ЧАНАРТАЙ ЦАМЦ ХУДАЛДАЖ АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

women26
Та цамц худалдаж авахдаа чанартай эсэхийг нь хэрхэн яаж мэдэх вэ. Үнэтэй болгон чанартай байж чадахгүй. Чанартай цамц худалдаж авахыг хүсэж байгаа бол доорх зөвлөмжийг уншаарай.

Эхлээд халаасыг нь үз

Та ёслолын цамц өмссөнөөрөө ганган харагдах албагүй. Хэрэв та бизнесмен шиг харагдахыг хүсэж байгаа бол урдаа халаасгүй, босоо судалтай цамц өмс.

Удаах нь ханцуйг нь сонирх
Сайн хийцийн цамцны ханцуйны хоёр төгсгөл нийлж байгаа үеийн хажлага нь бага байдаг байна. Энэ нь таны гарны бугуйны хөдөлгөөнд нэмэр болох зорилготой бөгөөд мөн сайхан харагдахад зориулагдсан.

Оёдол хамгийн чухал шүү
“Kiton”, “Borelli” мэтийн цамцны компаниуд одоо хүртэл хижээл насны хатагтай нарыг цамцыг гараар оёх урлагт сурган ажиллуулдаг байна. Олон жилийн дадлага туршлагын ачаар эдгээр хатагтай нарын оёсон оёдол нь бараг харагдахгүй шахам маш цэвэрхэн харагддаг гэнэ. Гараар оёсон цамцыг таних нэг арга бол товчин дээрх уламжлалт “тахиан- хөлт” оёдол юм.


Захны оруулгыг заавал шалга

“Claiborne” мэтийн нэр хүндтэй фирмүүдийн цамцнууд захны оруулга болох нуугдмал зэвсэгтэй байдаг. Зангиа зүүх үед энэхүү хуванцар нь таны захыг үрчийхгүй байхад тусалдаг. Харин зангиа зүүгээгүй үед таны цамцны захыг хүрэмний дотор хатуу барьцтай байхад тусална. Цамцаа өмсөөгүй үедээ эдгээр хуванцаруудыг захнаасаа салгахаа мартав аа.

Нурууны залгаас ч бас онцлог

Цамцны ар нуруу мөртэй нийлдэг хэсгийг нурууны залгаас гэе. Энгийн цамцнууд нь нэг л залгаастай байдаг бол “Lorenzini” мэтийн алдартай фирмийн цамцнууд хуваагдмал залгаастай байдаг бөгөөд энэ нь биед илүү тохиромжтой байдаг байна.

оригинальные чехлы для iphone 5uk dubai escorts


ЧАНАРТАЙ ЦАМЦ ХУДАЛДАЖ АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.