Би нууц амрагтай болчихлоо одоо яах вэ?! Хүмүүсээ зөвлөөч…

Сайн байцгаана уу? Залуусаа, сэтгэлийн гүнд байдаг хэнд ч нээх хэлэж байгаагүй миний нэгэн жижигхээн зовлон ч гэх юм уу амьдралаа бичиж сэгэлээ тайлмаар санагдлаа.

Хэд хоногийн өмнө би нуа-тай болсон тухайгаа бичээд зөвлөгөө авахыг хүссэн захидал энэ сайтад бичсэн чинь зарим хүмүүс элдэвээр янхан завхайгаар харааж бичсэн байна лээ. Аргагүй л дээ би нөхрөө их сайн хүн гээд бичсэн болохоор тэр байх. /Янхан завхайгаар дуудахгүйгээр зөвлөөч, хэзээ нэгэн цагт баригдах болов уу?/

Манай нөхөр ч сайн хүний хувьд ч сайн хүн л дээ, гэхдээ хартайдуу хатуудуу хүн. Яахав мөнгө сайн олдог авгай хүүхэн эргүүлдэггүй архи дарс уудаггүй сайн залуу. Энийг нь л хараад хүмүүс сайн хүнтэй суужээ азтай юмаа нтр гэдэг, найз нар ч тэгдэг. Гэтэл яг хамт амьдраад үзвэл бага багаар мэрэж иддэг хүн гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй л дээ. Найз нарын нөхрүүд нь архи уудаг мөнгө сайн олдоггүй амьдрал хэцүү гээд ярихыг нь сонсохоор маань нөхөр хамгийн сайн нөхөр нь байгаад байгаа юм. Иймээс би сайн залуу гэж хэлсээр ирсэн юм.

Миний хувьд сургууль соёл хөөсөөр яваад тийм эрт гэрлээгүй юмаа, гэхдээ тийм ч оройтойгүй гэж боддог, 28-тайдаа нөхөртэйгөө танилтаад 29-тэй анхныхаа хүүхдийг гаргаж байсан. 2 хүүхэдтэй. Бид амьдраад 10 гаруй жил болж байгаа.

Үнэндээ би нөхөртөө дурлаж гүйж суусангүй ээ, нөхөр л надад их сайн байсан болохоор суусан юм, 28, 29-тай гэхэд дөнгөж 20 гарч байгаа охин шиг л овор багатай байлаа.

Манай нөхөр учиргүй хардаад загнаад давшлаад байхгүй ч утас удаан оролдуулахгүй, гадуур гоё хувцаслаад гаргах дургүй, хувцас авахад заавал гар бие оролцож дандаа авгай стилийн хувцас авч өгдөг байлаа. Гэхдээ дандаа үнэтэй, авахгүй гэсэн ч шууд ав гэж тушаагаад л авахуулдаг байсан, тэр авгай стилийн хувцаснууд нь шкафаар дүүрчихсэн би 1 ч өмсдөггүй байлаа. Тэгээд сүүлийн үед ойлгосон бололтой өөрөө хувцсаа ав гэдэг болсон. Нэг ёсондоо манай нөхөр намайг өөрийнхөө эрхээр амьдруулахыг хүсдэг бололтой. Би уурлаад орилж чарлаж тэгдэггүй юм. Угаасаа хэрүүл маргаанаас холхон байхыг хүсдэг гэхүү дээ. Гэхдээ хувцсыг л тэгэж авч өгдөг болохоос үнэтэй бренд цүнх косметик нтрийг үнэ хайрлахгүй авна гэснийг авч өгдөг юм.

Нэг сайн тал нь гэвэл надад тэр дэлгүүрийн хамгийн үнэтэй хамгийн гоёос нь авч өгдөг юм, даанч хувцаснууд нь дандаа авгай стил.

Нэг ёсондоо би гэдэг хүн хүнтэй суухаасаа өмнө эрх чөлөөтэй юу хийнэ гэснээ хийдэг тийм л сэргэлэн охин байсан, гэтэл хүнтэй суугаад миний тэр эрх чөлөө алга болсныг мэдэрсэн, нөхөр ингэ тэг гэж заана. Охин биш ийм хувцас битгий ав гэх жишээний, би угийн овор багатай харагддаг болохоор залуу сэтгэлгээтэй залуу стилээр хувцаслах дуртай л даа, гэхдээ учиргүй мини юбка, задгай цамц өмсөөд гүйхгүй нь мэдээж шүү дээ, хүнтэй сууснаас хойш өсгийтэй гутал бараг өмсөхөө больж жирийн хувцаслаж гүйдэг болсоон, угаасаа хүүхэд гаргаад ирэхэээр ингэхээс ч өөр аргагүй л юм билээ. Гэхдээ л хэтэрхий навсайгаад ч байгаа юм шиг санагддаг байсан.

