Г.Ганбаясах: Хүний наймааны хохирогчдын хамгийн бага нь 7 настай, хамгийн ахмад нь 49 настай

Манайд дотоодод үйлдэгдэж байгаа хүний наймаа нилээд ажиглагдах болсон. Үүнд ихэвчлэн бага насны охид өртдөг байна. Эхнээсээ илэрсээр байгаа ч үүний цаана далд хэд байгаа бол гэхээс хэн бүхний сэтгэл эмзэглэмээр. Мөн сүүлийн үед тэнэмэл буюу хараа хяналтгүй бидний хэлж заншсанаар траншейний хүүхдүүд эрс цөөрсөн. Тэднийг гадаад руу эрхтэний донороор зарагддаг байж болзошгүй гэсэн хардалт иргэдийн дунд байдаг. Мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр хэрхэн ажиллаж байгааг сонирхож “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясахтай ярилцлаа.

Сүүлийн үед манайд дотоодод үйлдэгдэж байгаа хүний наймаа нилээд ажиглагдах боллоо. Ер нь энэ тал дээр манай хууль хяналт болон мэргэжлийн байгууллагууд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

Хүний наймааны  хэргийг шалгаж, хохирогчдод туслалцаа үзүүлж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Анх 1999 онд хохирогчид бүртгэгдсэнээс эхлэн ТББ-ууд илүү  манлайлан оролцож, олон нийтэд мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын судалгаа хийх, хохирогчдод шууд туслалцаа үзүүлэх, эргүүлэн авчирах тал дээр маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн. 2006 оноос төрийн байгууллагууд, ялангуяа хуулийн байгууллагууд энэ асуудалд идэвхитэй хамтран ажиллаж ирсэний үр дүнд олон хэргийг илрүүлж, хохирогчдод туслаж байна. Гэхдээ хүний наймаа нууц, далд, зохион байгуулалттай үйлдэгддэг  учраас бүгдийг хяналтандаа байлгахад бэрхшээлүүд багагүй учирдаг гэдгийг үгүйсгэхгүй.

Дотоодод хүн худалдаалах хэрэг нь насанд хүрээгүй охидыг хяналтандаа байлган зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлэх,  мөн албадан болон хөдөлмөр мөлжлөгийн хэлбэрээр илэрч байна. Насанд хүрээгүй хүнээр хүчээр хулгай дээрэм хийлгэх, гуйлга гуйлгах, тэвчишгүй хөдөлмөр хийлгэх, хэт олон цагаар ажиллуулж, маш бага хөлс төлөх гээд олон хэлбэрүүдээр үйлдэгдэж байна. Харамсалтай нь эдгээр хэргүүдийг өнөөдөр хуулиндаа хүн худалдаалах гэмт хэрэг гэж заасан хэдий ч хөдөлмөр мөлжлөгийн нэг ч хэрэг хүн худалдаалах зүйл ангиар шийтгээгүй.

Бага насны охид хүсэмжилдэг эрчүүдийн сүлжээ баригдсан гэсэн энэ талаар мэдээлэл өгөөч. Тэд ихэвчлэн охидыг яаж авдаг байсан байх юм?

Тэр талаар мэдээлэл байхгүй байна.Гэхдээ энэ төрлийн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарахад олон иргэд энэ талаар мэднэ гэж саналаа илэрхийлсэн байдаг нь оргүй хоосон зүйл биш гэдгийн баталгаа болов уу.

Энэ тал дээр бага насны охидыг хүчинддэг, худалдаж авдаг, эрхшээлдээ оруулдаг эрчүүдэд хандаж хэлмээр санагддаг. Та хүний нялх охиныг авч байхдаа өөрийнхөө охин, дүү, эгчтэйгээ зүйрлэж, өр чинь нимгэрдэггүй юу? , Өөр хэн нэгэн таны хайртай охин, дүүг чинь ийм байдалд оруулж байвал яах вэ? гэж хүн ёсны асуултыг өөртөө тавиад үзээсэй гэж. Өнөөдөр цөөхөн ч гэсэн ийм ахархан бодолтой, өөрийнхөө биемахбодоо захирч чадахаа больсон хүмүүсээс шалтгаалан охин хүүхэдтэй хүмүүс сэтгэл тайван байж чадахгүйд хүрээд байна. Энэ үйлдэл хүний наймааг улам нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог.

