Хуруу шилний хүүхдүүдийн “Загалмайлсан эцэг”

Ч.ҮЛ-ОЛДОХ 

 

Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор  Энэрэл дээд сургуулийн захирал, доктор  Д.Дорж гуайг урилаа. Ийнхүү урих болсон шалтгаан маань түүний эгэл бус нээлтүүд,  сонирхолтой  түүх, намтартай  холбоотой. Өдгөө  нас сүүдэр 70 гарсан ч Д.Дорж гуай шавь нартаа зааж зөвлөх юм ихтэй, сургууль гэр хоёрын хооронд тун ч завгүй явдаг ажээ.  Ийнхүү оршил үгээ өндөрлөж, анагаах ухааны салбарт хагас зуун жил зүтгэж яваа эрхмийн  тухай чих сортойлгом сонин түүх намтараас  уншигч танаа толилуулъя.

 

ДОКТОР Д.ДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?

Сэтгүүлчид ярилцлага сурвалжлага хийх явцдаа   төрөл  бүрийн ажил мэргэжил, янз бүрийн ааш араншинтай гол баатруудтай нүүр тулдаг. Мэргэжлээ хэрхэн  сонгосноос эхлээд   асуулт ундрах жишээтэй. “Амьдралын тойрог”-ийн зочин маань эмч, эрдэмтэн багш, мөн өөрийн ажиллаж буй салбарт нээлт хийхээс гадна даам тоглох хоббитой нэгэн. Гиннесийн номд ороогүй  л  болохоос зургаан зүйлээр монголдоо төдийгүй дэлхийд  анхдагч байхаар санал, санаачилга гаргаж, түүнийгээ  хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, бүтээж  ирсэн хүн.  Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах, үрийн донорын асуудал, флюороз  өвчин  яс болон шүдний хэлбэрээр байгааг илрүүлсэн, эмнэлгийн газар зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, анагаах ухаанд эрэлттэй мэргэжил  сувилахуйн чиглэлээр  анхны хувийн хэвшлийн сургууль байгуулсан, ач хүүгээ дасгалжуулж Монголоос анх удаа 100 буудалт даамын дэлхийн аваргыг төрүүлсэн гээд  түүний амжилтын хуудас  сонирхолтойн дээр баялаг түүхтэй.  Түүний зорьсондоо хүрдэг зүтгэлтэй хүн болохыг  бүр анх аравдугаар ангийн сурагч байхад нь ангийнх нь багш Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Маам агсан  “Д.Дорж хийе гэснээ хийж, хэлсэндээ заавал хүрдэг” хэмээн тодорхойлж байжээ.

Д.Дорж гуай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Айлын өргөмөл хүү. Төрүүлсэн аав ээж нь ч, өргөсөн тал нь ч жирийн малчин хүмүүс. Төрсөн аав Балдангаараа биш өргөж авсан аав Дэчингээрээ овоглож ирсэн бол сүүлийн үед “Энэрэл”-ийн, “Хуруу шил”-ний гэхчлэн байгуулсан сургууль, санаачилсан ажлаараа овоглуулах болжээ. Түүнтэй уулзахад хамгийн эхэнд аман дээр гарч ирсэн нь  “Та яагаад эмч  мэргэжлийг сонгосон  юм бэ” гэсэн асуулт. Д.Дорж гуайг дөрөвхөн настай байхад өргөж авсан ээж нь бурхан болжээ. Өвөө нь, аав нь, ах дүү хамаатан садангийн олон хүн  гаднаас  “Тэвэрсээр байгаад яаж ч чадалгүй  алдчихлаа даа” хэмээн нулимс дуслуулан орж ирэхэд хүү эхлээд гайхжээ. “Ийм олон чадалтай том хүн ээжийг минь аварч чадалгүй үхүүлчихлээ гэж үү” гэсэн бодол тэрхэн зуур  толгойд нь   эргэлдэж байж. Хожим өвчин гэдэг тийм аюултай болохыг ойлгож,  хүний амийг авардаг эмч болохоор   эргэлт буцалтгүй шулууджээ. Ингээд 1959 оны хавар  аймгийнхаа  арван жилийн дунд сургуулийг дүүргэж Анагаах ухааны дээд сургууль /АУДэС/-ийн эмчилгээний ангид элсэн суралцжээ. Оюутан байхдаа  мэс заслын эмч нарыг даган орой болгон жижүүр хийж,  сайн дурын туслах нь болж ойр зуурын хагалгаа, мухар олгой авах зэрэгт  бол гаргуун болоод төгссөн гэдэг.