Сүүлийн үед хүүхдүүд ч томроод би өөрийн дураар амьдрахыг хүссэн, нөхөртэйгөө 1 ч удаа хувцас авсангүй. Эмэгтэй хүн хөгшрөх тусам өөрийгөө улам арчилж залуу сайхан байх хэрэгтэй гэж би үздэг хүн.

Гэр орноос нээх гарахгүй найз нөхөд гээд тэнээд байхгүй нөхрүүд амрахаараа гэртээ л байна, тэр үед нь би ямар их стресст орж байгаагаа мэдэрдэг. Эр хүн байж энийг ингэж муу хийсэн байна, тэрийг ингэ тэг гэх мэтээр заагаастай. Үнэхээр залхмаар юм билээ.

Нэг инээдтэй юм хэлэхэд ухаалаг гар утас буюу смарт утсыг удаан оролдлоо хэнтэйгээ мсж бичээд байгаан нтр гээд аваад нуучихвал яах уу? Интэрнэтээр сонин нтр уншаад интэрнэт хэсээд яваж байхад хий хардаад, зэвүү дургүй 2 зэрэг хүрээд амандаа хараахаас өөр юм ч хийхгүйм даа, хүүхдүүдийнхээ дэргэд орилж чарлаад хэрэлдээд байлтайн биш.

Аваад удаагүй байсан утсыг маань хардаад авч шидээд хагалаж байсан удаатай. Намайг хий л хардах юм хөөрхий, гэтэл би тэр үед өөр эртэй учраагүй л байсан шүү дээ. Сүүлдээ би бодсоон, зүгээр байж байгаад хардуулсан дорвол жинхэнэ бодитоор нь явалдана байгаа даа гэж…

Бидний сексийн амьдрал дажгүй гайгүй л байсан 2 жилийн өмнө. Сүүлийн үед манай нөхөр түрүү булчирхай давсагны талын нэг юмтай болчоод ойр ойрхон шээдэг болсон, сексдээ ч муу болсон, хурдан тавьдаг. Тэгээд ч миний хувьд тэр үглээ яншаа хардалт нтрт нь сэтгэл хөрсөн бололтой, нөхөртэйгөө сексдэх унтах ч дургүй болсон. Сүүлдээ тусдаа хүүтэйгээ унтдаг болсон. Яагаад хамт унтахаа байсан гэхээр би шөнө нойр муу болсон, стресснээс болсон байх.

Тэгээд дандаа хөрвөөгөөд унтахгүй болохоор нөхөр хөдөллөө нтр гээд би ч тусдаа унтаж тэрийг бүх нойртой унтуулахыг хүссэн юм шиг байгаан.

Тэгээд л би гэдэг хүн угаасаа ч 2 жилийн өмнөөс нөхөртэйгөө сексдэх дургүй болоод өөр залуутай галзуу секс хийхийг хүссээр ирсэн болохоор байнга өөр залуу нууц амрагийн талаар боддог болсон, нөхөр маань нөгөөхдөө сайн биш. Угаасаа би хүсэхээ больсон байлаа. Тэгээд л эхнэр хүүхэдтэй залуутай танилцсан юм. Бид үнэхээр сайхан сексддэг. Би нөхрөөсөө авч үзээгүй таашаалыг авч байгаадаа аз жаргалтай байгаа. Тэр залуугийн хувьд соёлтой боловсролтой завхай байрын хүн биш байсан харахаас…

Би яагаад ч юм нөхрөө жаахан өрөвдөж байгаа ч гэсэн, огт айхгүй байгаа, анх унтаж ирчихээд би юу ч болоогүйм шиг огт тоохгүй байсандаа би өөрөө ч гайхсан. Гэхдээ л сайн муу ч жаахан муухай ааштай болохоос миний хань чинь архи ууж ирээд агсан тавиад барьж авч зодсонгүй, мөнгө яанаа гэхийн зовлонг мэдрүүлсэнгүй гээд зөндөө олон сайн тал байгаа ч миний тэрийг хайрлах сэтгэл нилээн жаахан унтарсныг би мэдэрсээн, гэхдээ би огт хайргүй бишээ, нөхрийгөө харахаас дургүй хүрдэг бишээ, намайг баярлуулах зөндөө сайн зүйл хийдэгийг нь ч нуухгүй ээ.