Манайд Саппоро, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлаас бага насны охидыг машинаас явуулдаг гэсэн эх сурвалж байна. Эдгээр газруудыг шалгасан уу?

Цагдаагийн байгууллагаас энэ мэдээллээ асуусан нь дээр байх. Манайх ТББ учир шалгах үйл ажиллагаа явуулах эрхгүй.

2010 оны 3 сард Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Үндэсний статистикийн газар болон 8 төрийн бус байгууллага биеэ үнэлэгчдийн талаар хамтран судалгаа хийсэн юм. Судалгаагаар УБ хотод 4600 гаруй биеэ үнэлэгч байгаагийн 10 гаруй хувь нь насанд хүрээгүй байсан. Тэднийг нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж, ашиг олдог бүлэглэлүүд байдаг тухай судалгааны үр дүнгийн тайланд авагдсан. Харамсалтай нь биеэ үнэлэгчид байршдаг гэх дээрх газруудын нэрс удаан хугацааны турш дурьдагдаад яваад байгаа боловч таслан зогсоогдсон гэсэн мэдээлэл алга.

Хүний наймаанд өртсөн хохирогчдыг тоо баримтаар хэлбэл статистик мэдээ гарсан байдаг уу?

Улсын хэмжээнд гарсан нэгдсэн тоо мэдээ гэж байхгүй. Хүний наймааны хохирогчдод шууд туслалцаа үзүүлдэг байгууллагын хувьд 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр 1000 гаруй хохирогчдод туслалцаа үзүүлж ирсэн. Үүний 600 орчим нь хүний наймааны хохирогч гэж тогтоогдсон. Хохирогчдын 300 орчмыг гадаадын 8 улсаас цагдаа, тагнуул, гадаад улсуудад суугаа ЭСЯ, консулын газар, хилийн ажилтнуудтай хамтран аюулгүйгээр эргүүлэн авчирч хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлж байна. Хохирогчдын 70 орчим хувь нь бэлгийн мөлжлөгийн, 20 гаруй хувь нь хөдөлмөр мөлжлөгийн, 10 орчим хувь нь зуучлалын захиалгат гэрлэлтийн хохирогчид. Насны хувьд хамгийн бага нь 7 настай, хамгийн ахмад нь 49 настай.

Сүүлийн үед өвгөнтийнхөн гэж ярьдаг гэр оронгүй гудамжны хүмүүс мөн траншейний хүүхдүүд ховордчихсон. Эднийг эрхтэний донороор ашиглаж зардаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү. Энэ дээр манай мэргэжлийн байгууллагууд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна?

Өнөөдрийн байдлаар эд эрхтэний наймааны хохирогч боллоо гэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ аймшигтай нь эд эрхтэний донор боллоо гэхэд амьд үлдэх боломж тун ховор. Тиймээс хамгийн  өндөр эрсдэлтэй ялангуяа харж хандах хүнгүй, хараа хяналтгүй хүүхэд болон насанд хүрэгчдэд төрийн байнгын хяналт, туслалцаа маш чухал байгааг харуулж байна. Өөрийн хүүхдээ оройтоход л эцэг эхчүүд хичнээн их сандарч, эрж хайдаг билээ. Тэгэхээр эдгээр хараа хяналтгүй хүүхдүүдийн эцэг эхийн үүргийг тухайн хүүхдийг халамжилж буй асрамж, халамжийн төвүүд гүйцэтгэж, төр үйл ажиллагаанд нь хяналт тавих ёстой. Тэгж байж л бид болзошгүй аюулаас эрсдэлтэй хүмүүсээ хамгаалж чадна.

Ярилцсан: Б.Энхчимэг

Эх сурвалж: www.aravt.mnчехлы для 5 iphoneindian escort usa


Г.Ганбаясах: Хүний наймааны хохирогчдын хамгийн бага нь 7 настай, хамгийн ахмад нь 49 настай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex