Онигоо уншиж стресээ тайлаарай

1.  Галт тэрэгний купейнд нэг эмэгтэй, шивэртэй залуутай хамт оржээ. Шивэртэй залуугийн шивэр нь  үнэртээд байхаар нь эмэгтэй тэвчиж чадалгүй.

-Ахаа та оймсоо солихгүй юм уу? гэжээ.
-Гэтэл залуу ганц

шил юмаар сольж болж байна гэв.

2.  Галзуугийн эмнэлэгт шалгалт ирж л дээ. Нэг галзуу ирээд шалгалтын комиссын хүнд би Ленин байна гэжээ. Удалгүй дахин нэг галзуу ирээд би Ленин байна гэж. Дарга нь бүр гайхаад эмчээс нь эд нар чинь яагаад байгаа юм бэ гэж асуужээ. Гэтэл эмч нь наадуул чинь худлаа ярьж байгаа юм жинхэнэ Ленин нь би байгаа юм гэжээ.

3.  Нэг нь нэг гаргүй, нөгөөхийнх нь гар салгануур хоёр хүн шагай тоглож гэнэ. Эхлээд салганадаг нь нөгөөхөө хожиж гарч. Нэг гаргүй хожигдсоор нэлээд  уурлангуй
–Одоо зангахгүй гэж гэнэ. Гэтэл салганадаг нь хожигдож эхэлж.
- Хожигдож хожигдож бас л уурлаж  – Одоо тэгвэл нясалсан гараараа авахгүй.

4.  Нэгэн шивэртэй эр байжээ. Тэгээд тэрэнтэй ерөөсөө хүүхэн унтдаггүй гэнэ.  Ингээд нэгэн өдөр хамар нь битүү хүүхэнтэй унтах болжээ. Яг унтах гэж байтал нөгөө хүүхэн нь байж байгаарай миний нүд аргаад байна гэжээ.

5.  Хэрвээ та шартсан бол хоёр гарынхаа долоовор хурууг нэгийг нь  өгзгөн доороо нөгөөг нь амандаа хийж үзээрэй. Болохгүй бол солиод үз. Туршаад үзэхэд илүүдэхгvй шүү.

6. НҮБ-ээс “Бусад улс оронд хүнс хүрэлцэхгvй байгаа талаар та хувийн бодлоо чин үнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бүтэлгүйтжээ. Учир нь:
-Африкчууд “хүнс” гэж юу байдгийг,
-Дорнод Европчууд “чин үнэн” гэж юу болохыг,
-Баруун Европчууд “хүрэлцэхгvй байна” гэж юу гэсэн үг болохыг,
-Хятадууд “хувийн бодол” гэж юу байдгийг,
-Өмнөд Америкчууд “тусална уу” гэж яадгийг,
-Америкчууд  “бусад орон” гэж юу байдгийг тус тус ойлгоогүй гэнэ …

7. Бүсгүйчүүдийн нөхөрлөл:  Нэгэн бүсгүй гэртээ хоноогүй шалтгаанаа найз бүсгүйндээ хоносон хэмээн нөхөртөө тайлбарлажээ. Нөхөр нь түүний хамгийн сайн 10 найз руу утасдаж асуухад тэдний хэн нь ч энэ тухай мэдэхгүй гэсэн хариу өгчээ.

Эрчүүдийн нөхөрлөл: Нэгэн эр гэртээ хоноогүй шалтгаанаа найзындаа хоносон гэж тайлбарлахад эхнэр нь хамгийн сайн арван найз руу нь залгаж асуухад тэдний найм нь манайд хоносон хэмээн ам тангараг өгч, үлдсэн  хоёр нь одоо ч гэсэн манайд байна гэжээ.

8.   Хүүхнүүдийг “Чи их хөөрхөн юмаа” гэхэд
Америк эмэгтэйчүүд: Баярлалаа гэдэг бол
Францчууд: үүнээс ч илүү хөөрхөн байсан юм,
Орос бүсгүй: Тийм гэж үү,
Англичууд: Арай үгүй байлгүй дээ,
харин Монголчууд: За битгий худлаа яриад бай.

9.  NBA-ийн “Houston Rockets”-ийн тоглолтыг Өвөр монголын Одон ТВ ингэж тайлбарлав
Хөтлөгч: Одоо Пуужин ангийн Брукс бөмбөгөө наадуулжийна. Бөмбөгөө Артестад дамжуулжийна. Артест нь Пуужин ангидаа хамгийн бачим ууртай тоглогч юм. Зарим наадамд хянагчтай муудаж шийтгэл хүлээх нь зөндөө. Артест бөмбөгөө нааджийна, нэг тоглогчийг молигдлоо, 2 дахь тоглогчийг молигодоод хоёр алдаас чулуудчихийм. Э-ээ-ээ хажуугаар нь тавьчлаа …

10.  Сүүлийн үед би хэнтэй яриад байгаагаа ч мэдэхгүй, хэн рүү залгаад байгаагаа ч мэдэхгүй, хэнээс мэссэж ирээд байгааг ч мэдэхгүй балай болчихоод байна. Хүмүүсээс асуухаар дурлачихаж дурлачихаж гэх юм. Утасны дэлгэц эвдэрчихсэн байхад.

11.  Бөмбөгөр дэлгүүр шатахаас нэг цагийн өмнө Элбэгдоржийн утас дуугарч гэнэ.
- Хятадын Засгийн газраас ярьж байна. Бөмбөгөр шатсан явдалд гүн эмгэнэл илэрхийлье.
- Юу яриад байна аа. Би одоо Бөмбөгөрийн хажууд байна. Зүв зүгээр байна.
- Аа тийм үү, уучлаарай. Би цагийн дараа ярья, гээд утсаа тасалснаа, туслахаа дуудаж:
- Монгол хятад цагийн ялгаа байхгүй гэж чи хэл лүү, хэмээн загнав.

