Ухаалаг байдал
Олон эмэгтэйчүүд таны ухаалаг зан чанарыг яг л биеийг тань харж байгаа шиг бодитоор харахыг хүсдэг. Харин харамсалтай нь зарим залуучууд бүсгүйчүүдтэй нүүр тулахаараа яг л “тэнэг” хүн шиг болчихдог гэмтэй. Мөн огт мэддэггй сэдвээр ярихаас зайлс хийдэг.
Сонирхолтой секси байх
Романтик эрчүүдэд тэд дуртай. Хэрэв тантай удаан хугацаанд хамт байхыг бодож байвал адал явдал, сэтгэл хөдлөл, амлалтын үгс, мөн гайхалтай секс хүсэх нь мэдээжийн хэрэг. Ингэхээр залуу та түүнд таалагдахыг хүсч байвал романтик, дур хүсэл ихтэй, нөгөө ажилдаа сайн эр гэдгээ харуулах хэрэгтэй. Ажил дээрээ байдаг шиг чухал царайлан суулгүйгээр бүсгүйдээ урам зоригийн, магтаалын мөн мэдээж янагын үгс хэлэхэд тэр аяндаа л уярна.
Хошин шогийн мэдрэмж
Хошин шогийн мэдрэмж нь энэ жагсаалтад зайлшгүй орно. Бид бүгд уйтгартай, дүнсгэр ааш муутай хүнээс хөгжилтэй хүн хамаагүй илүү гэдгийг мэднэ. Гэхдээ энэ нь та амьдралаа найр наадам, зугаа цэнгэлд зарцуул гэсэн үг биш шүү. Эмэгтэйчүүд хөлчүүрхэх дуртай алиа салбадай шиг тун дургүй. Хошин шогийн мэдрэмжтэй байна гэдэг нь зөв цагт зөвөөр хошигнож, бусдыг хөгжөөж чаддаг байхыг хэлж байгаа юм.
Ажлын амжилт
Эрчүүд бүх хүүхнүүдийг мөнгөтэй эрээс буцахгүй гэж боддог ч энэ нь зөвхөн хэсэг эмэгтэйчүүдэд л хамааралтай ойлголт юм. Олонх хүүхнүүдийн харааг баян залуус булаадаггүй. Амжилттай ажиллаж, өсөн дэвжиж буй залууст татагддагийн гол учир нь тэдний цалин эсвэл төлбөрийн чадамжинд байгаа юм биш. Харин амжилттай ажиллаж байгаа эрд хариуцлагатай байдал зан чанарын онцлог, сахилга бат болон ёс зүйтэй байдагтай нь холбоотой юм. Ийм залуусыг ямар ч хүүхэн амрагаа болгоход татгалзахгүй.
Өөртөө итгэлтэй байдал
Дээрх жагсаалтуудыг харахад зарим нь эрчүүдийн тун сайн хийж чаддаг зүйл байгаа байх. Магадгүй та ухаалаг эелдэг бөгөөд хошин шогийн мэдрэмжтэй боловч таны ажлын амжилт тийм ч сайн биш байж болно. Мөн царайлаг, харилцах урлагт гаршсан боловч романтик байж болох юм. Тэгвэл энд нэг сайхан зүйл дуулгая. Өөртөө итгэлтэй байдал бол энэ жагсаалтын хаан нь. Юу гэсэн үг вэ гэхээр юу санад болгохоо мэддэг, хаана ч өөрийнхөөрөө байж чаддаг л бол та дээрх бүгдийг цогцлоосон байх шаардлагагүй. Нэг үгээр бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэх гол чанар танд байна гэсэн үг юм.