Мохсен Норузи: Филипп Киркоровыг хүүхэдтэй болно гэхэд тэр гайхаж билээ

ОХУ-ын “ТНТ” телевизээс жил бүр зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 10 дахь улиралд түрүүлсэн Ираны алдарт зөн билэгтэн Мохсен Норузи манай оронд 2011 оны арваннэгдүгээр сард ирж байсан билээ.

Тэрээр тун удахгүй манай оронд дахин хүрэлцэн ирэх ажээ. ОХУ-ын “СтарХит” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

-Та дэлхийн томоохон үйл явдал, алдартнуудад тохиох элдэв зүйлийн таамгийг байнга гаргадаг. Манай алдартнуудаас таньд хэн хэн хандсан бол?
-Дуучин Филипп Киркоров бүр 2010 онд надтай уулзаж байлаа. Тэрээр “ДруGOY” нэртэй цомгоо дөнгөж гаргаад байсан цаг. Тэр цомгийг би ямар ч реклам сурталчилгаагүйгээр урьд өмнөх бүх цомгуудаас нь хамгийн амжилттай нь болно гэж хэлж байлаа. Үнэхээр ч тэгсэн.

Мөн ойрын үед эцэг болно гэхэд дуучин маань маш их гайхаж билээ. Гэтэл 2011 оны сүүлээр тэр охинтой болж, дараа жил нь хүүтэй болсон шүү дээ. Ер н ь Филипп Киркоров хэзээнээс өөрийнхөө хувь заяаны эзэн нь байж ирсэн. Бүх зүйл түүнээс л хамаарна. Түүнд хүн бүрт байдаггүй маш их эрч хүч бий. Би түүнийг маш ихээр хүндэлдэг юм.

-“ Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаровт юу гэж зөвлөж байв. 2012 он түүний хувьд нэлээд хүнд өнгөрсөн шүү дээ. Ээж нь өөд болж, өөрөө согтуугаар машин барьж жолооны үнэмлэхээ хураалгасан?
- Би 2011 оны нэвтрүүлгийн сүүлийн зураг авалтын үеэр түүнийг архи уухаа зогсоохгүй бол муу зүйл тохиолдоно гэж анхааруулж байсан. Тэгэхэд Марат намайг тэврээд санаа зовсны хэрэгэгүй гэсэн юм. Гэвч би бүр тэр үед түүний ээж маш их шүтлэгтэй хүн бөгөөд хүүгийнхээ амьдралын хэв маягт маш их санаа зовдгийг мэдэж байлаа. Ээж нь тэр шаналлаа дийлэлгүй зүрхээр нас барах дүр зураг ч харагддаг байсан юм. Харамсалтай нь бүх юм тийм л болсон доо. Марат уг нь сайхан сэтгэлтэй, нийтэч хүн хэдий ч архи уухаа болих нь дээр дээ.

-Тэр үед та өөрийнхөө хувь заяаг хэрхэн харж байсан бол?
-Москвад ирэхээсээ таван сарын өмнө огт мэдэхгүй хэл дээрх рекламны самбаруудтай хотыг зүүдэлсэн юм. Хожим мэдэхнээ Москва байсан байна лээ. Зүүд минь биелсэн гэх үү дээ. Гэр орныхондоо би Орос руу явж байгаагаа хэлээгүй юм. Москвад ирээд долоо хоносны дараа гэр рүүгээ залгахад бага охин Фаэзэ, “Аав аа, би таныг ямар нэг тэмцээнд түрүүлж байна гэж зүүдэллээ” гэж билээ. Би түрүүлэхээ тэртээ тэргүй эхнээс нь мэдэж байсан л даа.


-Та ээжийгээ нас барахыг хүртэл урьдчилан харсан гэдэг?

-Тэгсэн. Хорин настайдаа би Иран Иракийн дайнд оролцож явлаа. Нэг өдөр ээж минь цагаан хувцастай зүүдэнд орж ирсэн. Манайд өөд бологсдыг цагаан хувцастай оршуулдаг юм. Ээжийн сүнс биеийг нь орхиж буйг ч харсан. Тэр даруй би чөлөө авахыг хүссэн ч таван хоногийн дараа л гэртээ харьж чадсан юм. Гэвч оройтсон байлаа. Ээж маань 56 насандаа хэт ядарснаас болж өөд болсон юм.