 

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ  ЭХЭЛЖ СЭДСЭН, ХИЙСЭН ХҮН  ДОРНОГОВИЙН ДОРЖ

Түүний тухай ийм гарчигтай нийтлэлийг Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор А.Өлзийхутаг гуай бичсэн нь бий.  Тухайн үед  Д.Дорж АУДэС-ийн эмчилгээний ангийг төгссөн залуухан  эмч Дорнод аймагт ажиллах хүсэлтэй байсан ч Дорноговь аймгийн Хар-Айраг суманд хуваарилагджээ. Тэр үед эмч хүрэлцээгүй байснаас  Айргаас гадна Даланжаргалан, Сүмбэр, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт зэрэг  таван сумыг хариуцаж байсан гэдэг. Жалгын  нэг тарсан хөдөөгийн малчны хотыг хэсч дуудлагад их явна. Эмч сувилагч цөөн, хатиг буглаа хагалах, мухар олгой авахуулах, ивэрхий зэрэг хагалгааг сумын эмнэлэгт хийдэггүй байсан учраас аймаг хүртэл 200-гаад км газар давхиулахаас аргагүй.  Гэтэл оюутан байхын сурч мэдсэн, гарт орсон ажил учраас  хүмүүсийг цаг алдуулж явдал чирэгдэл болгомооргүй. Ингээд нэг сувилагчаа мэс заслын сувилагчийн курст явуулж, Оросын цэргийн эмнэлгээс мэс заслын ор, хээрийн нөхцөлд ажиллах ойр зуурын багаж төхөөрөмж худалдаж авснаар мухар олгой авах хагалгааг сумын эмнэлэгт анх удаа амжилттай хийжээ. Гэвч, аймгийн эмнэлэг байсаар байтал суманд хагалгаа хийсэн “хэрэгт” арай ч буруутгагдсангүй. Аз болоход мэс заслын эмч болъё гэсэн хүсэлтээ Эрүүлийг хамгаалах яаманд илгээсэн байсан нь тус болж Сайн-Шандын АУДуС-д мэс заслын багшаар ажиллахаар томилжээ. Ийнхүү мэс заслын эмч болоогүй ч  тун удалгүй  шавь нараа удирдан 1974 онд  нохойн цээж, бөгсийг салган  нөгөө нохойд залгаж, мөн нохойд  бөөр шилжүүлэн суулгаж, зүрх тусгаарлан ажиллуулах туршилт хийж  хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан түүхтэй. Тэр нь өнөөдөр манай улсад хөгжиж эхэлж байгаа хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны эхлэл болжээ. Энэ чиглэлд  АНУ-ын Кристиан Барнард гэдэг хүн  1967 онд зүрх  шилжүүлж шуугиан тарьж байсан бол 1970-аад онд ЗХУ-ын эрдэмтэн Владимир Федорович Демихов амьтан дээр туршилт хийж байжээ.  Д.Дорж докторын туршилтаас 30 гаруй жилийн дараа буюу 2006 оноос манай улс   Хятад, Солонгостой хамтран элэг, бөөр шилжүүлэх хагалгаа хийсэн бөгөөд өнгөрсөн намраас  нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж суурилуулаад байна.

 

