17-ТОЙ ОХИН

өбабаТэгтлээ үзэн ядсан харц дор удаан суугаад байж тэвчэнгүй.Хэлэлцэж тохирсон бүхнээ мартчихсан юм байх даа.Хамгийн ойлгомжтойгоороо шулуухан хэлсэн юм сан.Тэгэлгүй яахав гээд инээж байсан санагдаж байна.Хоёулаа л уйдаж байсан тэгээд л шийдэцгээсэн.

-30 хоног хангалттай байхаа.

-Яг тийм.Бид хоёр ингээд л гэрээт хосууд болчихсон.Дулаахан зуны халуухан өдрүүд.Товолсон газар луугаа уралдацгааж, тэврэлт үнсэлтэндээ бялуурч байсан сан.Анх бид хоёр залуу уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэн дээр танилцсан юм.Тэр нэг тийм нугалчихсан тааран өмд, багадах шахсан богино цамцтай гартаа том савтай зүйл барьчихсан миний дэргэд ирээд та эндээс юуг мэдэрч байна ? гэхэд нь би морь унах гэж байгаа эмэгтэй, тэр ч үнэхээр хөөрхөн юм аа гэчихсэнд тэр доогтой мушийснаа :

-Эрэгтэй нь тэр морь харин эмэгтэй нь бол ганцаардал.Одоо та дахиад нэг хар даа

-Аан эрэгтэй ганцаардсан байх нь.Хариуд нь тэр толгойгоо сэгсэрсэн юм.Гэхдээ надад үзэсгэлэнд байгаа зурагнуудыг бүгдийг нь тайлбарлаж өгсөн.Үнэндээ би тэндээс юу ч ойлгоогүй.Зүгээр л түүний ярьж байгаа нь сайхан байсан юм.Дараа нь бид хоёр дэргэдэх урланд нь очиж гарт нь байсан айрагнаас ууцгаасан.Ганц бие гэдэг нь ойлгомжтой байлаа л даа.Сахлаа аваагүй, будаг аа арилтал хувцас аа цэвэрлээгүй бас үрчийчихсэн, надтай нэг л эв хавгүй харьцаад ерөөсөө л нэг санаачлаггүй царайлчихаад.Би анх хараад л тэр зохиогүй хувцаснуудыг нь тасдаад хаячихвал нүцгэн бие нь илүү гоё зохих нь дээ гэж бодсон шүү.Бас хэн тэр том саваа айргаар дүүргээд энд тэндгүй уугаад явахав дээ.Тэр ямагт ард минь явна.Тэгээд л гэнэт чичигнэсэн гараа мөрөн дээр минь тавиад хачин юм асууна.Надтай анх үг солихдоо яаж зориглосныг нь гайхдаг л юм.Би тэгтэл таалагдаж л дээ.Тэгээд би түүний урлангаас гэртээ хүргүүлэхдээ дахиад зориглох боломж олгож өөрийгөө зуруулахыг шаардсан юм.Тэр болно, болно л гээд байсан.Түүнээс хойш зураач залуу миний удирдлаганд орсон юм даг.Намайг ирж ав оройтчихлоо, бороо орох нь би шүхэрээ матртчихаж их дэлгүүрийн үүдэнд байна, би нүцгэнээрээ зуруулмаар байна гээд л.Дараа нь би түүнд гэрээгээ тулгасан юм.Яг л 30 хоног үерхэнэ.Тэр мөн л зөвшөөрсөн.Учир нь тэр миний өмнөх эрчүүд шиг биш байсан болохоор л таалагдсан хэрэг.Ичимхий, ямар нэг санаачлаггүй, эв хавгүй бага зэрэг бүдүүлэг гэхдээ л дэндүү тансаг уран сэтгэмжтэй хэрэндээ романтик.Түүний өмнөх залуутай би гэрээ хийхдээ бага зэрэг эмээсэн шүү.Тэр дэндүү царайлаг, эмэгтэй хүний хүслийг мэддэг нууц чадвартай, болзоог дээд зэргээр зохион байгуулдаг.Заримдаа би удирдлага аа алдах шахна.Үг бүртээ мансууруулах бодис дайж грамм граммаар биенд минь шингээнэ.Хэзээ юу гэж хэлэх ээ, хаана юунд минь хүрэх ээ тэр дэндүү сайн мэднэ.Надад зориулж рестораны дөрвөн ханыг Ромын үеийнх шиг чимэглүүлж Цейзарын титэм зүүчихсэн өөдөөс Клеопатра гэж дуудаж байсныг нь бодохоор инээд ч хүрэх шиг.Заримдаа тэр хотоос зайдуу модод дунд эсвэл хамгийн өндөр барилгын орой дээр болзоонд урина.Үнэхээр тааварлашгүй залуу.Гэм нь түүнд ямар ч “Хайр” байгаагүй.Яг л над шиг.Би зүгээр л уйдсандаа хүнтэй уулздаг.Тэр ч гэсэн тийм л байсан.Сүүлийн зураач бол өөр хүн.Тэр уйтгартай ч тэрүүхэндээ сонирхолтой.Яахав миний хурдлаад өнгөрөх замын хаа нэгтээх зогсоол юм байлгүй.Дайрч өнгөрөөд дараагнынх руугаа зүглэхийг даанч тэр хүлээн зөвшөөрсөнгүй.Одоо яая гэхэв хагацая даа хонгор минь, би ийм л хүн.Надад хэн нэгнийг хайрлах эрх байхгүй.Би аль хэдийн хүнийх болчихсон.Тэр намайг насанд хүрэхийг хүлээж байгаа.Бүр багад минь л хатуу чанд үзэл бодолтой гэр бүлийнхэн маань бид хоёрыг сүй тавиулчихсан юм.Надаас олон насаар ах болоод ч тэр үү ухаалаг, сайхан сэтгэлтэй өөрийн гэсэн ажил амьдралтай.Чи тэр эцэс хүртэлх замд таарсан зүгээр л нэг буудал байсан юм.Уучлаарай хонгор минь энэ шөнө чи бид хоёрын сүүлчийнх.Үхсэн мэт гулжийсан бие, шал руу гөлөрч ширтсэн уйтгарт байдалтай нь түүнийг зочид буудалд үлдээгээд гарлаа.Чам шиг сайн залууд би тэглээ ч тохирохгүй.