-Тэр үед та өөрийнхөө ер бусын чадварыг мэддэггүй байв уу?
-Би зөнч гэдгээ бага наснаасаа л мэддэг байсан. Гэвч дайны үед амьд үлдэх, хамт байлдаж буй нөхөддөө туслахыг л бодон маш завгүй байсан юм. Тэгээгүйсэн бол ээжийнхээ үхлийг ядаж хойшлуулах байлаа.

-Тэгэх боломжтой гэж үү?
-Боломжтой. Би бясалгалын тусламжтайгаар аавынхаа насыг зургаан жилээр уртасгасан юм шүү дээ. Гэтэл эмч нар хоолойн хорт хавдартай аавыг удаан тэсэхгүй гэдэг байсан юм. Ер нь хүний амьдралын 50 хувь нь хувь тавилан. Харин үлдсэн 50 хувийг залбирал, бясалгалын хүчээр өөрчилж болдог. Би өдөрт таван цаг залбирал үүлддэг дээ.

-Та яаж тийм юм харж чаддаг нь сонин?
-Үүнийг тайлбарлах амаргүй. Миний ухаанд янз бүрийн тэмдгүүд үзэгддэг. Заримдаа үгс сонсогддог.

-Өөрсдийгөө далдыг хардаг шидтэнүүд гэх луйварчид олширчээ?

-Луйварчид хаа сайгүй л бий. Миний нэрийг барьсан хуурамч цахим хуудсууд ч бишгүй гарах болов. Тэдгээр хуудсанд электрон шуудангаар явуулсан аливаа асуултад хариулан дансаар мөнгийг нь авдаг. Энэ бол увайгүй луйварчдын л хийж байгаа зүйл гэдгийг хэлье. Би хэзээ ч утсаар юм уу, интернетээр зөвлөгөө өгдөггүй. Зөвлөгөө авах хүнийг оффисдоо л хүлээн авч ярилцдаг. Надад ганцхан л цахим хуудас бий. Тэр нь Mohsen.ru. юм шүү.

-Эхнэр тань танаас салж явсан. Үүнийг урьдчилан харж болоогүй юу?
-Тэгнэ гэдгийг мэдэрч байсан л даа. Бид хоёр миний том ахын хурим дээр танилцсан юм. Нэг нэгэндээ таалагдсан. Тэгээд би дайнд мордсон юм. Фронтод байхад эхнэрээс минь хайраа илчлсэн сарнайн дэлбээтэй захидал ирж билээ.

Төдөлгүй би гэртээ эргэн ирж бид хоёр хуриманд бэлтгэж эхэлсэн. Гэвч хэсэг хугацааны дараа бид хоёрын хамтын амьдрал бүтэхгүй гэдгийг ойлгосон. Энэ тухай эхнэртээ хэлэхэд тэр инээгээд дэмий зүйл гэж билээ. Хэдийгээр хурим болдгоороо болсон ч би байнга уйтгарладаг байлаа. Төдөлгүй бид хоёр хөөрхөн хоёр охинтой болсон. Эхнэр бид хоёр 13 жил хамт амьдраад салсан даа.

Миний өвөрмөц чадвар эхнэрийн минь тайван амгалан амьдралд саад болсон биз ээ. Тэгээд тэр намайг хаян залуу эртэй гэр бүл болж хүү төрүүлсэн. Би түүнд охидоо өгч явуулахыг хүсээгүй, тэр өөрөө ч тэгэх гэж зүтгээгүй. Манай том охин Фатима ээжтэйгээ байнгын холбоотой байсан бол бага охин Фаэзэ ээжийгээ уучилж чадахгүй их удсан.

- Таны амьдралд эхнэрээс тань гадна эмэгтэйчүүд байв уу?
-Байгаагүй ээ. Охидоо өсгөх гэж явсан надад тийм зав ч гардаггүй байж.

-Өөрийн содон чадвараа хөгжүүлэх гэж та хувийн амьдралаа золиослосон гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно. Өөрийн чадвараа зээ охин Амиртахад өвлүүлэхийг л одоо хүсч байна. Зээ охин маань одоо таван настай юм.

Б.Барс

рюкзак для macbook pro 13best escort agencies


Мохсен Норузи: Филипп Киркоровыг хүүхэдтэй болно гэхэд тэр гайхаж билээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.