Иймээс би хүүхдүүдийнхээ аав ханиасаа салахгүй ээ. Бас энэ нуа-гаасаа ч салмааргүй байна, салж чадахгүй ээ. Хэзээ нэгэн цагт баригдлаа гэхэд би араа хийсэн хүн санаа зовохгүй байгаа. Бид 2 баригдаад аргагүй байдалд орсон тохиолдолд би ороод амьдарчих гэртэй өөрийгөө аваад явчих мөнгөө хийсэндээ ирээдүйдээ нээх санаа зовохгүй л байна, хүүхдүүд маань томорчихвол бүх юм ОК.

Гэхдээ би тийм хүн чанар муутай хүн биш, баригдахгүйгээр нуа-тайгаа хэзээ нэгэн цагт болилоо гэхэд бурхан тэнгэртээ залбираад нөхөрт маань баригдуулаагүйд талархан суух болноо.

Тиймдээ ч би нөхрийнхөө өмнө буруу юм хийгээд байгаагаа ухаараад улам их хайрлаж халамжилахыг хичээж байгаа, даанч нөгөө миний утсыг нуудаг хэвээрээ. Тэр залуу маань над руу утасддаггүй мсж бичээд тусгай код хийгээд ордог тусгай чат байдаг юм, тийм юмаар харьцаад уулзаад амжуулаад яваад л байгаа. Тэр залуу маань надад их сайн, чамтай би удаан хугацаагаар харилцаагаа тасалмааргүй байна гэдэг. Гэхдээ бид бие биендээ дурлаж болохгүй хүмүүс, дурлаад амьдрал салах сарних дээрээ тулвал яах юм вэ? 2-уулаа энийгээ хатуу баримталж байгаа. Миний хувьд бид баригдахгүйгээр болоод байх юм шиг санагдаад байгаа. Яагаад ч юм буу мэд…

Би буруу юм хийж байгаагаа мэдэж байгаа ч яагаад ч юм би өөрийгөө зүхэн харааж үзэн ядахгүй байгаа…

С.Ааксессуары для macbookindependent escort websites


Би нууц амрагтай болчихлоо одоо яах вэ?! Хүмүүсээ зөвлөөч…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: зочин Огноо: 5 February 2014 Reply

хувцас утас ийм үг ямар их уншваа.. та эдийн сонирхол ихтэй бхаа. миний бодлоор таны жаргал ихдэждээ.би таниас олон дүү гэхдээ таны ярьж бгаа бүхнийг туулж үзсэн. хүн дэргэд бгаа жаргалаа анззаарахгүй алддаг юмдаа

Нэр: tagnuul Огноо: 5 February 2014 Reply

jaaxan xar awaxiin bol bolix ne zov. ugaasaa yax yostoig chine chinii zon sowin xeleed ogno doo. iim baidald orson mash olon xun bgaa sh dee. ooriigoo buruutgax ch xereggui dee. xiiy gesnee xiigeed l yvj bai. naad zaluudaa bur uxeer tatagdaxguin tuld oor ertei uchraad uzexgui yu. erchuudiin yu xusdgiig oilgood irexeer unan tusan durlaxaa bolino biz dee.

Нэр: hnn Огноо: 5 February 2014 Reply

hnnn.. Dawartsan huuhen be? Hair daaj sur

Нэр: Anonymous Огноо: 5 February 2014 Reply

zvgeer l oorinho hvsler amidrah ni zow vum shige uchir ni hvni nas aharhanshd

Нэр: Hmm Огноо: 5 February 2014 Reply

Het delgerengvi bicheed nuhur chini unshaad gadarlahviidee Odoo ingeed chi manai bond007 bulegt elsleedee amjilt dur tavih bvr tee bi bond007 shd gj bodoj bgaarai kkk

Нэр: sondor Огноо: 5 February 2014 Reply

Hetsuu yumada. Hun zawal oort bgagas iluug husehiin. Hen hen n hicheged hariltsaga sergej boldgui yumu? Nua.gin chn ard bas cham shg emegtei hun shanalj bga shde. Odoo uyd hun buhen ami ami l bodoh bolj de…

