Дэлхийг шуугиулсан мега-старууд

1. KISS

1972 онд Нью-Йоркт байгуулагдсан. Анхны бүрэлдэхүүн нь Пол Стэнли, Жин Симмонс, Эйс Фрэйли, Питер Крисс. Тайзны макияж бүхий нэр нь The Demon /Симмонс/, Starchild /Стэнли/, Spaceman /Фрэйли/, Catman /Крисс/. 1978 онд гишүүд нь бие даасан цомгоо гаргахад хамтлагийг тарж байна хэмээн шуугисан. Крисс, Фрэйли хоёр 1982 онд KISS-ийг орхин одсон. Харин өдгөө Стэнли, Симмонс, Томми Тайер, Эрик Сингер нарын хамт KISS тайзнаа эргэн амилаад байгаа.

 

2. AC/DC

өнгөрсөн зууны 73 онд Шотландын ах дүү Малколм, Ангус Янг хоёр AC/DC-г байгуулсан. Бассист Ларри Ван Кридт, дуучин Дейв Эванс, бөмбөрчин Колин Бержесс нар анхны бүрэлдэхүүн нь. Удалгүй бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Марк Эванс, Фил Радд хамтлагт орж ирсэн. Жилийн дараа гэхэд дуучин Дейвийг Бон Скотт орлох болжээ. 1979 оны Highway to Hell цомог нь сонгодог рок бүтээлд тооцогддог. 1980 онд Бон Скотт нас баржээ. Ингээд Брайан Жонсоны хамт Back in Black цомогоо гаргаад тэд сураггүй болсон. Харин 2008 онд Black Ice хэмээх шинэ цомгийнхоо хамт AC/DC нь 18 сарын аялан тоглолтондоо гарчээ

3. Average White Band

Алан Горри, Малколм “Молли” Дункан, Онни Макинтайр, Хэмиш Стюарт, Рожер Болл, Робби Макинтош нар 1971 онд шотландын Данди хотод Average White Band хамтлагаа байгуулжээ. Макинтошыг нас барсаны дараа 1974 онд хамтлагт Стив Феррон иржээ. Тэдний супер хитүүд нь гэвэл Pick Up the Pieces, Cut the Cake гэх дуунууд юм. 1982 онд тэд хамтлагаа тарж байгааг зарласан. Харин хэдэн жилийн дараа эргэн нэгдсэн тэд өнөөг хүртэл уран бүтээлээ тасралтгүй хийсээр байгаа юм. анхны бүрэлдэхүүнээс Макинтайр, Горри. Хоёр л үлджээ.

4. Chicago

Хамтлагийг 1967 онд Их сургуулийн оюутнууд байгуулжээ. Бүрэлдэхүүн нь гитарист Терри Кат, даралтат хөгжимчин Роберт Лэмм, бөмбөрчин Дэнни Серафин, бассист Питер Сетера, саксофонист Уолтер Паразейдер, тромбонист Жеймс Панкоу, трубач Ли Лафнейн. Нийтдээ 120 сая цомог борлуулсан хамтлаг. Chicago-гийн 21 хит нь Топ 10-т, цомгууд нь таван удаа шилдэгийн шилдэгээр нэрлэгдэж байв. өнөөдөр хамтлагийн бүрэлдэхүүнд Лэмм, Панкоу, Лафнейн, Паразейдер, Жейсон Шефф, Трис Имбоден, Кейт Хауленд, Лу Пардини нар багтаж байгаа. Хамгийн алдартай хит нь Baby, What a Big Surprise, If you Live Me Now. 2009 онд тэд Earth, Wind and Fire хамтлагийн хамт аялан тоглолтоо хийсэн.