Тэр өдөржин дэлгүүр хэсч дааж барахгүй их хувцас цуглуулчихаад хаахын алдад худалдагч залуугаар туслуулан гэртээ хүргүүллээ.Манай ойролцоо байдаг юм гэнэ.Яахав дажгүй л залуу.Чамд аз тохиож маргааш өдөр хүртэл би ганцаардаж байвал баярласнаа илэрхийлэх гэж жижигхэн цайллаганд урина.Тэр болтол түр баяртай гэж би өөртөө хэлээд залгаж байснаа дуудахаас нь өмнө тасалчихлаа.

Маргааш нь.Би үдийн цайны үеээр түүн рүү мсж биччихлээ.Сайн уу? Өчигдөр тусалсанд их баярлалаа.Танд зав байвал баярласнаа илэрхийлж үдийн зоогонд урих гэсэн юм гээд л.Гэтэл түүнээс удаж удаж хариу ирсэн мөртлөө Зүгээр дээ.Би завгүй гэчихсэн байсан юм.Бүр гайхаж орхилоо.Өөрийгөө толинд дахин дахин харлаа.Тиймээ миний гоо үзэсгэлэн бол мөнхийнх.Тэгэхээр тэр нэг бол тайган нөгөө бол гомо үгүй бол шалгах хэрэгтэй гэж бодоод инээмсэглэлээ./Ивел смайл/

Орой нь түүнийг ажлаа тарахыг нь хүлээж байгаад таксигаар дагасаар гэрийнхээ ойролцоо буучихлаа.Холоос харж байгаад зориуд зөрөхдөө мэндчилсэн юм.Гэтэл тэр Сайн, сайн уу ? гэчихээд л яваад өгсөн.Би ч араас нь гүйж очоод

-Юу чамайг хэн гэдэг билээ.

-Анар.

-Аан.Намайг Халиунаа гэдэг.Анар аа би гэрийнхээ түлхүүрээ хаячихаж эгчийгээ иртэл танайд түр байж болох уу ? удахгүй бороо ч орох нь…

-Тэг тэг.

