Түлхүүрээ хаана тавьснаа мартчихдаг болоод байна уу? ТЭГВЭЛ АЛХ. 7 хоногт гуравхан удаа 30-40 минут алхахад л насаа уртасгах боломжтой. Бас ой санамж алдах эрсдлээс урьдчилан сэргийлнэ.
Яагаад гэж үү?
Зөөлөн хэмнэлтэй биеийн дасгал нь BDNF буюу тархины сурах, тогтоох чадварыг хариуцдаг уургийг нэмэгдүүлдэг. Бас нэг чухал зүйл нэмж хэлэхэд биеийн тамир тархины багтаамжийг нэмэгдүүлдэг. Тиймээс ч биеийн тамираар огт хичээллэдэггүй хүмүүс тархи хумигдсаны улмаас ой санамжаа алдах, алцгеймерийг өвчин тусах өндөр эрсдэлтэй байдаг. Энэхүү өвчин 21%-ийн тохиолдолд биеийн тамир, хөдөлгөөн дутагдлаас үүдэлтэй.