Загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг New York хотод болдог Mercedes Benz Fashion Week-т энэ сарын 9-нд оролцжээ. Түүний загваруудыг Монголын шилдэг загвар өмсөгчид болон гадны загвар өмсөгчид толилуулсан байна.
Мерседес бенз, DHL зэрэг томоохон компаниудын ивээн тэтгэдэг Mercedes Benz Fashion Week-т дэлхийн олон орны загвар зохион бүтээгчид идэвхтэй оролцдог. Өглөө есөн цагаас оройн есөн цаг хүртэл тасралтгүй үргэлжилдэг энэ шоунд өдөрт дунджаар 15 загвар зохион бүтээгчийн шилдэг бүтээлүүдийг хуваарийн дагуу толилуулдаг байна.
Олон нийт Катя Золын шинэ загваруудад ам сайтай байгаа. Харин мэргэжилтнүүд хэдийгээр олон улсын тавцанд Монголын нэрийг гаргасан ч нэгэнт үйлдвэрлэл эхлээгүй цагт энэ бол нэг удаагийн шоу гэж үзэж байна.
Ингээд түүний шинэ загваруудыг толилуулъя.

























































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