Би ард нь алхахдаа чимээгүй инээмсэглэсээр дагаж явлаа.Түүнийх манайхаас хоёр байрны зайтай хуучны барилга байв.Хамгийн дээд давхарт нь дагаж гарахдаа би яг ухаан алдах шахсан юм.Цахилгаан шатгүй байна гэж хэн санахав.

Тэднийд ороход нэг тийм аятайхан үнэр ханхийж байв.Би ч буйдан бараадаж унаад тайван гэгч нь радарлаж эхэллээ.Тавилганыхаа байрлалуудыг аятайхан олоод байрлуулчихсан .Улаан цагаан хоёр өнгөөр дагначихсан.Бага сага мэдрэмжтэй нь харагдаж байна аа гэхдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг олж харж чаддаггүй нь харамсалтай л юм.Удалгүй тэр цай найруулчихсан ороод ирэв.Би ч өчигдөрхөн авсан богино банзал руугаа өрөвдөнгүй харж уучлаарай чам дээр тэр цайг асгаж байж л үлдэх нь дээ гэж бодож байтал гэнэт ээж залгаж таарав.

-Байна уу, миний охин?

-Сайн, сайн уу? Эгч ээ би гэрийнхээ түлхүүр ээ хаячихаж ээ.

-Юун түлхүүр, эгч вэ?

-Өө та тэгээд хэзээ ирэх юм?

-Миний охин зүгээр үү? Цаанаа хүнтэй яриад байгаа юм уу?

-За за санаа зоволтгүй би найзындаа байна.Манайхаас ойролцоо байдаг юм аа.Эндээ хоночихьё санаа зоволтгүй.Та маргааш ирэхээрээ ярина биз.За баяртай болгоомжтой яваад ирээрэй.

-Юу?…

Яриагаа тасдаад утсаа салгаад унтраачихав.Эгч иртэл цэнэгтэй байх хэрэгтэй шүү дээ тэ? Тийн.

Тэр цай уух зуураа сэтгүүл эргүүлж байснаа намайг яриад дуусангуур чи хоол идсэн үү? гэж асууваа.Би үгүй гэчихсэн.Түүнийг хоолоо бэлдэж байх хооронд хоёр өрөөг нь нүдээрээ нэгжих хэрэгтэй байсан юм.Ганц нэг медаль, гэр бүлийн зурагнуудаас өөр юу ч олдсонгүй.

-Хоол бэлэн боллоо.

-За баярлалаа.Ингэхэд чи ганцаараа амьдардаг юм уу?

-Үгүй ээ.

-Тэгээд найз бүсгүй чинь хаачсан юм?

-Надад найз бүсгүй байхгүй.

-Аан тэгвэл гэр бүлийнхэн чинь эзгүй байгаа юм уу?

-Хөдөө амьдардаг юмаа.Энд миний хэдэн загаснууд бас би л байх шив дээ.

-Хэхэ загас байсан юм уу.Би хөлс өө арчаад хийж өгсөн шөлнөөс нь амсав.Анар надтай цайгаа ууж дуусаад яг л гэрийн эзэгтэй шиг бүх аяга тавгаа хурааж угааж цэвэрлээд өөрийнхөө өрөөнд ор засаж өглөө.Өөрөө зочныхоо өрөөнд унтах юм гэнэ.За яахав сайхан амраарай ! би ингэж хэлээд том, жижиг өрөөний босгон дээрээс түүнтэй зөрлөө.

Тас хар шөнө.Сар ч үгүй, утас ч үгүй, гэрэл ч үгүй.Фосфорон цагын зүү л даарчихсан юм шиг явж ядан татагнана.Хором мөч бүхэн ямар удаан байсан гээч.Сүүлдээ түүнийг унтсан үгүйг нь шалгаж хоолойгоо засч үзлээ, хөөе ! гэж ч дуудлаа.Үхчихсэн юм шиг л таг чиг.Би арга аа барахдаа босч ванны өрөө орох замдаа зочны өрөөний шалан дээр унтаж байгаа түүн дээр гишгэчихсэн юм.Тэр орилоод л босоод ирсэн би ч наанаа гэмшиж байсан ч цаанаа инээж байлаа.