 

5. The Doobie Brothers

Тим Жонсон, Патрик Симмонз, Дэйв Шорген, Жон Хартман нар 1970 онд The Doobie Brothers хамтлагийг байгуулсанаа зарласан. Түүнээс хойш Майкл Хоссак, Тиран Портер, Кейт Кнудсен, Жефф “Сканк” Бакстер, Майкл Макдональд, Бобби ЛаКинд, Жон Макфи, Чет Маккрэкен, Корнелиус Бампус, Скайларк нараар бүрэлдэхүүн нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Алдартай хит нь Listen to the Music, It KeepsYou Runnin, Black Water юм.

 

6. The Eagles

анх Линда Ронштадтыг бэк-групп хэлбэрээр байгуулагдаж байсан. Тухайн үеийн гишүүд нь Гленн Фрай, Берни Ледон, Рэнди Майснер, Дон Хенли нар. The Eagles хэмээх анхны цомог нь 1972 онд худалдаанд гарсан. Зургаан цомог нь платин болсон бөгөөд Hotel California, Desperado, Heartache Tonight зэрэг дуу нь мега-хитэд тооцогддог. 1975 онд Жо Уолш, Тимоти Шмит нар хамтлагийн шинэ гишүүн болж байв. 1980 онд хамтлагаа тараагаад байсан залуус 1994 онд эргэн нэгдсэнээ зарлаж Hell Freezes Over хэмээх шинэ цомгоо бүтээсэн.  2009 онд The Eagles нь Long Road Out of Eden гэх шинэ цомгийнхоо хамт аялан тоглолтоо хийгээд байгаа юм.

7. Journey

Хамтлагийн анхны бүрэлдэхүүн нь Santana-гийн Нил Шон, Грегг Роули Росс Вэлори, Жорж Тикнер, Прэйри Принс нар байжээ. 78 онд Стив Пери шинэ гишүүн болсон. 1984 онд тэд тарсан ч 11 жилийн дараа дахин нэгдэж чадсан юм. 1998 онд Перриг Стив Ожери орлох болсон байна. Зартай хитэд нь  Wheel in the Sky, Don’t Stop Believing, Open Arms” зэрэг дуу нь тооцогддог.

 

8. Heart

Энэ хамтлаг нь Crazy On You, Magic Man, Barracuda, What About Love? Зэрэг хитээрээ алдартай. Анхны бүрэлдэхүүнээс үлдсэн нь Энн, Нэнси Уилсон хоёр. өмнөх хугацаанд Майкл ДеРози, Говард Лиз, Марк Андес, Дэнни Кармасси, Скотт Олсон, Майк Фишер, Рожер Фишер, Стив Фоссен, Жон Ханна, Брайан Жонстоун нар уран бүтээлээ хийж байжээ. 2009 онд Heart, Journey хамтлагууд аялан тоглолтоо хамт хийсэн.

 

9. KC and the Sunshine Band

KC and the Sunshine Band-ийг 1973 онд Майамид Гарри Уэйн Кейси байгуулжээ. Анхны бүрэлдэхүүн нь Ричард Финч, Жером Смит, Роберт Жонсон нар. Алдартай хит нь That’s the Way (I Like It), (Shake, Shake, Shake) Shake Your Booty, Get Down Tonight, Please Don’t Go”. Харин өдгөө хамтлаг нь 14 хүний бүрэлдэхүүнтэй.

 

10. Aerosmith

1970 оны анхны бүрэлдэхүүн нь Жон Перри, Том Гамильтон, Стивен Тайлер, Жо Крамер, Рэй Табано нар. 1971 онд Табаног Брэд Уитфорд орлосон. 1975 онд хамтлаг нь Toys In the Attic хэмээх анхны цомгоо гаргажээ. Харин хэдэн жилийн дараа хар тамхиний хэргээс болоод Перри, Уитфорд хоёр хамтлагаа орхисон бөгөөд 1984 онд эргэн ирсэн. Aerosmith нь америкийн рок хамтлагууд дундаа голден болон платин цомгийн тоогоороо толгой цохидог. Зартай хит нь Dream On, Walk This Way, Dude (Looks Like a Lady), Cryin. 2009 онд тэд аялан тоглолтоо хийгээд байгаа.

