Мартын 8-р ээжийгээ баярлуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж

00000000000001_dc47cdfe

Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Ачлалт ээж”

өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Энэхүү ёслолын ажиллагааг “Цогц Харилцца Төв” Төрийн бус байгууллага “Энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээжийн ач ертөнц дээрх хамгийн том ачлал буян ажгуу, бага боловч сэтгэлийн их өглөг алдрыг нь мөнхөлье” хэмээн иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь санал хүсэлтийг үндэслэн тав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

 Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн  ээж, азай буурлуудаа /оршин суугаа газар нь/ ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна.

-Өргөмжлөлийг үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн  төлөөлөл,  хэн ч  гэсэн  хаанаас ч  и-мэйл болон утсаар холбогдож эсвэл манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг, хот, сум, дүүрэгт суугаа  ээждээ гардуулуулах боломжтой.

-Улаанбаатар хотод байгаа Ачлалт ээжид манай төвийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулах бөгөөд Орон нутагт байгаа өргөмжлүүлэгчдэд тухайн газрын сум, багийн удирдлагаар дамжуулан гардуулагдана.

Өргөмжлөл нь:

  • А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/
  • “АЧЛАЛТ ЭЭЖ” тэмдэг, үнэмлэх

 

Өргөмжлөлийг дагалдаж:

  • Найман тахилт алд цэнхэр хадаг
  • “Баян Намсрай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/
  • Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бүхий бэлэг дурсгалын зүйл/
  • Цаг тооны бичиг /зурхайн хуанли/
  • Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу, Амьд цэцгийн баглаа/ Жич: Хөдөө орон нутагт сүү, бялууны оронд дурсгалын зүйл очно/

”"

Бүрдүүлэх материал:

  1. “АЧЛАЛТ ЭЭЖ”-д өргөмжлөх хүсэлтээ medee99@yahoo.com мэйлээр илгээж болно.
  2. Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх  /мэйлээр илгээж болно/

 

Бүртгэлийн хугацаа:

  • Улаанбаатар хот дотор  гардуулах  захиалга: 2014 оны 2-р сарын  10-наас – 2014 оны 3-р сарын 7 хүртэл.
  • Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2014 оны 3-р сарын 10-наас – 2014 оны 3-р сарын 1 хүртэл.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайн ард Сүхбаатар дүүргийн байрны эсрэг талд “Цэцээ гүн” байрны 200 тоот. “Цогц Харилцаа Төв” ТББ.

 

 

Нэмэлт мэдээлэл авах утас: 7012-1080, 9111-1382 

И-мэйл: medee99@yahoo.com

Бүртгэлийн тоо хязгаартайчерный макincall dubai escorts


Мартын 8-р ээжийгээ баярлуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.