүжилд илүү сайнаар нөлөөлдөг.
- Хэрэв эх нь салсан ч гэлээ эцэгтэй нь сайхан харьцдаг, гэр орондоо дуртайяа урьдаг бол хүүхэд эцэг эхийнхээ салж сарнисан энэ үйл явдлыг сэтгэл санааны хувьд арай хөнгөнөөр давдаг байна.

family_3

5s чехлыthai escort dubai


Хүүхэд аав, ээж хоёртоо эн тэнцүүхэн хайртай байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.