 

11. Loggins & Messina

Кенни Логгинс, Жим Мессинагийн энэхүү дуэт нь зургаан цомог гаргасан. Хамгийн нэртэй бүтээл нь Danny’s Song, A Love Song. 1975 онд дуэт салсан. 2005 онд Кенни, Жим хоёр нэгдэж шинэ цомгоо гаргажээ. 2009 оноос тэд аялан тоглолтондоо анхаарах болоод байгаа.

12. Steve Miller Band

1967 онд  Сан-Францискод Стив Миллер энэхүү хамтлагаа байгуулжээ. Тухайн үеийн бүрэлдэхүүн нь гитарист Жеймс Кук, басист Лонни Тернер, бөмбөрчин Тим Дэвис, Боз Скэгс нар. Space Cowboy, Fly Like an Eagle, The Joker, Take the Money and Run дуу нь алдартай. 1993 онд Wide River хэмээх сүүлийн цомгоо гаргасан ч тэд өнөөг хүртэл аялан тоглолтоо хийсээр л байгаа.

13. Styx

1972 онд байгуулагдсан. Бүрэлдэхүү нь ах дүү Чак, Жон Паноззо болон Деннис Де Янг, Жон Курулевски, Жеймс “J.Y.” Янг. Хит  бүтээл нь Come Sail Away, Lady, Babe, Renegade. 1975 онд Курулевски хамтлагаа орхиход түүнийг Томми Шо орложээ. 1983 онд тэд Kilroy Was Here цомгоо гаргасан. Энэ цомгийнхоо аялан тоглолтын дараа тэд таржээ. Харин 1995 онд Styx дахин цуглажээ. ингээд 2009 REO Speedwagon хамтлагтай аялан тоглолтоо хийсэн

14. Tavares

Ах дүү Таваресууд болох Ральф, Пуч, Чабби, Бутч, Тайни нар 1959 оноос уран бүтээлээ хийж эхэлжээ. 1973 онд тэд Capitol Records-той гэрээ байгуулсан бөгөөд хоёр жилийн дараа гэхэд хамтлагаа Tavares хэмээн нэрлээд байлаа. Ах дүү нарын алдартай хитэд Heaven Must Be Missing an Angel, Don’t Take Away the Music, Whodunit зэрэг дуу нь тооцогдоно.

15. Three Dog Night

Дуучин Дэнни Хаттон, Чак Негрон, Кори Уэллс нар 1968 онд нэгдэж Three Dog Night хамтлагаа байгуулсан. Хожим нь тэдэнтэй Майкл Оллсап, Флойд Снид, Жо Шерми, Жимми Гринспун нар нэгджээ. Mama Told Me Not to Come, Joy To the World, Black and White дуу нь хит болсон. 1976 онд тэд үдэлтийн тоглолтоо хийж байсан ч 1981 онд эргэн нэгджээ. Хамтлаг нь өнөөг хүртэл 80-аад оны тоглолтоо үзүүлсээр л байгаа. Three Dog Night-ийг үүсгэн байгулагч Уэллс, Хаттон, Гринспун, Оллсап нар өнөөг хүртэл хамтлагтаа байгаа.

16. The Village People

1977 онд францын композитор Жак Морали The Village People-ийг санаачлан байгуулжээ. Анхны бүрэлдэхүүн нь  Виктор Уиллис /цагдаагийн офицер/, Фелипе Роуз, Рэнди Джоунс /ковбой/, Глен Хьюз /байкер/, Дэвид Ходо /барилгачин/, Алекс Брайли /цэрэг/. Супер-хит нь Macho Man, Go West, Y.M.C.A., Can’t Stop the Music. 1979 онд Rolling Stone сэтгүүлийн нүүрэнд тэдний зураг нийтлэгдэж байлаа. Сүүлд хамтлагт Рэй Симпсон, Жефф Олсон, Эрик Анцалоне нар иржээ.

Р.Слава

www.miss.mnаквалоо новостиdubai massage service


Дэлхийг шуугиулсан мега-старууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.