- Хэрэв хайртай хүн чинь амттанд дуртай бол зүрхэн хэлбэртэй чихэр аль эсвэл шоколадыг пиджакных нь халаасанд сэмхэн хий. Ингэхдээ бяцхан зурвас үлдээсэн ч болно шүү дээ.
- Түүнийг хаа нэг тийшээ яваад ирэх үед нь юу ч хэлэлгүй гэнэт тосож ав. Энэ нь мэдээж хэрэг гэнэтийн сюрприз болно.
- Ажилдаа явахаас нь өмнө өөрийнхөө гараа гаргаж хийсэн хоолоо цүнхэнд нь мэдэгдэхээргүй хийгээд явуулаарай. Энэ үйлдлийг тань баяртайгаар хүлээж авах нь лавтай.
- Чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэхдээ түүний дуртай тоглоомыг хамтдаа тогло. Магадгүй та түүнээс хамаагүй илүү давуу сэтгэж түүнийг хожиж болох юм. Гэхдээ урмыг нь бодож хэдэн удаа албаар хожигдож өгөөрэй.
- Хувцасны шүүгээг нь нэг онгойлгоод үзээрэй. Хэрэв эмх цэгцгүй байвал янзалж эмхлээд, уранхай цоорхой ч юм уу аль эсвэл товч нь унасан хувцас байвал оёж өгөөрэй.
- Хэрэв машинтай бол түүний сонсох дуртай дуучин, хамтлагийнх нь кассет болон CD-ийг нь авч өгч дурсгаарай.
- Ой модоор хамтдаа зугаалах саналыг түүнд тавь. Улмаар цагийг хөгжилтэй бас дурсгалтай өнгөрөөх үүднээс жимс түүх аль эсвэл түүдэг галын дэргэд дарс шимж уунгаа халуун дотно яриа өрнүүлэх.
- Танд ганц удаа ч гэсэн ямар нэгэн зүйл бэлэглэвэл харамгүй магтаалын үг хайрлаж, баярласан сэтгэлээ илэрхийлээрэй. Ингэхдээ хацар дээр нь зөөлөн үнсэлтийг бэлэглээрэй.

бампер для айфон 4tantra massage dubai