та бүхэндээ “Бүрж шарсан тахианы цээж махтай хавчуурга” хийх аргыг зааварчилж байна.
Орц: Тахианы цээж мах
Сухар
Төмсний гурил
Өндөг
Курицы амтлагч
Ургамлын тос
Хийх арга:
Тахианы цээж махыг нимгэн хавтгай зүсэж дэлгээд зузаан хэсгийг нь давтаж нимгэлнэ. Өндөгөө задалж курицы, гурил нэмж хийгээд хутгаад льезонд бэлдэнэ. Тахианы бэлдсэн махаа төмсний гурилд хоёр талаар нь бүрээд бэлэн болсон льезонд дүрж гаргаад сухараар бүрнэ. Бэлэн болсон цээж махаа хайруулын тавганд их тос хийж 2 талаар нь зөөлөн галаар шарж болгоно. Хавчуурганд нь та хүссэн ногоо, шанзаа хийгээд өөрийн хүссэн хэлбэрт тохируулан хэрчилт хийж болно.