Бүсгүйчүүд амьдралын хань болох хүнээ, сэтгэл санаа эд материалын хувьд өөрийг нь дутагдуулж гачигдуулчихгүй шиг аваад явчих эрийг л хайдаг. Боломжийн эртэй учирсан ч зарим нь анхны болзооны дараа алга болчих нь ч бий.
Үүнд та өөрөө л буруутай. Та буруутайгаа мэдэж байна уу? Анхны болзоонд ирсэн хүүхнүүд гол төлөв доорх алдаануудыг гаргадаг байна. Үүнд:
Нэг: Бүсгүй та өөрийгөө урьд нь огт байгаагүй тийм байдлаар эрс өөрчлөх хэрэггүй.
Хоёр: Бүсгүй та анхны болзоондоо найз бүсгүйгээ дагуулан ирж болохгүй.
Гурав: Хайртай залуудаа, болзоонд ирэхдээ найз залуугаа авчрахыг шаардаж болохгүй.
Дөрөв: Болзоондоо ирээд зовлон гунигаар дүүрэн өнгөрүүлсэн хүүхэд насаа дурсах хэрэггүй.
Тав: Бүтэлгүй дурлал анхны хайрынхаа талаар ч яриа дэлгэх хэрэггүй.
Зургаа: Салсан нөхөртөө юмуу, урьд нь үерхэж байсан залуудаа хайртай байснаа дурсах хэрэггүй.
Долоо: Сэтгэлт хархүүгийнхээ орлого, хөрөнгө мөнгийг сонирхох байдлаар асуух хэрэггүй.
Найм: Чамд миний юу нь таалагдсан бэ гэж асуух хэрэггүй.
Ес: Болзоонд ирчхээд амьдралд мөнгө хүрэхгүй байна гэж зовлон тоочих хэрэггүй.
Арав: Өөрийгөө боловсролтой хэмээн байн байн дөвийлгөн дурсах хэрэггүй.
Арван нэг: Олон найзтай байснаа бүү ярь.
Арван хоёр: Хайртай залуугийнхаа өмссөн хувцас болон биеэ авч яваа байдлыг шоолох хэрэггүй.