С.Сарнай, Ж.Дамдинцэрэн нар “Азийн стар модель” боллоо

5e37cbd89e915875big784309162014-01-22-10-05[www.urlag.mn]

“Asia Model Festival Awards”  загварын наадам энэ сарын 16, 17-нд Солонгосын Сөүл хотноо болж өндөрлөлөө. Энэ жил ес дэх удаагаа зохиогдсон тус наадамд 15 орны загвар өмсөгчид оролцжээ. Наадмыг SBS, Arirang гээд гурван том телевизийн сувгаар дэлхийн 140 гаруй оронд шууд дамжуулсан байна.  “Asia Model Festival Awards”  наадам нь Ази тивийн хамгийн алдартай загварын наадам бөгөөд олон улсын загварын хоёр номинацитай.  Эхний номинаци нь загварын тайзнаа шинээр төрөн гарч буй загвар өмсөгчид өрсөлддөг “Asia new star model”  шагнал юм. Энэ номинацид нийт 50 гаруй загвар өмсөгч оролцжээ.

Хоёр дахь номинаци  нь Азийн орнуудаас эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч тодруулдаг  “Asia Model Star” шагнал юм.  Уг шагналыг өөрийн орондоо олон жил загвар өмссөн мөн “Asia Model Festival Awards”  наадмын болзлыг хангасан загвар өмсөгчдөд олгодог журамтай  юм байна. Энэхүү шагналыг 14 орны загвар өмсөгчид хүртжээ. Манай улсыг төлөөлж тус наадамд оролцсон “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нар “Asia Model Star” боллоо. Ингээд Монгол орныхоо нэрийг гаргаж ирсэн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нарт сайтынхаа нийт уншигчдын өмнөөс халуун баяр хүргэе.

Т.Жанеркеаквалоо новостиstunning escorts


С.Сарнай, Ж.Дамдинцэрэн нар “Азийн стар модель” боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.