12. 
Багш сурагчтайгаа ” Сэрэмжлэхүй…” сэдвээр ярилцаж байна гэнэ.
Багш: Болд хариулаарай гэв.
- Болд: Манай аав амралтанд явахдаа юмыг яаж мэдэхэв гээд “буу”-гаа авч явдаг…
- Сайн байна. за Туяа: Манай ээж ажилдаа явахдаа юмыг яаж мэдэхэв бороо орж магад гээд “шүхэр”- ээ аваад явдаг ш дээ…
Гэтэл хамгийн ард суудаг жижигхээн, даруухан бор хүү Багшаа асууж болох уу? гэжээ…
Багш бололгүй яахав гэхэд,
- Хүү: Багшаа “Лам” хүн юмыг яаж мэдэхэв гээд боожгойтой төрдөг юм уу  хэмээн асуужээ…

13.  Цэргийн үзлэгийн газар
Та алба хаахыг хүсч байна уу?
-Тиймээ, генерал болмоор байна.
Та чинь тэнэг юм уу?
-Заавал тийм байх ёстой юм уу?

14.  Хүүхэд хувцасаа урчихсан орж ирэв. Аав нь:
-Чи чинь юу болчохоов? -Дорж гуайн хүүхэдтэй зодолдоод.
-Яасан задарсан хүүхэд вэ? Одоо чамд шинэ хувцас авч өгөх хэрэгтэй боллоо шүү дээ
-Аав аа шинэ хувцас юу ч биш. Харин Дорж гуайд л шинэ хүүхэд худалдаж авах хэрэгтэй болсон байх аа.

15. Галзуугийн эмнэлгийн ханан дээр мотоцикл зуржээ. Галзуучууд түүн дээр мордохоор үсэрцгээнэ. Нэг залуу урт сандал дээр чимээгүй сууна. Чи яагаад мотоцикл дээр мордохгүй байгаа юм бэ? Тэд мордож л байг. Тэртээ тэргүй түлхүүр нь надад байгаа юм чинь.

16.  Хоёр эр уулзав:
-Өчигдөр нэг аймаар гоё негр хүүхэн гэртээ авчраад, хувцсыг нь тайлаад…
-Тэгээд?
-Тэгээд гэрлээ унтраачихсан чинь олдоггүй…

17.
Нэг хүүхэн такси бариад орж суунгуутаа “Хорооллын Номин” гэжээ. Гэтэл жолооч залуу гайхсан янзтай харж байснаа толгой дохиод “5 шарын Бааска” гэжээ.

18. Сайн байна уу, эрхэм хүндэт телевиз үзэгчид ээ, манай өнөөдрийн шууд нэвтрүүлэг “Нийслэл хотын ундны цэвэр ус” сэдвээр явагдаж байна. Бид урьд нь, нийслэлийн цэвэр уснаас дээж авч химийн төв лаборатори руу ямар бодис гэдгийг нь хэлэлгvй шинжилгээнд явуулсан байгаа. Одоо лаборатори руу утасдаж хариуг нь сонсоё. Байна уу, бидний өгсөн шингэн бодисын хариуг хэлнэ үү?
-Аа танай өгсөн бензинд ус нэлээн хольсон байна лээ шүү.

19. Согтуу, Сахилгагүй
-Нэгэн өвгөн хашаан дээрээ анхаар нохойтой гэж бичив.
-Гэтэл хэдэн дүрсгүй жаалууд “гэвч шүдгүй” гээд биччихэв.
-Үүнийг харсан өвгөн ихэд уурлан “жич: үхтэл нь хөхнө”.

20. Цаг агаарын мэдээг худал хэлж их хэмжээний хохирол учруулсан нэгэн цаг агаарын ажилтныг нийтийн өмнө буудан хороохоор талбайд авчрав. Тэгтэл олны дундаас нэг эр хашгирав:
-Хөөе, байж бай, наадахыг чинь ард түмний тусын тулд ашиглах нэг санал байна. Яллагч:
-Ямар санал?
-Наадахыгаа дүүжилчих. Ядаж салхины чигийг зааж байг!

21.
Банкны кассны дэргэд нэг эр, мөнгө хүлээн авагчид:
-Та өөрөө дөнгөж сая, 30 мянгатын дэвсгэрт амьдралдаа ч хараагүй гэж хэлээ биз дээ? Тэгэхээр та яаж миний энэ дэвсгэртийг хуурамч гэдгийг нь мэдэж байгаа юм?

22. Их хурлын гишүүд хуралдаж байхдаа хэрэлдээд л байх юм. Тэгэж болдог юм уу?
-Болохгүй л дээ. Харин хэрэлдэж байхдаа бол хуралдаж болно оо.

23.  Сүмд нэг эр ирэв:
-Гэгээнтэн минь би эхнэрийнхээ эзгүй хойгуур хөршийн хүүхэнтэйгээ…
-Хэдэн удаа?
-Хэдэн удаа, хэдэн удаа… Би тан дээр нүглээ наминчлах гэж ирсэн болохоос гайхуулах гэж ирээгүй!

24.
Тарган туранхай хоёр Гишүүн таарав. Тарган нь:
-Чамайг харахаар л Монгол орон өлсгөлөнд автчихсан юм шиг харагдах юм. Туранхай нь:
-Чи хамаг юмыг нь идээд байгаа юм чинь аргагүй ш дээ.чехлы на айфон 5сprostitution dubai


Онигоо уншиж стресээ тайлаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.