Та яг одоо хайрттайгаа амралтанд явахаар зэхэж байна уу?

travel-couple
Хэрэв та хайрттайгаа хамт алжаал ядаргаагаа тайлахаар хаа нэг тийшээ явахаар шийдсэн бол танд хандаж доорх хэдэн зөвлөгөөг хүргэе.

- Эр хүн эмэгтэй хүнээс илүү амралтыг өвөрмөцөөр төсөөлөн боддог байна. Тухайлбал: хүйтэн пиво уух, хөзөр тоглох, үүр цайтал pub-д суух юм уу аль эсвэл дисконд орж бүжиглээд маргааш нь бүтэн өдрийн турш унтах нь сайхан санагддаг гэнэ.

- Магадгүй хайрт чинь найз нөхөд энэ тэр гээд танд анхаарлаа хандуулахгүй байж болох юм. Үүнд нь та эмзэглэж, цухалдсаны хэрэггүй. Та ч гэсэн яагаад өөртөө таалагдсан дуртай зүйлээ хийж цагийг хөгжилтэй өнгөрүүлж болохгүй гэж. Учир нь та өөрөө л хүсэх юм бол хэн ч таны сайхан амрах гэсэн сэтгэгдлийг үгүй хийж чадахгүй шүү дээ. Иймд амралтнаас ямар сэтгэгдэлтэй гэртээ буцаж ирэх нь гагцхүү танаас өөрөөс чинь шалтгаалах болно.

- Та ганцаараа бус хайрттайгаа хамт яваа гэдгээ мартаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө тав тух, эрх ашгийг бодохоосоо илүүтэйгээр хажуудаа яваа хүнийхээ хүсэл сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Тэр ч бас таны нэгэн адил амрах гэж байгаа шүү дээ. Иймд хайртаасаа битгий их зүйлийг хүсч шаардаарай.

- Нэг нэгнийхээ “би” хэмээх орон зайнд хэт их нэвтэрч орох гэсний хэрэггүй. Өөрөө өөрсдийнхөөрөө байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Энэ ч утгаараа цэвэр агаарт, байгалийн сайханд чөлөөтэй амьсгалж, юу ч бодож санах зүйлгүйгээр жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн шиг мэдрэх хэрэгтэй. Тэгж чадах аваас амарсан шиг амарч, алжаал ядаргаагаа тайлсан шиг тайлж, илүү их эрч хүчийг өөртөө хуримтлуулж чаддаг байна.

- Эцэст нь хэлэхэд уул, ус, ой модтой газрыг сонговол амралтанд тань илүү их ач холбогдол өгөх болно.

чехол для ipad спбjapanese independent escort


Та яг одоо хайрттайгаа амралтанд явахаар зэхэж байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.