Жирэмсэн үеийн догдлол…

Анх жирэмсний тестэн дээр хоёр зураас харангуутаа л бөөн баяр. Жирэмсэн байж магадгүйгээ гадарлаж байсан ч баталгаажуулж авсандаа баярлан, цээж дүүрэн тэр догдлолыг хэнтэй, яаж хуваалцахаа мэдэхгүй балмагдаад л…
Анх ЭХО-д харуулан гэдсэндээ байгаа тэр жоохон амьтны зүрхний цохилт,хөдөлж байгааг нөхөртэйгээ хамтдаа харж , үрээ гэсэн хайр бялхан бас догдлоод л…

Хүүхдээ хөдлөхийг мэдрэх анхны тэр мэдрэмж мартагдашгүй.Нойр хулжин хөдлөх бүрийг нь хүлээгээд л…
Өдөржин шөнөжин, ажил гэр гадаа хаа ч явсан хүүхдийн тухай бодол толгойд эргэлдээд л…
Гэдсээ жаахан томроод ирэнгүүт л хүмүүст анзаарагдах гэж гэдийж цүдийн яваад л ,бүхний анхаарлын төвд хатан хаан шиг л, юу дуртайгаа хүссэн цагтаа идээд л, мэдээж хэмжээнээс хэтрүүлэхгүй л дээ…
Төрөх дөхөөд ирэхээр дэлгүүрээр явж хүүхдиййн хувцас , хөнжил даавуу гээд л бас нэг жаргал…
Дөнгөж төрсөн нялзрай үрийг минь цээжин дээр минь тавиад – Баяр хүргэе, та охинтой\хүүтэй боллоо гэх тэр мөчийг үгээр илэрхийлэх арга даанч алга. Уйлах уу, инээх үү яах учраа олохгүй…
Танд ийм мэдрэмж догдлолууд байгаагүй гэж үү?

У.Сувдсумка для macbook promassage services in dubai


Жирэмсэн үеийн догдлол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: zochin Огноо: 21 February 2014 Reply

yg tgdg shuu, ymr huuhed bga bol gj tosoolood l. huuhed burhanii beleg gj ystoi unen shuu.

/gedsii n harhad ooroo huutei bolsiimaa da :) bayar hurgii/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.