-Өө уучлаарай би харанхуйд харсангүй.

-Зүгээр дээ, асаагуур нь тэнд байдаг шүү дээ.

-Зүүрмэглээд л…Анар аа би айгаад байна.Харанхуйгаас их айдаг юм л даа.Чи миний дэргэд унтаж болох уу?

-Чи тэгэж байгаа бол тэгье дээ.Ингээд бид хоёр хамт нэг орон дээр унтсан юм.Гол нь хоёр өөр хөнжилд.Тэр хэвтээд л таг болчихсон.Тэвэрч үзлээ, хөлөө тавьж үзлээ, үснийхээ үзүүрээр чихийг нь гижигдэж үзлээ.Цаашаагаа хараад хэвтэх энэ залуу яг л нэг уул шиг хөдөлгөөнгүй харанхуйд дүнсийн юунд ч үл хөдлөх аж.

Нүүрэн дээр нар тусчихсан би цочих шахуу үсэрч бослоо.Арьс хорсож байна гэж жигтйхэн.Аа чамайг дээ ! намайг сэрээлгүй явчихаж.Ядаж хөшиг өө татчихад яадаг байна аа ! муу амиа бодсон амьтан, эмэгтэй хүн ойлгохгүй муу сармагчингаас долоон дор амьтан.Толинд өөрийнхөө улаан царайг хараад хамаг уурандаа дэргэд байсан өрөөстэй зүйлүүдийг хамаад хаячихав.Гэтэл түүний зургийн цомог газраар нэг тарах нь тэр ээ.Тайвшраад хураах зуураа Анарын ээж дүүтэйгээ гурвуулаа өссөн, зохиомж дээд сургуулийг төгссөн бас нэг хүүхэнтэй орооцолдож байсан бололтой хамт авахуулсан зураг нилээн байгаатай таарав.Одоо би чиний талаар овоо их мэдээлэлтэй болчихлоо шү дээ.Орой нь түүнийг ирэхэд гялалзсан гэр, гарынхаа хоолтой угтлаа.

-Би чамд бичиг үлдээсэн уншаагүй юм уу?

-Манай эгч хөдөө удах нь гэнэ ээ тэгээд л.

-Юу чамд ажил ч юм уу, хичээл байдаггүй хэрэг үү?

-Манай амралт дуусаагүй байгаа юм аа.

Тэр албаны хувцас аа тайлж хаяаад гэрийн эзэн хувилбарт шилжлээ.Бид хоёр ширээний хоёр талд сууцгаана.

-Таалагдаж байна уу?

-Тийм ээ гайхалтай.Хэн нэгний хийсэн хоолыг идэх ч амттай байна шүү.

-Би үргэлж амттай хоол хийж өгч байна аа.

Энэ удаад тэр хариу хэлсэнгүй.Би оройжин л түүнийг өдөж гарлаа.Өгзөг өө өмнүүр нь шидэлж алхаад л, хажуугаар нь өнгрөхдөө харцаараа хазаад л, усанд орж байхад нь жишим ч үгүй орж гарж элдэвийг асуугаад, орыг нь засаж өөрийгөө бэлдээд, хүслээ хүлчихсэн ичимхий залууг хүлээх зуураа хувцас аа нимгэлээд л.Даанч юу ч болсонгүй.Энэ янзаараа бид хоёр долоо хонолоо.Орой бүр л аль нэг хувцасыг нь өмсчихсөн халуун хоол цайтай угтдаг байлаа.

-Хөөх чамд наад цамц чинь янзтай зохиж байна шүү.

-Тийм ээ.Би агуулахаас олоод цэвэрлэчихсэн юм.

-Түүнийг явсанаас хойш би хүрч зүрхлээгүй юм аа.Өөр хүнд зохино гэж огт бодсонгүй.Би буруу зүйл асуучихсандаа хэсэг бантаж түүнээс багадаа дүүтэйгээ тоглодог байсан “Гутал харандаа” гэх тоглоомыг тоглохыг хүссэн юм.Маргааш нь Анар ирдэг цагаасаа хэтэрхий оройтож ирлээ.Архи сэнгэнүүлсээр шууд л орон дээрээ очоод хэвтчихсэн.Намайг дэргэд нь тухлахад зөөлхөн тэвэрсэн юм.Тэгээд бүр шөнө дунд Дэргэд минь үлдээч гэж шивнэсэн.Би хариу хэлээгүй.

