Хаа явсан газраа инээд цалгиулж явдаг дуучин Т.Ариунаа Г.Буяндорж гэх эрхэмтэй дэр нэгтгээд олон жил болж байгаа. Энэ жил Буяндоржийн экс эхнэр гадаадаас ирж төрүүлсэн хүүгээ өөр дээрээ авахаар болжээ. Бага балчраас нь эхлэн өнөөг хүртэл арав гаруй жил эх үр болж ээнэгшин дассан хүүгээ явуулах нь дуучин бүсгүйд хэцүү байсан нь мэдээж. Ахыгаа явснаас хойш ооны эвэр шиг тэрсхэн өссөн дүү нь санан ганцаардах болсон тул хүүгийнхээ сонирхол, чадварыг ашиглан “Universe Best Songs-2012” наадамд оролцуулахаар ятгаж чадсан байна. Хэрвээ тэмцээнд оролцвол бэлтгэл сургуулилалт гээд ахыгаа санагалзах нь гайгүй байх биз гэж бодсон нь аргагүй хатан ухаан гэлтэй. Хүүгээ оролцуулж байгаа тул өөрөө “Universe Best Songs-2012” наадмын шүүгч хийхээс татгалзсан гэнэ шүү.
Г.Энхтуяа