Охидын анхаарын төвд байдаг дуучин Жастин Бибер саяхан болсон Валентиний баяраар сүй тавьжээ. Түүний сүй тавьсан охин өөрийнх нь шүтэн бишрэгч бөгөөд тархины хорт хавдартай. Бяцхан охины мөрөөдөл нь Жастин Бибертэй гэрлэх байсан аж. Тиймээс охины эцэг эх “Facebook”-ээр дамжуулан Жастинд хүсэлт тавьсан байна.
Дуучин хүү маань өөрийн шүтэн бишрэгчтэйгээ “гэрлэхийг зөвшөөрч” валентины баярыг хамт тэмдэглэсэн аж. Тэрээр энэ тухай твиттертээ “Энэ миний хийж байсан хамгийн сайхан үйл байлаа. Тэр үнэхээр өхөөрдөм охин” гэж бичжээ.
Харин жинхэнэ найз охин Селенатайгаа хайрын баярын өдрөөр хамт оройн зоог барьсан ба бөгж бэлэглэсэн аж. Учир нь баярын дараа Селанагийн Твиттер бөгж зүүсэн зургаар баяжжээ.