Бие бие биенээ хайрлаж-түших их ХАЙР байна

family-1
Би ажилдаа ирэх болгондоо сэтгэл дундуур болдог.

Ажилдаа дургүй учраас биш, засмал замаас радиогийн байр хүртэлх 100метр газрыг туулах замаас болдог хэрэг. Гудамны үзүүрт албан бус “00″ ажиллана. Хотын төвийн газар шүү дээ… Бүр дургүй хүрмээр! Өглөө оройд хүүхдээ дагуулсан хүмүүс, хичээлдээ явж байгаа багачууд тасралтгүй хөвнө. Зарим машин шороон гудмаар тоос босгохгүйг хичээж зөөлөн явна. Зарим нь “Би машинтай!” гэсэн шиг бүр АЛБААР хааз гишгинэ. Тархи нь тийм юм байлгүй дээ…

Харин өнөөдөр ажилдаа ирж яваад маш сайхан дүр зураг харлаа. Хүүхдээ тэвэрсэн нэг залуухан хос… Залуухан юмаа, 22-23тай л болов уу гэмээр. Нөхөр нь хүүхдээ тэвэрч, хумсын чинээхэн эхнэр нь нөхрөө сугадаж урамтай алхана. Гурвуулаа өглөөний нар шиг гэрэлтэж, нүүр дүүрэн, ёстой “арзайтлаа” инээжээ. Ямар гоё харагдсан гээч!

Тэд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх машингүй ч байж болно. Магадгүй тэд тусдаа гараагүй учраас аав ээжийн хаяа сахиж” байгаа ч байж болно… Гэхдээ тэдэнд бие бие биенээ хайрлаж-түших их ХАЙР байна. Ирээдүйд юуг ч туулаад гарах их ИТГЭЛ НАЙДВАР байна. Тэдэнд ЗАЛУУ НАС байна!

купить чехлы на айфонarab escorts in dubai


Бие бие биенээ хайрлаж-түших их ХАЙР байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.