Биеийн жингээ хадгалахын тулд олон спорт сонирхогчид тогтмол хичээллэж, биеийн жингийнхээ түвшинг хадгалж чаддаг. Ерөнхийдөө биеийн жингээ хадгалах нь биеийн энергийн тэнцвэрт байдлаа хадгалж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, олж авсан илчлэгээ зарж чаддаг байх ёстой.
Нас ахих тутам бодисын солилцоо удааширдаг тул эрчимтэй дасгалыг нэмэгдүүлж, хоол хүнсэндээ орох тослогийг багасгаж хэрэглэх ёстой.
Биеийн жингээ хадгалахын тулд “илчлэг тогтоогч” хэд хэдэн тогтсон зарчмыг хэрэглэж болно.
Үүнд:
1. Хэрэв та харьцангуй хөдөлгөөн багатай байдаг бол килограмаар илэрхийлэгдсэн биеийн жингээ /1 кг/ 22,5 үржүүл. Энэ нь биеийн жингээ хадгалахад тохиромжтой 1 хоногт хэрэглэх илчлэгийн хэмжээ гарна. Хэрэв та 90 кг бол 2025 калори илчлэг авахад хангалттай болно.
2. Хэрэв биеийн хөдөлгөөн “дунд зэрэг” бол дээрхи тоог 32,5-аар үржүүлж, гарсан тооны илчлэгийг бие организмд өгсөн байхад аюулгүй. Өөрөөр хэлбэл, 90 кг жинтэй хүн бол 2925 калори илчлэгийг хүлээн авч болно гэсэн үг.
3. Хэрэв та өдөр бүр биеийн хөдөлгөөний бэлтгэлжилттэй байдаг бол килограммаар илэрхийлэгдсэн биеийнхээ жинг 45-р үржүүлж хэрэгцээт илчлэгийн хэмжээг тодорхойлно. Ийм маягаар өдөрт 2 удаа долоо хоногт 5 өдөр бэлтгэл хийж байгаа тамирчин өдөр бүр дунджаар 4000 калори илчлэгийг авсан байх шаардлагатай.
Та өөрийнхөө хэвийн жинг хадгалахын тулд хоол хүнсний илчлэг болон нүүрс ус, өөх тосны зөв харьцааг барьж байх ёстой. Мөн амин дэм, эрдэс, цэвэр усны хэмжээг тохируулан хэрэглэнэ. /цэвэр усыг өдөрт 220 граммын шилэн аягаар 12-13 удаа ууна/