ХАЙР, БЭРХ БАТ /яруу найраг/

Чиний сэтгэлд, миний сэтгэл нэвтэрчихсэн
Миний эгшиг, чиний эгшиглэл холилдчихсон
Авиа амьсгалууд нэгдчихсэн, эд эсүүд зууралдчихсан
Яаж салгах вэ?
Холилдсон авиа аялгуу агаарт яваа
Зууралдсан эд эсүүд биенд шингэмэл
Сэтгэлүүд нарны цацраг шиг сүлбэлдэж
Сэтгэлүүд навч цэцэгний өнгө шиг бүрэлдчихсэн
Яаж ялган салгах вэ?
Үнэрүүд нэгдчихсэн. Үсэнд минь ч орооцолчихсон.
Уураг тархинд ч дүр чинь ургачихсан
Яаж арилгах вэ? Яаж арчих вэ?
Миний ааш, чиний араншин ширэлдчихсэн.
Чиний санаа чихэн дотор хоногшчихсон
Яаж ширэлдээг гаргах вэ?
Яаж хэнгэрэгнээс хөөх вэ?
Үйлийг үйлдчихсэн, үүл мананг яаж салгах вэ?
Амьдрал ийм, үхэл тийм…
Амин зүрх ийм нэгдмэл, сэтгэлийг үхэл ч ялгахгүй
Чиний гунигийг, чиний баярыг ч тээн
Маргааш руу, магад дараа төрөл рүү явна.
Сүнс ийм хүчирхэг, сэтгэл тийм увьдаст
Чиний эгшиглэл миний эгшиглэл холилдсон
Чи бидний хувь заяа цаг дотор барилдсан
Үйлийн үр ийм, хувь заяаны зураг тийм
Цэцэгнээс цацрагийг яаж эргүүлж авах вэ
Үхүүлж, үхлүүлээч үр үртэст нь нуугдсан.
Үндэсний үзүүрт нь ч үлдэнэ.

.b.batregzedmaa (REGZED)macbook pro 13 чехолbest escorts in new york


ХАЙР, БЭРХ БАТ /яруу найраг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.