Хурхирдаг эмэгтэй сайхан уу…

woman-sleeping-during-periods

Бvсгvйчvvдэд хурхирах нь эмэгтэй хvнд ягаад баймааргvй гэмээр. Бvдvvлэг энэ дуу авиа зөвхөн эрчvvдэд хамааралтай гэж бид анхнаасаа боддог. Гэхдээ дэлхий дээр єдєр тутам хурхирдаг хvн тутмын нэгд бvсгvйчvvд ордог. Тэр ганц эмэгтэйн тоонд та өөрийгөө орсон гээд боддоо. Хайртай хvнийхээ дэргэд учир зvггvй унтах нь ямар л сайн байхав. Магад, цаадах чинь єєр газар унтахаар одох бий дээ. Тэгвэл…

Та яагаад хурхирдаг юм бол? Энд олон таамаг байна. Ханиад хvрэх, хөнжлөө хоолойндоо хvртэл  нөмрєх, хамар битvvрэх зэргээс болон хvн хурхирна . Гэхдээ хурхиралтыг зовлонтой дуу чимээ гэж ойлгох хэрэггvй. Сэтгэл тавгvйтэн толгой өвдсөнөөс ч болон хурхиралт vvсдэг. Хурхирахгvйн тулд та яах ёстой вэ?

1. Эхлээд турах талдаа санаа тавь. Учир нь жин ихтэй эмэгтэй хурхирах нь элбэг. Хэвийн хэмжээнээс 30-40 хувиар илvv таргалсан бол хурхирах тохироо бvрддэг.

2. Элдэв тєрлийн нойрсуулагч эм уухаа зогсоо. Хэрвээ та чийрэгжvvлэх дасгал хийж єдєр бvр усан санд ордог л бол унтуулагч эм уух шаардлагагvй сайхан бєх гээч нь унтана.

3. Тамхийг бол бvр хол хая. Тамхичид бvгд хурхирдаг.

4. Нуруугаараа дээш харж удаан унтах хэрэггvй. Хэдий  энэ байдалд та дуртай ч хурхирахыг хvсэхгvй л байгаа  бол өөрчлөх ингэж унтах хэрэгтэй.

5. Дэрээ өөрчилж vзэх нь бас нэг арга. Аль болох том зузаан ноосон дэрнээс татгалз. Тvvнээс болон хvзvvгээ эвгvйгээр нугалан хурхирч байгаа. Хvзvv, толгойгоо нэгэн шугаманд байлгах дэр зэхсэн нь дээр.

6. Шөнө дөл болтол телевиз битгий vз.

Эцэст нь гэж хэлэхэд та хоёр тусдаа орон дээр унтаад vз. Эрчvvд нойрондоо хурхирдаг эмэгтэйг өөрийн мэдэлгvй хөлөөрөө тийрдэг талтай. Хvн төрөлхтөн хурхирах зовлонтой учирсаар 100 жил бус 1000 жил болсон. Энэ хугацаанд тvvнтэй тэмцэх ямар арга байна бvхнийг хэрэглэсээр ирсэн. Даан ч…хурхирсаар л…

Р.Слава

www.miss.mnаквалоо ценаasian escort agency


Хурхирдаг эмэгтэй сайхан уу…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.