Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин арчаагүй эмэгтэй л гэж байдаг гэдэг үг байдаг. Үүнтэй маргах хүн байхгүй биз ээ. Өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг ямар ч бүсгүй хүн залуу, сайхан төрхөө насан туршид хадгалахыг хичээдэг. Харин нүүрнийхээ арьсыг хэрхэн цэвэрлэж байгаагаас ямар арьстай байх нь шалтгаалдаг.
Арьсны цэвэрлэгээ, ялангуяа нүүр, хүзүүнийхээ арьсыг зөв цэвэрлэх нь үрчлээтэхээс сэргийлэх хамгийн шилдэг аргад тооцогддог. Үүнийг сонссон хүн “Нүүрээ угааж чадахгүй хэн байхав” гэдэг ч бодит амьдрал дээр бид нүүрээ өдөрт хэдэн удаа цэвэрлэхийг тэр бүр мэддэггүй. Та нүүрээ өдөрт хэдэн удаа, юугаар, яаж цэвэрлэхээ арьсныхаа төрлөөс хамаараад өөр өөр байдгийг мэдэх үү?
Гэсэн хэдий ч гоо сайханчид нүүрийг өдөрт хоёр удаа сайтар угаахыг зөвлөдөг.
Нүүрээ угаахдаа доорх дарааллыг баримталж заншаарай.
1. Эхлээд усаар угаалгүй, тосоор арчина. Сүүн шингэн, цөцгий, тосон цэвэрлэгчээр бүх будгийг арилгана.
2. Будгаа арилгасны дараа шингэн саван, хөөс, гелээр угаана. Үүнийг хийхдээ тусгай порлон, хөвсгөр зөөлөн угаагч, сальфеткаар хийвэл дээр.
3. Нүүрээ угаатал арьс гуужвал “скраб”-аар (элстэй цэвэрлэгчээр) цэвэрлэж үхсэн арьсаа унагаарай. Гэхдээ үүнийг өдөр бүр хийж болохгүй, учир нь арьс харлаж, сэвхтэх аюултай.
4. Дараа нь нүүр, хүзүүгээ халуун, хүйтэн усаар ээлжлэн булхах хэрэгтэй. Ингэхэд арьсны цусан хангамж сайжирч арьсны өнгө сэргэдэг. Харин эмзэг арьстай, улаан хацар, хамартай хүмүүст үүнийг хориглодог.
5. Угааж дуусаад нүүрний гол хэсгээс гадагш чиглүүлсэн хөнгөн иллэг хийнгээ алчуураар зөөлөн дарж хатаана. Нүүр, гарын алчуур ширүүн болоод неолонтой биш зөөлөн (даавуун материалаар хийгдсэн) байх шаардлагатай.