Нэр: а Огноо: 5 February 2014 Reply

их заадаг сургадаг үглэдэг хүмүүс бас их хэцүү шүү.
би энэ хүүхний ингээд явалдаад байгааг зөв гэж хэлэхгүй ээ. энэ бол бас арай л болохгүй үйлдэл. гэхдээ би урьд нь ийм найз залуутай байж билээ, их хуучинсаг. байнга шүүмжилдэг. бараг секс хийхдээ хүртэл ингэж хөдөл, одоо чангал хавч гээд л чинийх ямар сонин сул юм бэ ч гэх шиг. би эхэндээ тоодоггүй байсан ч сүүлдээ үнэхээр сэтгэл хөрдөг юм билээ. бусад талаараа бас л сайн найз залуу байсаан. ажилтай, амьдралын ухаантай надад олдохгүй л хүн байсан. гэхдээ би өөрөө салж явсан. магадгүй энэ хүүхний оронд байсан бол би салах байсан байх аа. би нэх мөнгө олдоггүй ч намайг хүндэлдэг, шүүмжилдэггүй, намайг арван хуруу тэгш биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаар минь хайрладаг хажууд нь сэтгэл амар байж жаргалтай байх тийм хүнийг л хүснэм. алтанд бөмбөрч байгаа ч амьдрал нь уйтгартай л байдаг байх даа. энэ бүсгүйн хувьд.

Нэр: Hi Огноо: 5 February 2014 Reply

Neg bol nuhruu songo, neg bol nuagaa songo. Uuriiguu ch, uruuliig ch bitgii zovoogood bai. Horvoo buurunhii shuu dee, unuudur chi ingej yavlaach margaash chamaas saikhan huuhniig olood avna shuu dee, Mongoloor duuren saikhan huuhnuud bna. Hair daaj chadahgui bol zugeer l salaad hania orhi. Tugs er hun gej baidaggui yum. Chinii nuhur sain zaluu bna. ger buld gants l zuiliig uuchlahiig zuvshuurduggui ter ni araar tavilt shuu dee!

Нэр: а Огноо: 5 February 2014 Reply

харин одоо суух гэж байгаа залуу маань олон дутагдалтай, архи ч балгачихна. гэхдээ тэр минь намайг сайхан бүсгүй гэдэг. чи минь надтай учрахдаа сайхан охин байсан шүү гэж ирээд л эрхлүүлдэг. ийм л болхоор нь би түүндээ хайладг юм шүү дээ. эмэгтэй хүн бүр сайхан үг хайр халамж хүсдэг. харин тэр хайр халамж нь сайхан хувцас, машин байр байх албагүй. энхрий үг, дотно секс, тэврэлт юу ч байж болно
би ингэж л боддог. чиний энэ чинь тийм юм байна, тэр чинь жоохон онцгүй юм гэж шүүмжлэх хэн нэгний үг хэрэггүй, учир нь би өөрийгөө ямар гэдгээ тэрний шүүмжтэй шүүмжгүй мэдэж байгаа ш дэ

Нэр: Tristian Огноо: 5 February 2014 Reply

ulgeriin baataruud goyo goyo um bichih um

Нэр: 123 Огноо: 5 February 2014 Reply

иймэрхүү явдлын гайг үр хүүхэд нь л амсдаг юм гэсэндээ үйлийн үр гэж байдаг гэдэгт би итгэдэг. надад лав буруу зүйл хийж байна эртхэн өөрийгөө татаж нөхрийнхөө өмнө буруутай гэдгээ ухаарч улам их хайрлаж халамжилж амьдрах хэрэгтэй юм шиг санагдлаа. Явж явж нөхрийн ааш зан, хахир хатуу , хар гэх мэт зан эмэгтэй хүнээс л шалтгаалдаг байх эрчүүдийг хайрлаж халамжлах тусам тэд чинь улам л ухаажаад зан ааш нь засраад ирдэг юм шиг байгаамдаа

Нэр: hume Огноо: 5 February 2014 Reply

huuhduud chin medwel yaanda,oorigo bodjoogod huuhduudihe zamiig zasaad ogchihwiide….

Нэр: nnn Огноо: 5 February 2014 Reply

chi ch yahav jargalaa huutsulduud yavchih ni huuhed hetsuu bna daa

Нэр: ok Огноо: 5 February 2014 Reply

chinii naad uildel chin mongot bogood zawt amidrliin toloo sanaa zowox ochuuxench bodolgui xvnii uildel bn xewee chi arxi uudag mongo nexdeg noxortsn bol arai ooroor setgej arai oor ymand temuulex bsan biz jargalt gazar xvn udaan togtdoggui gedeg de chi ch udaxgui xoogdox chin boljde

Нэр: Төөгий Огноо: 5 February 2014 Reply

Зөвхөн өөрийгөө бодоод байгаан бишүү. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байгаа биздээ. Өөрийнхөө жаргалыг бодоод үр хүүхдүүдээ бодохгүй л байнадаа

Нэр: tuwshin Огноо: 5 February 2014 Reply

chi uneheer teneg jargaldaa tashuursan erguu ats bna zailj uz gichii yanhan

Нэр: zuv zuv Огноо: 1 May 2014 Reply

er ni yahav dee zuv shdeee…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.