Хайр сэтгэл гэдэг зүгээр нэг химийн ажиллагаа биш юм. Хосууд танилцсанаас хойш эхний гурван жилийн хугацаанд бүхий л асуудал, баяр баясгалан, аз жаргал, уйтгар гунигаа хуваалцаж амьдардаг.
Тэгвэл гурван жилийн дараа хайр сэтгэлээ хэвээрээ хадгалж үлдэхийн тулд яах ёстой вэ?… Ингээд санаа өгөх хэд хэдэн зөвлөгөөг санал болгоё.
• Хосуудын дунд янз бүрийн л асуудлууд, маргаан үл ойлголцол, бухимдуулсан зүйлүүд байдаг шүү дээ. Тэр болгонд хэн нэгэн нь зайлшгүй буулт хийж өгөх хэрэгтэй болдог. Энэхүү бичигдээгүй хуулийг хааяа ч болов мөрдөж байхад тустай юм шүү.
• Үзэл бодлын зөрчилдөөн нь хосуудын харьцаанд сэв суулгах хамгийн том дайсан болж өгдөг. Нэн ялангуяа дутагдалтай тал болон зан араншин харилцан адилгүй байх явдал нь зөрчилдөөнийг бий болгох үндсэн шалтаг юм. Хүн бүр янз бүрийн орчин нөхцөл, гэр бүлд өсөж хүмүүжсэн байдаг бөгөөд энэ нь хувь хүний үзэл бодол, төлөвшилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Хамтран амьдрах явцад уг байдал нь илэрдэг. Энэ үед аль болох нэгнийгээ гомдоохгүйгээр асуудлыг шийдэх хэрэгтэй. Ер нь удаан тээсэн гомдол, цөхрөл нь эцэс сүүлдээ ялихгүй юман дээр хэрүүл маргаан дэгдээх шалтаг болж өгдөг гэдгийг санахад илүүдэхгүй.
• Хайр дурлал хэдий эр эм хоёр хүнийг нэгтгэж өгдөг ч гэсэн “Сиамийн ихрүүд” шиг болгож өгөхгүй нь лавтай. Ерөнхийдөө эрчүүдийг хувийн орон зайнаас нь салгахад дургүй байдаг. Иймд эрчүүдийн “би” хэмээх хувийн орон зайг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Тухайлбал: найз нөхөдтэйгөө уулзах, идэх дуртай зүйл, үзэх дуртай нэвтрүүлэг, кино гэх мэт сонирхдог, хийх дуртай зүйлийг нь хорих гэсний хэрэггүй.
• Анх ямар байсан тэр л хэвээрээ хайртдаа хандаж байгаарай.