Ийм секси санаа маш амархан төрсөн гэдэг. Халз тулаанд хэт шунасан эрчүүдийг раунд хооронд жаахан ч гэсэн өөр таатай зүйлд анхаарлыг төвлөрүүлж “сэргээх” үүднээс охидыг рингэн дээр гаргахаар хэн нэгэн нь шийджээ. Хагас нүцгэн шүү дээ… Мөн энэ санаа нь тасалбараа ихээр борлуулахад ч нөлөөлнө хэмээн үзсэн байна. Санаа ч амжилттай болж. Өдгөө энэхүү промоушн нь охидод өөрсдийгөө таниулах төдийгүй цаашид шоу-бизнесийн салбарт хөл тавихад их тус дэм болдог байна.
Р.Слава
www.miss.mn