Арван жилээсээ үерхсэн залуутайгаа нийлж 4 сайхан хүү төрүүллээ.Сүүлийн хүү төрснөөс хойш нөхөр маань архи уудаг болж, гэртээ хонохоосоо хонохгүй нь ихдэж , юм л бол намайг “охин төрүүлчих тэнгэргүй тэнэг амьтан ” гээд л загнах боллоо.Хувийн оёдлын үйлдвэрт ажилладаг байсан болохоор хэдэн төгрөгийг нь бодож илүү цагаар ажиллаж хэдэн хүүхдүүдээ тэжээнэ, хажуугаар нь нөхөр байнга охин нэхэж агсан тавина.Аргаа бараад найздаа сэтгэлээ нээн уйлж суусан , найз маань нэртэй мэргэлдэг хүн бий , түүн дээр очиж асууя гэлээ. Уг нь тиймэрхүү юманд итгэдэггүй ч найзынхаа ятгалгаар яваад очлоо. Намайг энэ насандаа 7 хүү төрүүлнэ гэнээ.
Эвгүй сонсогдсон ч түүнд итгэлгүй гараад явлаа. Удалгүй би дахиад жирэмсэн гэдгээ мэдээд, ажлаа бодоод , хүүхдүүдээ бодоод, нөгөө мэргэчийн үг бас бодогдоод, ерөөсөө нөхөртөө хэлэлгүй энэ хүүхдээ авахуулахаар шийдэн , эмнэлэгт очиж шинжилгээ энэ тэрийг нь өгөөд товлосон өдөр нь яваад очлоо.
Цэлийсэн том тасагт 12 ор тойруулж тавьсан, ор бүр дээр 17-35 насны эмэгтэйчүүд сууж байна.
Бүгд л юу ч болоогүй, өргөсөө авахуулахаар ирсэн мэт инээж хөөрч хоорондоо яриа өрнүүлээд л.зарим нь олон хүүхэдтэй болохоор одоо аборт хийлгэхээр ирсэн зарим нь нялх хүүхэдтэй, одоогоор хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй, нөхөргүй, ажлын шаардлагаар хүүхэдтэй болж болохгүй… гэх мэт олон шалтгаанаар ирцгээж,над шиг олон хүү төрүүлсэн, дахин хүү төрүүлж нөхрөө алдаж хүүхдүүдээ өнчрүүлэхэхээс айсандаа энд ирсэн хүн алгаа…
Сувилагч орж ирээд л нэг нэгээр нь нэр дуудаад л , 10-15мин болоод л сувилагч нь түшч оруулж ирж орон дээр нь тавиад л дараагийх нь нэрийг дуудаад л…сувилагч орж ирэх болгонд л миний нэрийг дуудчих вий гэж айгаад л…энэ эмнэлэгт өдөр бүр хийгддэг ажил нь энэ. Манай өөдөөс харсан бас нэг адилхан тасаг байна , ингээд л өдөрт 24 хүүхдийн амь энд үгүй болдог, энэ хотонд ийм эмнэлэг ганц энэ биш нилээн хэд бий гээд бодохоор өдөрт нийт хот даяар, улс даяар хичнээн үр хөндөлт хийгдэж байгааг хэлж тоолж барашгүй. Ямар харгис муухай хүмүүс вэ бид чинь… хэмээн бодоод сууж байсан сувилагч орж ирээд намайг дуудлаа.
Нүд харанхуйлаад , зүрх хүчтэй дэлслээд нилээн сандарсан ч “Би болилоо.” гэж арай ядан хэлээд ихэр татан хэсэг уйллаа.гайхаж харсан хэд ч байсан биз өрөвдөж харсан нь ч байсан л биз. Ямартай ч би тэрхэн агшинд хүүхдийнхээ амийг аварч үлдсэн. 8 сарын дараа бид хөөрхөн охинтой болж гэр дүүрэн аз жаргал. Нөхөр маань ч хөл нь газар хүрэхгүй охинтой болсноо тэмдэглэж хэд хоног алга болсон ч удалгүй архинаас гарч амьдралаа цэгцэлж эхэлсэн.
Одоо охин маань хүн хүний хайрыг булаасан сэргэлэн охин энэ жил сургуульд орсон.Амьдралыг минь сайнаар эргүүлж биднийхээ нар болсон охиноо би тэр нэгэн мөчид татгалзаж чадаагүй бол алдах байснаа бодохоор аймшигтай .
Орчуулсан У.Сувд