Түүнтэй сэрсэн дахин нэг өглөө надад үнсэлт авчирлаа.Орой нь сарнай бэлэглээд ойролцоох кафед болзоонд урьсан юм.Хүүхэд шиг л догдолчихсон хөтлөлцөөд явж байлаа.Гадаа аав ээж хоёртой таарна чинь ээ санасангүй.Ээж бүр гүйж ирсэн ээ гайхсан царайгаар :

-Чи чинь хаашаа алга болчихов оо, дүү бид гурав чинь чамайг зөндөө хайж сураглалаа.Тулгаа хүртэл санаа нь зовчихсон хайгаад л явж байгаа.Гэртээ харья.Алив гэхэд нь ямар эвгүй байдалд орсон оо дүрсэлж ч чадахгүй нь.Явж байхдаа Анар луу эргэж харсан ч юу ч хэлж чадсангүй.Оройжин өрөөндөө уйлж өнжлөө.Дүү орж ирээд хоол оо идэхийг гуйна, ээж Анарын талаар асуугаад нөхөртэй гэдгийг минь сануулна.Харин би Тулгаагын талаар бодохоос ч дургүй хүрч байсан юм.Тэр надад гэм хийгээгүй ч амьдралд минь, эрх чөлөөтэй шувуухай шиг дураараа тэнгэрт дүүлэх ёстой залуу халуун насанд минь садаа болж байгаад уур хүрч байлаа.Бүх л хүсэл зориг мөрөөдлийг минь хаан боогдуулж, ганцхан амталсан хайрыг минь хүртэл надаас холдуулчихсан “Өндгөн сүй” гээч ёс өөр хэн нэгнийг над шиг битгий хүлээсэй билээ.Гомдол минь нүднээс нулимс болж урсах үед нуруунаас хэн нэгний халуун гар төөнж би байдгаараа цочин эргэн харвал Тулгаа суучихсан харж байв.

-Халиунаа чи зүгээр үү? Миний туслалцаа хэрэгтэй юу.

Яг энэ үед дотроос минь багалзуурдаж, цээж рүү хатган бачууруулах тэр зүйл даланг цөм цохин давшлах их усан лугаа түрэн гарч :

-Тулгаа би чамайг дахиж хармааргүй байна, цаашид ч хармааргүй байна.Чамтай манай эцэг эх л сүй тавьсан болохоос би тавиагүй.Тийм ээ би зүгээр байна.Яг одоо л өөрийнхөөрөө, зүв зүгээрээрээ байна.Хүн хөрөнгө мөнгөөр биш хайр сэтгэлээр сүй тавьдаг юм.Харин би сүйгээ тавьчихсан.Гэхдээ чамтай биш хайртайгаа.Яг одоо түүнийх лүүгээ явах гэж байна.Энд байгаа бүх худал хуурмаг бүхнийг хаяаад !

Ингэж хэлээд хар эрчээрээ гараад гүйчихлээ.Ээж аав дүү гурвын гайхсан царайтай зэрэгцэн Анарын инээмсэглэл нүдэнд харагдана.Сэтгэл минь намайг урагш гүйлгэж, гомдол нулимстай хамт хойно дусалж үлдэнэ.Нүүрэнд минь өөрийн эрхгүй мишээл тодорч тунирхал догдлол дагуулсан нулимс өмнөх замыг бүртэлзүүлнэ.Хар эрчээрээ гүйсээр Анарын үүдэнд ирчихсэн байлаа.Хүлээж байсан мэт хаалга онгойж Анар инээмсэглэцэн зогсож байв.Би түүнийгээ тавихгүй гэсэн мэт чангаар тэвэрч “тиймээ дэргэдээс чинь хэзээ ч холдохгүй ээ” гэж хэлсэн юм.чехол на iphonebest escort service nyc


17-ТОЙ ОХИН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex