Бидний буруу хооллолт хөргөгчин дэх хүнсний бүтээгдэхүүний байршилтай холбоотой гэж Америкийн эрдэмтэд үзэж байна. Корнеллийн их сургуулийн судлаачдын судалгаанаас үзвэл хүмүүс хөргөгчинд хамгийн наана нь байгаа буюу шууд гарт баригдах зүйлийг идэх нь 3 дахин их байдаг аж. Тиймээс хоолны дэглэм барьж байгаа бол амттанаа холхон шиг шүүгээнд хийж, пицца, хиамаа хөргөгчнийхөө дээд, эсвэл хамгийн доод тавиур дээр тавихыг тэд зөвлөж байна. Харин жимс, ногоо, үр тарианы талх гэж зэрэг эрүүл мэндэд сайн хүнсээ тавих хэрэгтэй гэнэ.