Дон Жуан .. гэж хэн байв

Дон Жуан гэхээр л болохоо байсан шалиг эр гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ хэн байсныг нь бид тэр бүр мэддэггүй.

ДОН ЖУАН

Cевилье хотод дон Жуан Тенорио гэх залуухан тайж амьдардаг байлаа. Байгаль эх түүнийг гоо үзэсгэлэн, цэцэн ухаанаар харамгүй шагнасан юмсанж. Хөгжилтэй, эелдэгхэн, сэтгэл татам дон Жуан хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдэх онцгой чадвартай байв. Баргар өвгөд хүртэл түүнтэй ярилцаад инээмсэглэж эхэлнэ.
Тэр бас зоригтой залуу байжээ. Үүнийгээ хоёр ч дайнд орон баталсан юм.
Тэр бас баян, нэр хүндтэй нэгэн байлаа. Гэвч үүгээрээ хэзээ ч сагсууран бардамнаж явсангүй. Эр зориг, эгэл даруу занг дон Жуан эрхэмлэдэг байсан юм.
Түүний эцэг дон Луис хүүгээ ихэд санаа тавин хүмүүжүүлсний дүнд сайн сайхны жишээ болохуйц хүн болгожээ. Дон Луис хүүгийнхээ тухай ярих үед толгойгоо дээр өргөж, нүд нь өөрийн эрхгүй бахархлаар гэрэлтдэг билээ.

Нэгэн удаа дон Луис хүүдээ хэлэв.
- Хүү минь, нас чинь хорь хүрчээ. Эхнэр авахаа бод. Би чамайг бусад эцгүүд шиг баян, сурвалжит хатагтайтай суу хэмээн албадахгүй. Чи сэтгэл зүрхээрээ сүйт бүсгүйгээ сонгон авах эрхтэй.
Дон Жуан хариуд нь шүүрс алдан байж,
- Хүүгийн үүрэг бол сайн сүйт бүсгүй эрж олох гэдгийг би өөрөө ч мэдэж байна л даа аав минь. Тиймээс олон ч бүсгүйг шинжиж явна. Гэвч тэдний хэн нэгэн надад хоромхон зуур гоо үзэсгэлэнтэй, хайр дурлалд эн тэнцэхүйц санагдавч жаахан ахиулаад ажихад гоо үзэсгэлэнгийнх нь цаанаас өө сэв бултайж, эхэндээ үл ажиглагдам байсан тэрхүү олиггүй зүйлсийг удтал мартаж чадахгүй юм. Туйлын төгс төгөлдөр гоо бүсгүйг олж чаддаг ч болоосой! Тийм бүсгүйг эрж олохоос нааш хүү чинь аз жаргалтай болохгүй гэлээ.
- Хүү минь ээ, чи ташаа ойлгож байна. Чи эхнэр авах тухайгаа уран зураг худалдаж авах гэж байгаа юм шиг ярих юм. Сонгож авсан бүсгүйгээ үнэн сэтгэлээрээ хайрла, түүнийг цаг ямагт хайрын харцаар ширтэж бай.

Тэр үед бүсгүй чамд төгс төгөлдрийн туйл мэт санагдаж болно. Энэ бол аз жаргалд хүрэх зам. Би чиний ээжийг хайрлаж өдий хүрэхдээ гоо үзэсгэлэнгээс нь өчүүхэн төдий ч өө олж хараагүй. Он жил өнгөрөх тусам эхнэр минь миний хувьд улам энхрийхэн, ялдамхан, улам гоо үзэсгэлэнтэй нэгэн болж байсан. Миний нүдэнд чиний ээж үргэлж төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгийн жишээ байсан юм шүү. Тиймээс эцгийнхээ зөвлөгөөг дага, хүү минь. Хэн нэгэн бүсгүйг зүрх сэтгэлээрээ сонгосон бол хэзээ ч түүн рүү сонжоочийн хүйтэн харц бүү тусга. Тэгвэл хайр дурлал үлдсэн бүх зүйлийг нөхнө гэж дон Луис түгшсэн өнгөөр хэлжээ.

Дон Жуан эцгийнхээ энэ үгийг сонсоод үнэн ч байж магадгүй гэж бодлоо. Сар ч болоогүй байтал дон Жуан мянган гоо бүсгүй дундаас олж харамгүй хөөрхөн, энхрийхэн бүсгүйг сонгон сүй тавив.
Дон Луис үүнд зүрх сэтгэлээсээ баярлаж, орон гэртээ бэрээ ёс төртэй угтахын тулд их ажил өрнүүлэв. Зарц нар мөнгөн эдлэлүүдийг зүлгэж, өглөөнөөс орой болтол засварчид энд тэндгүй хөлхөнө. Эр цэрэг тулаанд орохын өмнө зэвсгээ хурцалдаг шиг тогоочид удахгүй болох их найрыг зөгнөн хутга, шороо хурцалж байлаа.
Хурим болоход хоёр хоног үлдээд байхад дон Жуан заншил ёсоор сүйт бүсгүйдээ үнэт бэлэг хүргэж очив.
… гэх мэтээр цааш үргэлжилнэ.

“ХАЙРЫН ДОМОГ” номоос…сумка дляdubai escort incall


Дон Жуан .. гэж хэн байв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.