Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр үе үехэн сенсаци тарьж, олныг гайхуулдаг “хоббитой” эр. Эхнэр хүүхдээсээ салаад хэсэгтээ л гундуухан явсан мань эрийг “Дижитал” хамтлагийнх нь гишүүд голж орхиод туурга тусгаарласан гэдэг. “Дижитал” хамтлагаас гарснаас хойш түүний юу хийж яваа нь тийм ч тодорхой биш байсан. Харин сүүлийн үед хурдан моринд гүнзгий “дурлаж” эхэлсэн төдийгүй өнгөрсөн зун Сэлэнгэ аймгийн Ерөө сумын наадамд соёолон айрагдуулсан сураг байсан. Гэтэл гэнэт хар тамхи хэрэглэдэг болоод явчихлаа. Бааварыг өнгөрсөн сарын 16-ны өдөр мансууруулах бодис хэрэглэж байхад нь хуулийнхан баривчилсан. Сар орчим хугацаанд цагдан хоригдож буй тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарах хүсэлтээ УМБГ-т гаргажээ. Харин түүнийг батлан даалтад гаргах боломжгүй болохыг хэлсэн. Мөн түүнийг цагдан хорих хугацааг сунгахаар болжээ. Гэхдээ Бааварын хувьд хар тамхи шинэ зүйл биш. Урьд нь хар тамхины хэрэгт холбогдож Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан нэгэн юм. Өнөөгийн залуу үе энэ хэдэн, дуучид, урлагийн залуусыг харж дуурайж, хүмүүждэг гэхэд болно. Гэтэл энэ үлгэр дуурайл нэг л биш дэг ээ.
Д.Отгон www.secret.mn