ЗӨГНӨЛ НЬ БИЕЛЭВ

Д.Дорж гуай Дорноговь аймагт эмчээр ажиллахдаа говь нутгийн  өрх толгойлсон эмэгтэйчүүд, үр хүүхэдгүйн улмаас нөхөртөө хаягдсан болон хүүхдийн хүслэн болсон  гэр бүлийн зовлонг сонсч, ямар арга зам байгаа талаар эргэцүүлж явжээ. Яагаад хүүхэдтэй болохгүй байна гэвэл тэр нь хоёрхон шалтгаантай. Эрэгтэй, эмэгтэй хоёрын нэг нь үргүй бол хэчнээн хүсээд ч  хүүхэдтэй болохгүй. Нөгөөтэйгүүр, тухайн үед  бэлгийн замын халдварт өвчин их дэлгэрч байжээ. Тиймээс үр шилжүүлэн суулгах донорын асуудал зайлшгүй сөхөгдөх нь дамжиггүй. Гэвч, донор гэхээр цусаа өгдөг хүнийг л  ойлгодог байсан үе. Гэтэл эр, эм бэлгийн эсийн донор гэж бий. Аль нэг  нь үргүй бол эс шилжүүлэн суулгаж болох талаар  1974 онд “Нар тоссон говь” зөгнөлт сэтгэмжийн өгүүллэг бичсэн  бол 1978 онд хүн төрөлхтөний анхны хуруу шилний хүүхэд мэндэлжээ.  Өдгөө тэр хүн  30 гаруй настай эрүүл саруул амьдарч яваа мэдээлэл бий.

Тухайн үед хуруу шилний хүүхэд гэх томъёолол   анагаах ухаанд  байсан эсэхийг лавлахад тэрээр “Би огт мэддэггүй байсан. Тэгээд ч дэлхий дахинд тэр талаар ярьж байсан эсэхийг мэдэхгүй юм. Хөдөө нутагт интернэт байтугай зурагт ч байгаагүй  үе шүү дээ. Жирийн малчин, хүүхэдтэй болохыг хүссэн олон хүний амьдралыг харж байхад тийм зүйл санаанд орсон. Монголын говь нутгийнхны амьдрал тийм л байсан”  хэмээн хуучилж сууна. 1970-аад оны үед монгол хүн анх үр шилжүүлэн суулгаж болох тухай өгүүллэг бичиж байсан бол өнөөдөр манай улсад 28 хүнийг хуруу шилний аргаар хүүхэдтэй болгосон гэсэн судалгаа байна. Мөн хэд хэдэн удаа ихэрлэсэн бөгөөд ер нь хуруу шилний хүүхэд ихэрлэх магадлалтай байдаг. Хөгжсөн орнууд үрийн сантай болчихсон бол манай улс үрийн донортой байж болох тухай Д.Дорж гуай ярьж байна.

 

ФЛЮОРОЗ  ӨВЧНИЙГ  ИЛРҮҮЛЖ,  БАС ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЖЭЭ

Түүнийг Сайн-Шандын  АУДуС-ийн багшаар ажиллаж байх үеэс эрхтэн шилжүүлэн суулгах судалгааны чиглэлээр нь хотод авчирч ажиллуулах санал нэлээдгүй гарч, өөрөө ч хүсэлт гаргаж байсан гэдэг. Ингээд  1982 онд эрдэм шинжилгээний хүрээлэнд шилжиж ирсэн байна. Энд ажиллах болсноор тэрээр  хоёр ч зүйлээр анхдагч болжээ.

Тухайлбал, энд түүний  мэргэжил өөрчлөгдөж “Өвчлөлийн газар зүйн мужлал” сэдвээр судалгаа, шинжилгээний ажил хийхээр болжээ.  Тэр нь флюороз буюу шүд толботох өвчний газар зүйн мужлалын тухай. Хүний сүүн шүд солигдох насанд фтортой ус хэрэглэснээс болж шүд толботох өвчин үүсч байгааг тэрээр судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, 1978 онд Ачит нуурын сав газар флюороз өвчин яс ба шүдний хэлбэрээр байгааг илрүүлж, шалтгааныг тогтоон түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой зөвлөмж, ШБОС-уудаа гаргажээ. Ийнхүү тэрээр энэ өвчнийг илрүүлснээрээ анхдагч болов. Нөгөө нэг үзүүлэлт нь энэ сэдвээр хийсэн судалгаагаараа докторын зэрэг хамгаалсан явдал. Өөрөөр хэлбэл,  тэрээр эмч хүн хэдий ч  эмнэлгийн газар зүйн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн юм.

