Сочигийн олимпийн хамгийн их анхаарал татаж байгаа уран гулгалтын тэмцээн хэрхэн өрнех бол гэдгийг сонирхогчид хүлээж байна. Ялангуяа оросууд нутаг дээрээ хэрхэх бол. Тэгвэл уг асуултын хариултыг Унгарын Будапешт хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээн өглөө. 2014 оны Европын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын 15 настай Юлия Липницка тэргүүлж, мөн орос бүсгүй Аделина Сотников удаалж, Италийн Каролина Костнер ард нь бичигдэв.
Юлия Липницка “Би хөтөлбөрийнхөө үнэлгээг 200-д хүргэлээ. Хүнд элементүүдийг хийсэн ч энэ бүгдийг амжилттай дуусгалаа” гэж медаль авсныхаа дараа ярьжээ. Өдгөө 15 настай Юлиц Липницка дэлхийн аварга, Европын таван удаагийн аварга Италийн Каролина Костнер, Европын хоёр удаагийн дэд аварга Аделина Сотников нарыг ардаа орхиж, европын аварга болов. Хэдхэн хоногийн дараа Сочид болох олимпийн их наадамд Юлия Липницка өндөр амжилт гаргана гэж мэргэжилтнүүд бичиж эхэллээ. Ким Юүна болон Мао Асада нарын хүчтэй өрсөлдөгч мөн Каролина Костнерыг ардаа орхисон Юлия Липницкад оросууд итгэж эхэлсэн байна. ОХУ-аас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд (1990 оноос хойш) олимпийн алтан медальтан төрөөгүй байгаа юм. Олимпийн их наадмаас Ирина Слуцкая 2002 онд мөнгө, 2006 онд хүрэл медалийг эх орондоо авчирч байжээ.
Сочигийн наадамд Юлия Липницкаг медаль хүртэж, бүр алтан медаль авахад гайхахгүй боллоо хэмээн Оросын хэвлэлд бичсээр байна. Өдгөө дэлхийд ноёрхож буй Японы Мао Асада, БНСУ-ын Ким Юүна нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь 15 настай Юлия Липницка болчихлоо. Олимп, дэлхийн аварга Ким Юүнагийн хувьд өнгөрсөн улиралд бэртлийн улмаас Гран при цувралд оролцоогүй ч Хорватын Загреб хотноо болсон “(ЗоИеп 5рш 2адгеЬ”- д 204.49 үнэлгээ авч тэргүүлсэн. Харин Мао Асада өнгөрсөн сард Японы Фүк үика хотноо болсон шилдэг зургаан гулгагч оролцдог “Огапс! Рпх ПпаГ тэмцээнд 204.02 үнэлгээ авч тэргүүлжээ. Тус тэмцээнд Юлия Липницка 199.01 үнэлгээ авч мөнгөн медаль авч байсан юм. Сочигийн өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд томоохон өрсөлдөөн айсуй. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга БНСУ-ын Ким Юүна, олимпийн мөнгө, дэлхийн хошой аварга Японы Мао Асада, дэлхийн аварга Италийн Каролина Костнер болон ОХУ-ын Юлия Липницка нарын дунд томоохон өрсөлдөөн гарах нь. Хэн нь медальгүй хоцрох бол!!!.
/Соёмбо/