Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ын халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм.
Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.
Халдварын эх уурхай:
ХДХВ-ын халдвар тээгч болон ДОХ-той өвчтөн
Халдвар дамжих зам:
– Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
– Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
– ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана.
Халдвар дамжихгүй зам:
– Шүлс
– Нулимс
– Хоол хүнс, аяга халбагаар
– Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
– Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
– Хамт амьдрах, ажиллах, суралцах
– Тэврэх, үнсэх
– Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт ороход халдахгүй.
ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд:
– Хосууд бие биендээ үнэнч байх
– Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
– Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос
урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч
өртөмтгий байдал маш өндөр.
ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн
асуудал.
Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно.
Ямар ч өвчнөөр өвчилсөн байх нь хувь хүний нууц тул хэн ч түүнийг цааш нь задруулж, гутаан доромжилж болохгүй. Харин халдвар авсан байж болзошгүй тохиолдолд цаг алдалгүй шинжилгээ өгөх нь хэрэгтэй.
Гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй, тул зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх биш, харин хүн өөрөө хариуцлагатай байж, өөрийгөө ДОХ-оос хамгаалахад анхаарах нь чухал. Та өөртөө “ Би ХДХВ, ДОХ-д өртөх эрсдэлтэй юу?” гэдэг асуулт тавиад үнэн голоосоо хариулах гээд үз дээ.
ХДХВ хүнд халдварлан орох 3 зам байна. Үүнд:
1 Бэлгийн зам: хамгаалалтгүйгээр /бэлгэвчгүй/ дараах байдлаар бэлгийн хавьталд орох, Үүнд: 19-ээс эрт насандаа бэлгийн хавьталд орох, олон хүнтэй хавьталтай байх, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох, бэлгийн замын халдварт өвчинтэй байх, эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орох, биеэ үнэлэх байдлаар бэлгийн хавьталд орох, амаар болон шулуун гэдсээр бэлгийн ажил хийх
2 Цусаар: Халдварлагдсан эсвэл баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, олон дахин сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, баталгаагүй эмнэлэг, гадуур гэрээр тариа хийлгэх, зүү тариурыг дамжуулан хэрэглэх, ялангуяа хар тамхи мансуурах бодисыг тарьж хэрэглэх, арьс салстаа гэмтээх шивүүр, гоо сайхны мэс ажилбар, чих, хамар, уруул, зовхи, хөх, хүйс, хэлүү цоолох, гэмтлийн ил шарх, хүний цус, биеийн шингэнтэй бээлий хамгаалалтгүйгээр шууд харьцах аливаа үйлдэл хийх гэх мэт,
3 ХДХВ-ын халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана.
- ДОХ нь БЗДХ мөн үү? – Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй. Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.
- ХДХВ [+] эерэг гэж юу гэсэн утгатай вэ?
- Цонх үе гэж юу вэ?
- Хэн ХДХВ/ДОХ-ын халдварыг авч болох вэ?
- ХДХВ/ДОХ-той хүнийг хараад таньж чадах уу?
- ДОХ төгс эмчлэгдэх үү?
- ХДХВ/ДОХ-той ч гэсэн удаан амьдрах боломж байна. Харин гутаан
саад болдог.
- Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар ямар ташаа ойлголттой байдаг вэ?
Тэгвэл тийм биш, зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авах боломжтой.
- ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?
А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол
тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)
B: Бие биедээ харилцан үнэнч байх
C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах