Сайхан хаваржиж байна бүсгүйчүүд ээ? Би өөрийнхөө бүтэлгүй асуудлынхаа талаар та бүхнээс зөвлөгөө хусэхавахыг хүсч байна. Намайг Гэрэлээ гэдэг. Одоо 29-тэй. Нөхөр хүүхэдгүй. Албан ёсоор найзалдаг залуу байхгуй ч, хуучин найз залуутайгаа хааяа уулздаг. Тэгэхдээ шал өөр асуудлын талаар бичих гэж байна.
2012 оны салбарын ёолкоор нэгэн залуутай танилцсан юм. Тэр нудэнд дулаахан байдаг л нэг залуу байсан. Тэр өдөр би юу ч анзаараагуй. Гэтэл хэдэн өдрийн дараа надад мэйл ирсэн байсан нь түүнийх байлаа. Яаж миний хаягийг мэдсэн болохыг би асуугаагуй учир нь миний хувьд тэр залуу анхаарал татаагүй юм. Гэтэл хариу мэйл явуулснаас хойш мэссэнжэрт байнга чатлах болсон. Тэгээд түүнийг эхнэртэй, суугаад 9 жил болж байгаа ч хүүхэдгүй, бас надад дурласан тухай олон юм мэдсэн. Туунийг эхнэртэй гэж хэлэхээсээ өмнө надад зориулж хэлсэн үг бүхэн яг л 18-тай хөвгүүн анхны харцаар дурласан охиндоо хэлж буй үгс мэт байлаа. Ойрын хэдэн жил ийм зүйл мэдрээгүй удсан болохоор би их догдолж билээ.
Би түүнээс хол байх ёстой. Тиймээс аль болох ханд өгөхгүй байхыг хичээж, эмэгтэй хуний уян хатан болоод хатуу чанга зангаа гаргасаар байгаа хэдий ч одоо болтол уйлж дуулж гуйж, сайхан угээр уяраасаар л… Би одоо бүүр эсэргүүцэж чадахгуй болтлоо дасчихаад байна яах вэ? Тэр өглөө босоод смс бичнэ, өдөр ярина, орой смс бичнэ, бас мессенжэрт бичнэ, хоолонд урина. Тэгэхдээ гар бариад л санаа алдаад суучихдаг.
Уул нь хамт хоол идэхгүй гэж их хичээдэг юм. Гэтэл заавал ямар нэг шалтаг олддог. Магадгүй надад бас түүнтэй байхад сайхан байдаг болохоор өөрийгөө хүчилж чадахгуй байгаа байх. Сүүлийн уед эхнэр нь бас над руу залгаж смс бичиж мессенжэрт оффлайн үлдээдэг болсон. Бид уулздаг болсон ч унтаагүй. Энгийн найзууд бол мэдээж биш, бас амраг биш.
Би энэ дарамтнаас салмаар байвч гэрээ нүүлгэж, ажилаа солилтой биш дээ. Олон байгууллагатай харилцдаг ажил хийдэг болохоор утсаа салгаж болдоггуй. Би түүнээс холдохын тулд юу хийж чадахаа ч мэдэхгүй болчихоод байдаг. Хамгийн гол нь эсэргүүцэж чадахгүй юм аа. Надад тийм хүч хайрлаач. Баярлалаа сайхан сэтгэлт бүсгүйчүүдээ.
goolingoo.mn