Гэр бүлийн хамтын амьдралд урьд өмнө нь тэр бүр анзаарагдаад байгаагүй зан чанарууд илүү тод томруун илэрч гардаг. Энэ нь үл ойлголцол, зөрчил авчирах нь олонтой. Эмэгтэйчүүд нөхрөө салан задгай, эмх цэгцгүй, гэр орны ажилд тусалдаггүй гэх мэтээр шүүмжилдэг л дээ. Энэ нь ч үнэний ортой. Эмэгтэйчүүдийн дургүй хүргэдэг.
Нэг: Байнга юмаа эрдэг
Өглөө босоод л зангиа, түлхүүр, гар утас мэтээ эрэлхийлдэг. Хамар дор байгаа юмаа анзаардаггүй. Өглөөний цайгаа бэлтгэж байгаа эхнэрт энэ нь маш хүндрэлтэй байдаг.
Гарах арга: Түүнд авсаархан шкаф гаргаад өгчих. Дотор нь жижиг сажиг юмаа хийж байхыг хатуу анхааруул. Харин олон “нүдтэй” шургуулга хэрэггүй. Тэгвэл бүр будилж гүйцнэ.
Хоёр: Гэр орныхоо ажлыг үнэлдэггүй
Идэж уусан аяга тавгаа ч угаахгүй гараад явах нь хэвийн үзэгдэл. Ээж нь үргэлж иймэрхүү ажлыг өмнөөс нь хийчихдэг байсан болохоор таныг ч бас ингэх ёстой гэж бодсон нь тэр.
Гарах арга: Аяга тавгаа угаах үедээ түүний бохирдсон зүйлсийг үлдээж түүнд угаахыг сануул. Эцсийн эцэст тэр угаах л болно. Харин уурлаж, үргэлж яншихыг тэвчээрэй. Ер нь ганц аяга таваг ч бус түүний завтай байх үеийг ашиглаж гэр орны бусад ажлыг ч хамтран хийлцэж байхын ашиг тусыг түүнд ойлгуул.
Гурав: Эхнэрийнхээ найз бүсгүй болон хамаатнуудыг үл ойшоох
Гэтэл өөрийнхөө найз нөхөд, хамаатан садныг хүндлэн дээдлэхийг нь яана гээч.” Чиний тэр найз гэх гажигтай гэмээр бүсгүй чинь…” гэх мэтээр үл ойшоосон өнгө аясаар хэлэхэд та бухимддаг биз ээ.
Гарах арга: Түүний найз нөхөд, хамаатан садныг хариу муулах, доош хийх гэсний хэрэггүй. Харин тэдний талаар” тэд ямар ч хүмүүс байсан миний хувьд хамгийн эрхэм, ойр дотных”, гэж хэлээд үз. Таны ийм ухаалаг, мэргэн хандлага нь түүнийг ичээж, сөрөг бодол санаагаа өөрчлөхөд баттай нөлөөлнө.
Дөрөв: Өрх гэрийн төсөв мөнгөний талаар ямар ч мэдлэггүй, харамч хахир загнадаг
Өдөр тутмын урсгал зардал, ойр зуурын хэрэгцээнд хүртэл хэчнээн зардал ордог болохыг эрчүүд төсөөлдөг ч үгүй. Эхнэр аривлан хэмнэлт хийсэн ч гарах ёстой зардлууд гарна. Эрэгтэй хүн гэр ахуйн хэрэгцээнд зориулж цалин мөнгөө өгөхдөө зүрхнээсээ хэсгийг тасдаж өгч байгаа мэт л аашилдаг. Эрчүүд хэдий тооцоо муутай, сул гэгддэгч үнэн хэрэгтээ өөрийнхөө гаргаж буй мөнгийг нарийн тооцож үнэлдэг. Харин эхнэрийнхээ мөнгийг төдийлөн ойшоодоггүй.
Гарах арга зам: Түүнд гэр бүлийн төсвийг даатгаад үз. Сонголт муу байхаас гадна эхнэрийн үрдэг мөнгөнөөс хавьгүй ихийг үрчих вий. Учир нь тэр хаана, юу арай хямд, бас чанартай байдгийг мэдэх ч үгүй. Үүнийгээ мэдээд долоо ч хонолгүй танд төсвөө даатгуулах болно. Сайн тал нь бага ч атугай мэдлэгтэй болсон тул дахин элдэв ааш гаргахгүй.