Социологич Майкл Герман эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи ялгаатай байдлаас эхнэр нөхрүүдийн хооронд маргаан үүсдэг хэмээн батлан мэдэгджээ. Эрчүүдийн тархи идэвхжүүлэгч бодисыг ихээр ялгаруулдаг бол харин тайвшруулагч серотонин хэмээх ферментийг бага ялгаруулдаг юм байна. Иймээс ажил төрөл, ачааллаас болж ядарсан эрчүүдийг эхнэрийнх нь бухимдсан яриа улам туйлдуулах нь ойлгомжтой. Үүнээс гадна эрчүүдийн тархи аливаад мэдрэмж багатай, нарийн ширийн зүйлд авхаалж муутай байхаар бүтээгджээ.
Учир нь эрчүүдийн тархинаас ялгаруулдаг гормон, тестостерон л тэднийг ийм зүйл хийхэд түлхдэг байна. Эрчүүд тиймдээ ч эмэгтэйчүүдийг бодвол гэр орондоо бага цагийг өнгөрүүлдэг ажээ.
Эрэгтэй хүн дарга даамал болж, улс орон, албан байгууллагыг удирдан, хэцүү хатуу бүхний түрүүнд явж байдаг нь бас тархины тогтолцоотой нь холбоотой болж таарч байна. Тэгвэл сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн асуудал хурцаар тавигдаж, маргаан үүсгэх болсон.
Эрчүүд мөн гэр орныхоо ажилд эн тэнцүү оролцон, угааж арчих нь зүйтэй гэдэг ч юм уу энэ бүгдийг эрэгцүүлэн тунгаавал аль алиныгаа үгүйсгэсэн эсрэг тэсрэг олон асуудал босч ирнэ. Эрдэмтэн Герман гэр бүлээ тогтвортой сайхан байлгахын тулд эрчүүд өөрчлөгдөн эхнэрийнхээ ааш аягт тохируулах ёстой гэсэн тэдний ойлголтыг эвдэх зорилгоор олон дүгнэлтийг номдоо багтаажээ. Тун гайхалтай нь эрчүүд сексийг эмэгтэйчүүдээс илүү их хүсдэг нь тархиных нь баруун тал бөмбөрцөг илүү хөгжсөнтэй нь холбоотой аж. Уг тал бөмбөрцгийн удирдлагаар гормон боловсорч бий болдог байна.