Эхнэрээ ч юмуу, нөхрөө орхиод ийш тийшээ урт богино хугацаагаар явах дуртай хүмүүс байдаг. Зарим нь амралтанд, зарим нь томилолтоор, зарим нь бүр аялал зугаалгаар ч явах нь бий. Гэвч ингэх нь тийм сайн биш гэнэ. Энэ үед эхнэр нөхөр хоёрт, хоёуланд нь доорх таван аюул гарцаагүй тохиолддог байна.
Үүнд: 1. Эхнэр нөхөр хоёр урт удаан хугацаагаар бие биеэсээ хол байхад аль алийг нь бэлгийн харьцаанд уруу татах хүмүүс гарцаагүй гарч ирдэг бөгөөд ганихарсан сэтгэл нь тэднийг уруу татагдахад хүргэдэг.
2. Бие биенээсээ хол байгаа эхнэр нөхөр хоёр биенээ заавал хардаж таардаг. Үүнийг залруулах ямар ч боломж байдаггүй нь байдлыг улам хүндрүүлнэ.
3. Эхнэр нөхөр хоёр удаан хугацаагаар бие биеэсээ хол байх тусам сэтгэл нь хөрч эхэлдэг.
4. Ийнхүү эхнэр нөхөр хоёр бие биеэсээ хол байхдаа ингээд амьдарч болох мэт санагдан харьцаа улам хөндийрч эхэлдэг.
5. Эхнэр нөхөр хоёр бие биеэс урт удаан хугацаагаар хол байх тусам үлдсэн нь өөрийгөө хаягдсан мэт санан гомдоллодог.