ЗУУН ЯРУУ НАЙРАГЧ ЗУУН ХАЙРЫН ШҮЛЭГ

ЗУУН ЯРУУ НАЙРАГЧ Гэгээн хайрын өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяр мөн эр цэргийн баярыг угтаж
ЗУУН ЯРУУ НАЙРАГЧ
ЗУУН ХАЙРЫН ШҮЛЭГ
Зохиолчдын нэгдэл”-ээс эрхлэн хэвлүүлж уншигч олныхоо гар дээр тун удахгүй хүргэх гэж байна. Эл номонд үе үеийн яруу найрагчдын бүтээл багтсан болно.
Энэ дашрамд МЗЭ-ийн дэргэдэх “Залуу Зохиолчдын Нэгдэл”-ийн үүх түүхээс цухас дурдахад:- 2010 оны гуравдугаар сарын 21 буюу дэлхийн яруу найргийн өдрөөр анх албан ёсоор үүсэн байгуулагдсан “Залуу Зохиолчдын Нэгдэл билээ. Тэр цагаас хойш ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийн зөвлөмж, зөвөлгөө авч, тэд бүхнээсээ суралцаыхн сацуу 2012 оноос утга зохиолын “333” дугуйланг долоо хоног тутамд тасралтгүй хичээллүүлж ахмад зохиолч залуу үе хоёрыг холбох ажлыг идэвхтэй зохион явуулсаар ирсэн.
Улмаар 2013 оны зургадугаар сарын 30-ны өдөр “100 , 100 хайрын шүлэг” зуун яруу найрагчийн зуны цугларалт гэж хэлж болохоор бүтэн өдрийн турш нэгэн дээвэр дор зуу гаруй ярууяруу найрагч найрагчдыг цуглуулан уншлага өдөрлөгийг зохион байгуулсаныг та бүхэн санаж буй. Тиймээс тус өдөрлөгт шүлгээ уншсан зохиолч, яруу найрагчдын болон тухайн өдөрлөгт ирж амжаагүй найрагчдынхаа хайрын сэдэвт шүлгийн дээжээс эл номноо аль болох багтаахыг бид түлхүү анхаарлаа.
“Зүрхэнд үрчлээ суудаггүй” хэмээсэн мэргэн үг бий. Үүн лугаа бүх цаг үед хайр сэтгэлийг магтан дуулаагүй зохиолч, яруу найрагч нэгээхэн ч үгүй учир хамгийн романтик, хамгийн адармаатай хайр сэтгэл гагцхүү яруу найрагчийн зүрх сэтгэлийг сэмлэн өнгөрдөгийг гагцхүү тэд л илүү ихээр мэдэрч, илүү ихээр тайлан уншиж, туурвин үлдээдэг шиг…
Ер хүн төрлөхтөн бид цаг мөнхөд хайр сэтгэлээр л энэ орчлонд дамжин ирж, бас хайр сэтгэлээр л үдлэн буцдаг бус уу. Тиймээс гэгээн хайрыг тэнгэрт өргөн биширч номын цагаан буян гэгээн хайр дурлалтай зохилдон дэлгэрэхийн өлзийт ерөөлийг өөд өргөе.

ЗАЛУУ ЗОХИОЛЧДЫН НЭГДЭЛ

macbook pro чехолelite independent escort


ЗУУН ЯРУУ НАЙРАГЧ ЗУУН ХАЙРЫН ШҮЛЭГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.