 

“ЭНЭРЭЛ”  ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛСАН НЬ

Тэр Монгол Улсад анх удаа сувилахуйн сургууль байгуулснаараа  мөн л анхдагч. Тус сургууль 1999 онд Гэгээрлийн сайдын тушаалаар байгуулагдаж,  2007 онд БСШУ-ны сайдын тушаалаар аттестатчлагдаж, 2011 онд магадлан итгэмжлэгджээ.  “Энэрэл”  сургууль  өдгөө 700 –аад оюутантай юм.  Нийт 12 удаагийн төгсөлтөөр 800-гаад мэргэжилтэн төгсгөсөн бөгөөд 95 хувь нь ажлын байртай болсноос үзэхэд том үзүүлэлт гэж болно. Сувилахуйн ухааны талаар  сүүлийн жилүүдэд ихээхэн  ярих болсон. Мөн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг тэргүүлж байгааг дурьдахгүй өнгөрч боломгүй. Тухайлбал, өнгөрсөн жил дэлхийн 100 эрэлттэй мэргэжлийн хоёрдугаарт жагссан  бол энэ жил 25 чухал мэргэжлийн нэгдүгээрт бичигдсэн юм. Тэгэхээр сувилахуйн сургуулийн үнэ цэнэ ч бас тэр хэмжээнд үнэлэгдэж таарна. Тэгвэл үнэ цэнэтэй мэргэжилтнүүдийг бэлтгэдэг “Энэрэл” сургуульд тэргүүн хатагтай  Х.Болормаагийн санаачилсан “Хавдаргүй Монгол-Итгэл” сангаас арав гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, англи хэлний тэнхимийг тохижуулсан нь оюутнуудынх нь идэвх чармайлтыг дээшлүүлж, сурлагын чанарт сайнаар нөлөөлснийг багш нар нь онцолж байлаа.

 

100 БУУДАЛТ ДААМЫН ДЭЛХИЙН  АВАРГЫН   ДАСГАЛЖУУЛАГЧ

Д.Дорж гуайн хобби нь зуун буудалт даам. Ер нь тэднийх  бүгдээрээ даамчин.  Нэг гэр бүлийн долоон хүн  100 буудалт даамын спортын мастер гэхээр тэр дотроос Дэлхийн аварга төрөхгүй яах вэ гэж эрхгүй бодогдоно. Тэгвэл Д.Дорж гуай ач хүү Г.Гэрэлболдыгоо арван настайгаас нь  дасгалжуулж,өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцуулж, Монголдоо оюуны спортын анхны дэлхийн аваргыг төрүүлжээ. Түүнээс хойш Монголоос 100 буудалт даамын дэлхийн аварга хараахан төрөөгүй учраас  энэ төрөлд бас л анхдагч юм.  Энэ тухайгаа саяхан хэвлүүлсэн  “Монголын даамчид” номдоо дурьдсан байна.

 

Сурвалжлагынхаа гол баатарын “Амьдралын тойрог” -оор аялахад ийм байна. Монголын анагаах ухааныг хөгжүүлэхийн төлөө  хагас зуун жил зүтгэж яваа ахмад сэхээтэн, “Энэрэл” дээд сургуулийн захирал Д.Дорж гуай сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн өнөөдөр ч гэсэн сурган хүмүүжүүлэх ажлаа үргэлжүүлсээр явна. Түүний Сайн-Шандын АУДуС-аас эхлэн их, дээд сургуульд багшлахдаа бэлтгэн гаргасан эмнэлгийн мэргэжилтэн, шавь  нар, хамтран ажиллагсдын  тоо хэдэн арван мянгад  хүрсэн нь лавтай. Тэдэн  дотроос нь  Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч, Ардын багш, доктор, профессор  болсон хүн ч цөөнгүй юм. 

Анхдагчийн алдрын титэм өмсөөгүй ч түүнийгээ  ажил үйлсээрээ  аль хэдийнэ баталчихсан, аливаад би гэж цээжээ дэлддэггүй монгол хүний, эрдэмтэн хүний даруу зангаар хүүхэд шуугисан их өргөөнөө заларч эрдмийн  ажилд ханцуй шамлан шамдаж яваа Д.Дорж докторт  уншигчдынхаа өмнөөс  амжилт хүсье. 

ЗУУНЫ МЭДЭЭсумка для macbook air 11asian escort dubai


Хуруу шилний хүүхдүүдийн “Загалмайлсан эцэг”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex