Орчин үеийн телевизийн сувгууд ихэвчлэн “царайлаг” хүмүүсийг бидэнд харуулдаг болжээ. Үүний тулд зөвхөн нүүр царайг нь будаж шунхдах бус, одоо бидний үзүүлэх тоон боловсруулалт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Хэрэв уг нэвтрүүлэг шууд эфирт гарч байвал яах вэ? Энэ үед Photoshop-ыг санагдуулам дараах ажиллагаа их тусалдаг аж. Түүний тусламжтайгаар “газар дээр” нь засвар хийж болох ба нэг тод жишээ нь, францын дуучин Boggie-ийн дуулсан “Nouveau Parfum” дууны клип юм.