Долоо хоногт дэлхий даяар нэг сая орчим Барби худалддаг

types-of-barbies

  • Barbie-г 1959 онд Америкийн Mattel компани “төрүүлжээ”
  • өдгөө дэлхийн 150 оронд экспортлож байгаа
  • 2009 онд 3-11 насны Америк охин болгон найман хүүхэлдэйтэй гэсэн судалгаа гарч байв
  • Барбиг бүтээгч Рут /Ruth Handler/ ба Эллиот Хендлер /Elliot Handler/ нар Хоторн хотод энэхүү санаагаа сэджээ
  • 1945 онд Mattel Creations фирмийн суурь тавигдсан
  • Mattel компании нь Hot Wheels, Matchbox, Fisher-Price, American Girl зэрэг алдартай тоглоомуудыг үйлдвэрлэдэг
  • Долоо хоногт дэлхий даяар нэг сая орчим Барби худалддаг
  • Forbes  сэтгүүлээс Mattel-ийг дэлхийн нөлөө бүхий 500 компанийн нэгээр зарласан
  • Barbie нь Barbara-гийн товчилсон хувилбар
  • Barbie нь 1958 онд патентийн эрхээ авсан
  • 1959.03.09-нд анх удаа New York Toy Fair гэх үзэсгэлэнд танилцуулагдсан
  • Барби анх хар ба шар үстэй байв
  • Биеийн харьцаа нь 99-45-84
  • Тэр үеийн Барби $3 үнэтэй байжээ
  • Анхны жилдээ 300 мянган ширхэгийн худалдсан
  • 2009 онд “Барби-1959” гэх ориг хүүхэлдэйг $27 450-аар худалдсан
  • 1964 онд нүдээ аньдаг загвар худалдаанд гарсан
  • Living Barbie загвар 1970 онд…
  • мадам Тюссогийн музейд Барбигийн лааны тосон баримал бий
  • ориг хүүхэлдэйний өндөр 29,2 см, жин нь 212 г байдаг
  • нэг ширхэг Барбигийн биеийг бүтээх өртөг $0,35
  • Материал нь $0,65
  • Маркетинг, реклам нь $0,8
  • Тээвэрлэлт $1
  • Ингээд Америкт дунджаар $9,99-ээр зарагдана
  • Хүүхэлдэйний жинэхэн нэр-Барбара Миллисент Робертс
  • Ойролцоогоор дал орчим нэртэй загвар зохион бүтээгчид Mattel-д Барбиний хувцасны саналаа ирүүлж байжээ. Армани, Версаче, Кельвин Кляйн, Донна Каран, Диор, Вивьен Вествуд, Томми Хилфигер, Диана фон Фурстенберг зэрэг…
  • 1959 онд Барбиг 96 сая метр даавуугаар бүрж нэг тэрбум хос гутал углажээ.
  • 2009.03.09-нд Америк, Мексике, Францад хүүхэлдэй төрсөний 50 жилийн ойг өргөн тэмдэглэсэн
  • 2009.09.24-нд Universal Pictures кинокомпании Барбиний тухай анхны бүрэн хэмжээний кино бүтээх эрхийг авч байлаа
  • 1959 оноос хойш Барби 126 мэргэжил “эзэмшжээ”. Дайвер, палеонтолог, гал сөнөөгч, сансарын нисгэгч, байлдааны онгоцны нисгэгч, асрагч, загварын сэтгүүлийн редактор, , рэп-дуучин, НҮБ-ийн элч, оюутан, гоо сайхны тэмцээний ялагч гэх мэт…
  • Mattel компании 50 улс үндэстний барби бүтээсэн
  • өнгөрсөн хугацаанд Барби нь Мэрлин Монро, Элизабет Тейлор, Клаудии Шиффер, Наоми Кэмпбелл, Кейт Уинслетт зэрэг алдартнуудын дүрд хувирсан
  • 2009 онд Германы бундесканцлер Ангела Меркель Барби болсон
  • 2009 онд этнэтхэг үндэсний Барбитай болов
  • 1961 онд Mattel эрэгтэй хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлсэн
  • Нэр нь Ken. Энэ нь Хендлерийн бага хүүгийн нэр аж
  • 1963 онд Барбигийн найз охин Midge “мэндэлсэн”
  • Түүний араас дүү нар нь болох Skipper /1964/, Tutti /1966/, Stacie /1992/, Kelly /1995/ Krissy /1999/ нарыг бүтээжээ
  • Харин 1966 онд эрэгтэй дүү Todd “төрөв”.
  • Барбид мөн Francie, Jazzie, Teresa, Kira, Kayla гэхнайз нөхөд бас хамаатанууд ч бий
  • 1968 онд Mattel өнгөт арьстан Christie-г бүтээлээ
  • 1997 онд тэргэнцэр дээр суугаа Becky худалдаанд гарчээ
  • Ингээд 2000 он гэхэд Барби 72 найзтай, найман хамаатан, 43 амьтантай болжээ
  • Барбигийн өрсөлдөгч нь Францын “Карин Мишель”, Хятадын M&C Toy Centre Ltd, Оросын “Принцесса Ирина”, “Вероника” мусульманы “Фулла”, MGA Entertainment-ийн Bratz, Winx зэрэг хүүхэлдэйнүүд юм

Р.Слава

www.miss.mnаквалоо новостиnuru massage dubai


Долоо хоногт дэлхий даяар нэг сая орчим Барби худалддаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.