Дуучин Бейонсе өөрийн ерөнхий менежерийг халж, оронд нь нөхөр Жей-Зийг авчээ. 32 настай дуучин өмнө нь ч нэг их ёсорхдоггүй байсан.
Тэрбээр 2011 онд өөрийн эцэг Мэттью Ноулсыг менежерийн ажлаас халсан удаатай. Бейонсег анх “Destiny’s Child” хамтлагт дуулж эхэлсэн 1990 оноос эхлэн аав нь 21 жилийн турш түүний менежер байсан билээ.
“Жей олон жилийн турш Бейонсегийн ажил хэрэгт идэвхтэй оролцож, түүний дэлхийг тойрон аялан тоглолт хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ тэр албан ёсоор менежер нь байгаагүй тул Бейонсе эрх чөлөөтэй, бие даасан байлаа” гэж шүүмжлэгчид ярьж байна.
Бейонсе, Жей-Зи хоёр 2008 онд гэрлэсэн бөгөөд охин Блу Иви нь 2 настай. Иймээс тэд гэр бүлээ тэргүүн байранд тавихыг хүссэн бололтой.
“Тэд гэр бүлээ үргэлж тэргүүн байранд тавьдаг төдийгүй ам бүлээ нэмэх талаар төлөвлөж байгаа. Иймээс зохион байгуулалт, ажил төрөлтэй холбоотой бүх асуудлыг гэр бүлийн зөвлөлөөр буюу хоёулхнаа шийдэх боллоо” гэж Бейонсегийн энэ шийдвэрийг хөгжмийн ертөнцийн судлаачид үзэж байна.
www.mnews.mn