Таны эр нөхөр бүрхэг тэнгэр мэт байдаг уу, эсвэл хүчтэй салхи шиг аашилдаг уу?

45642_84224

Бүрхэг тэнгэр мэт байдаг эрчүүд юу хүсдэг вэ?
Энэ төрлийн хүмүүс бүх зүйлийг болж бүтэхгүй талаас нь харах дуртай байдаг. Хэрэв танай нөхөр энэ хэв шинжид багтдаг бол хүүхэд байхад нь түүний эргэн тойронд ямар хатуу ширүүн хүмүүс байсан, найз нар нь үргэлж түүнийг хуурч мэхэлдэг байсан, түүнтэй учирсан эмэгтэйчүүд өөрийг нь шохоорхож таалдаггүй байсан, дарга нь түүнийг цаг үргэлж доромжилдог байсан гээд бүхий л таагүй дурсамж үйл явдлуудын талаар дурсан оддог. Эдгээр хүмүүс нь өөртэй нь ижилхэн характертэй хүмүүстэй нөхөрлөж, харьцах дуртай байдаг.

Хэрэв гутранги үзэлтэй хүмүүс өөр хоорондоо уулзахдаа амьдралд нь тохиолдож байсан хамгийн таагүй нөхцөл байдлын талаар ярилцаж, харьцуулан дүгнэж байдаг байна. Түүнчлэн амьдралын эрээн бараан, жигшүүртэй үйл явдлыг үнэмшилтэй нь аргагүй ярих ба уг ярианд нь автагдахгүй байна гэдэг хэцүү хэрэг юм.

Түүнчлэн нөхөр тань ямар нэгэн бүрхэг бараан зүйлийн талаар ярих аваас өөрийгөө сөрөг энергиэр бүү цэнэглэ. Нөхрийгөө жаахан ч гэсэн урамшуулж, сэтгэлийг нь засч болох арга замыг эрж олох хэрэгтэй. Ямар ч арга хэрэглээд бүтэхгүй бол: “Чиний үргэлж гонгинох чинь намайг залхааж байна. Хэдийгээр амьдрал тиймэрхүү байгаа ч гэсэн гэртээ би ядаж тайван нүүр царайг харахыг хүсч байна” гэж хэлээрэй. Ингэж хэлэх нь заримдаа үр дүнтэй байдаг юм шүү.

Хүчтэй салхи мэт аашилдаг эрчүүд юу хүсдэг вэ?
Энэ төрлийн хүмүүс тогтворгүй зан төрхтэй байдаг. Гэнэт салхилж мэдэх хүмүүс. Үргэлж хөмсгөө зангидаж байдаг эр хүнтэй амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш юм. Ийм хүний хажууд байна гэдэг галаар наадахтай адил байдаг. Уур уцаараас тэд таашаал авч өөрийгөө тайвшруулдаг байна. Иймд юуны өмнө нөхрийнхөө энэ эмоцийг хүлээж авахыг хичээгээрэй. Түүнд: “Би чамайг ойлгож байна. Чиний оронд байсан бол бас л ингэх байсан байх” гэж хэлэх.

Хэрэв нөхөр чинь орилж хашгирвал айсны хэрэггүй. Харин ч тайван гэгч нь: “Чамайг иймэрхүү өнгө аястай ярихад чинь би юу ч сонсохгүй бас ойлгохгүй юм” гэж хэлээд нэг үз. Ер нь уур уцаартай үед нь болж өгвөл хол байж, түүнийг тайвширтал нь хэсэг хугацаанд ганцааранг нь орхиж гарч явах ч юм уу аль эсвэл өөр өрөөнд орж байсан нь дээр байдаг.

чехол для macbook air 13dubai vip escort


Таны эр нөхөр бүрхэг тэнгэр мэт байдаг уу, эсвэл хүчтэй салхи шиг аашилдаг уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.