Чимх инээд
Нэг яст мэлхий явж байтал замд нь хоёр эмгэн хумс таарчээ. Эмгэн хумснууд хаашаа явж байгааг нь асуугаад, “-чиглэл нийлэх юм байна, аваад явчихаач!” гэж гуйжээ. Яст мэлхий ч нуруун дээрээ гаргаж. Цаашаа явж байтал өөр нэг яст мэлхий гарч ирж мөргөлдөөд, нэг эмгэн хумс нь унаад үхчихэв. Тэр даруй цагдаа ирж ослыг эмгэн хумсны үхлийн шалтгаанаас мөрдлөгөө эхлэв.
Гэрчээр нөгөө эмгэн хумсыг дуудаж: -За яг юу болсоныг тодорхой яриатах! гэвэл айж балмагдсан тэр:
– Би яг юу болсоныг мэдэхгүй байнаа… Бүх юм нүд эрмэх зуур л болж өнгөрсөн… гэжээ.
Бид бүгд ялгаатай.
Танд “үдийн будаа” гэхээр зүйл өөр нэгэнд Эвэрэстийн оргил шиг хүршгүй зүйл ч байж болох юм.
“Хүчтэй нь хүчгүйгээ барих” – энэ араатны хууль.
“Хүчтэй нь хүчгүйгээ хүлцэн тэвчих” – харин энэ бол хүн ёсных.