Бүсгүй та мөрөөдлийн хар хүүтэйгээ учраагүй ч гэсэн сэтгэл санаагаар бүү унаарай. Бас өөрийгөө энэ тал дээр албадах ч хэрэггүй. Хамгийн сайхан үйл явдал бол бүх зүйл өөрөө болдгоороо болох шиг сайн юм гэж үгүй билээ. Мэдээж хэрэг энэ бүхэнд багагүй цаг хугацаа шаардагдах болно. Магадгүй улиг болсон энэ яриа танд залхмаар санагдаж байж болох юм.
Гэхдээ та өөрийнхөө амьдралыг мөрөөдлийн эр хүнээ хүлээхгүйгээр сайхан болгох хэрэгтэй. Харин дараагаар нь баяр хөөртэйгээр түүнийг гарч ирэхийг нь хүлээ. Үүнийг яаж хийх эсэхээ өөрөө мэдээд шийдээрэй. Мөрөөдлийн эр хүнээ хайж олохын тулд алс хэтийн ямар нэгэн зүйлийн талаар бодож байна уу?
Тухайбал “Ерөнхийдөө энэ нь бүтэхгүй зүйл юм. Учир нь тэдгээр эрчүүд ихэвчлэн гэр бүлтэй байдаг. Аль эсвэл бусад эмэгтэйчүүдтэй өрсөлдөхөд би тийм ч царайлаг, ухаантай, залуухан биш шүү дээ…” гэх мэт. Хэрэв таны толгой энэ мэт хэрэггүй сөрөг бодлоор дүүрэх аваас мөрөөдөл тань биелнэ гэж итгэхэд хэцүүхэн л хэрэг юм.
Ер нь бидний сөргөөр бодож, ярьж байгаа бүхнийг амьдрал сэргээн сануулж байдаг. Өөрөөр хэлбэл бидний бодлоор сайн муу бүх зүйл болж өнгөрдөг. Иймд хэрэггүй бодлоор өөрийнхөө уураг тархийг хогийн сав шиг бүү дүүргэ. Аль болох эерэг бодлоор өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй.
Эрэгтэй хүн гэдэг бүхэлдээ л анги, төрөл, шинж чанар юм. Хэрэв та тэднийг бохир заваан, арчаагүй, хатуу сэтгэлтэй, тэнэг, санаашранги… гээд л болж бүтэхгүй бүх зүйлийг нь тухайлж бодоод байх юм бол хэзээ ч бүтэлтэй юм болохгүй. Зөн билгийнхээ түвшинд эрчүүд таны байр байдлыг мэдээд шууд л зугтаах болно.
Иймд амьдралаас тасарсан үлгэрийн юм ярьж, бодож явахаа болих хэрэгтэй. Санаж байхад бүтнэ, сажилж явахад хүрнэ гэдэг шиг болж бүтэхгүй зүйл гэж энэ хорвоод үгүй билээ. Гагцхүү таны өөрийн чин сэтгэл хийгээд хүчин чармайлтаас бүх зүйл бүтэхгүй эсэх нь шалтгаалах болно.